Monday, October 28, 2013

Модтой танилцъя



Үр тарилтанд бэлтгэх, тарьц хадгалах


Тарилтын дараах арчилгаа, бордох, тайралт хийх


Цэцэрлэгжүүлэлт, хашаандаа мод таръя


Ногоон мөчрийн үржүүлэг, бортогонд мод тарих ач холбогдол


Талбай бэлтгэх, үржүүлгийн аргууд


Sunday, October 6, 2013

Гоёлын болон жимсний мод, бут тарих арга

1.     Америк Сарнай
Онцлог: Монголын байгальд түгээмэл ургадаг Нохойн хошууны нэгэн адил сарнайн (Rosaceaeовгийн навчаа гөвдөг 1.8 метр өндөртэй модлог ургамал бөгөөд дэлхийн хойд бүсэд ургадаг өргөст зэрлэг сарнайн төрлийн ургамал юм. 5-р сарын сүүлчээс намар орой болтол байнга ээлжлэн тод ягаан өнгийн анхилуун үнэртэй цэцэгтэй гоёмсог, үзэсгэлэнтэй гоёл чимэглэлийн ургамал юм. 10 гаруй жилийн өмнө 10ширхэг ургуулсан бут үндэсний сэжим хөөж хөрсний өнгөн хэсгээр талбайд тархаж 1000 гаруй болж ургасныг үндэсний сэжим салгаж хавар, намар шууд тарьж байна.
Тарих арга:
Бүх төрлийн модыг наранд ээвэр, салхи, шуурганаас нөмөр газар сонгон тарина. 30-40см гүн, 50см-ээс багагүй нүх ухаж нүхэнд хар шороо, элс, бууцыг/бүрэн ялзарсан/ 50:30:20, эсвэл 40:40:20 харьцаатай хөнгөн сийрэг үржил шим бүхий хөрс бэлдэж 10-15см дэвсээд суулгацын үндсийг тогоонд тарааж  дээрээс нь мөн 10-15 см бэлдсэн хөрсөө бага багаар хийж үндсийг хугалалгүй зөөлөн гишгилж нятгруулна. Нягтруулсан хөрс нүхний ирмэгээс 10см доор байрлаж усалгааны хонхор тогоо үүсгэсэн байна. Усалгааг тарьсан даруйдаа нэг тогоонд 40л-ээс багагүй байхаар тооцож ханатал услана. Ус шингэсний дараа чийгийг алдуулахгүй, бутны үндсийг хамгаалах үүднээс 4-5см зузаан үртэс, бууц, элс, шороо гэх мэтийн аль нэгээр усалгааны тогоонд дэвсэж өгнө. Бүх төрлийн мод, сөөгийг анхны цас орж эхлэх үеэс эхлэн хамгаалан 15см-ээс багагүй зузаан бууц, шороогоор манах, хайрцаг саваар хамгаалалт хийх, цаашлаад цасаар тогтомол манах нь амьдралтыг бууруулахгүй байх сайн талтай. Шилжүүлсэн тарьсан сарнайн суулгацыг хавар 4р 1-10ны хооронд газрын гадаргуугаас дээш 20-25см-ээс дээш илүү гарсан хэсгийг тайрч, тайрагдсан хэсгийг будахыг зөвлөе. Энэ нь үндэсний системийн хөгжлийг дэмжиж бутлалтыг эрчимжүүлнэ. Суулгацыг хавар цас ханзрангуут цэнэг усалгаа хийнэ. Ургалтын явцад бордох, услах, хамгаалах ажлыг хийнэ. 

2.     Канад бөөрөлзгөнө
Онцлог:
Нэг удаа суулгац тариалсны дараа үндсээрээ үржиж тэлэх ба уг үндэснээс таслан авч суулгац болгон үржүүлжнэ. Бөөрөлзгөнийн сөөг 6 дугаар сарын сүүлчээс эхлэн бараг 45-50 хоногийн турш цуварч цэцэглэж, 8 дугаар сараас 9 дүгээр сарын эхний хагас хүртэлх хугацаанд жимс нь боловсорч дуусна.
Түүний жимсийг түүхэд хялбар байдгийн зэрэгцээ амархан мууддаг учир жимсийг түүсэн өдөртөө багтааж чанамал, шүүс, дармал хийх юм уу элсэн чихэртэй холиод сэрүүн байранд тавьж хадгална. Сөөгийг нь хөлдөөлгүй сайн арчилж чадвал бүрэн ургаж нэг бут 1.5 кг хүртэл жимс өгнө. 
Тарих арга: Суулгацаар 40-50 см гүн шуудуу ухаад, ургамал хооронд 50-60 см, мөр хооронд 1-1.2м таридаг. Нэг дор бут маягаар тарьж байгаа тохиолдолд хооронд нь 60-70 см зайтай тарина, ингэхдээ дундуур нь явж арчлах зайг бодолцох хэрэгтэй. Чийглэг, хөнгөн элсэрхэг, сайтар бордсон тэжээллэг хөрсөнд ургахдаа сайн. Ургац их авахын тулд доод тал нь 2 өөр сортыг хольж таривал тоос хүртэлт сайн явагдан жимс сайн өгнө. Бөөрөлзгөнийг нэвт салхилдаг газар болон сүүдэрт, мөн өдөржин нар шарах газарт тарьж болохгүй. Өглөөнөөс өдөр хүртэл нар тусдаг, нөмөр газар сайн ургадаг. 
Тарихдаа талбайн аль нэг хэсэгт захдуу таривал арчлахад зохимжтойгоос гадна үндэсний сэжмээр тарж ургадаг тул аажмаар ихээхэн талбайг бүрхдэг. Бөөрөлзгөнө нь хөрсний чийг, эрдэсийг өөртөө ихээр татдаг учраас дэргэдэх ургамлын тэжээлийг булаана гэсэн үг. Үндэсийг нь газрын гүнд 5-6 см байхаар тооцон гүн биш тарина. Тарьсан нүх болон шуудууны гадуур ус тогтоох нүхтэй байхаар тооцно. Таримагц сайн услаад, ус шингэмэгц дээрээс нь өнжсөн бууц болон сүрэл, өвс зэргээр хучиж өгнө. Энэ нь хөрсний чийг алдагдаж хатахаас сэргийлэхээс гадна бордоо болж өгнө. Намар 10-р сарын эхээр сөөгүүдийн хооронд шороо хийж түүн доор мөчрүүдийг нь газар хэвтүүлж байрлуулаад 15см зузаан шороо, үртэс, сүрэл зэргээр хучиж өвөлжүүлэх шаардлагатай. Хавар цас ханзрангуут цэнэг усалгаа хийнэ. Ургалтын явцад бордох, услах, хамгаалах ажлыг хийнэ. 

3.     Интоор
Онцлог: Сарнайн овгийн интоорын бүлийн навчит мод юм. Интоорын жимс нь дугуй хэлбэртэй, голдуу улаан өнгөтэй, сортоосоо хамаараад шаргал, улаан хүрэн зэрэг өнгөтэй байдаг. Бидний тариалсан сорт нь улаан хүрэн өнгөтэй мөчрөөр үржүүлсэн 2 настай суулгац юм. 4 настайгаасаа эхлэж цэцэглэн үр суун жимслэнэ. Жимс нь голдоо 1 ширхэг үртэй байдаг. Хавар цэцэглэх үеээрээ үзэсгэлэнтэй сайхан харагдана. Үр жимс нь 7р сарын сүүлч 8 дугаар сарын эхээр боловсорно.
Тарих арга:
Суулгацаар 40х50 см нүхэнд, ургамал хооронд 3-4м мөр хооронд 2м зайтай наранд ээвэр, салхи, шуурганаас нөмөр газар сонгон тарина. Ухсан нүхэнд хар шороо, элс, бууцыг/бүрэн ялзарсан/ 50:30:20, эсвэл 40:40:20 харьцаатай хөнгөн үржил шим бүхий хөрс бэлдэж 10-15см дэвсээд суулгацын үндсийг тогоонд тарааж  дээрээс нь мөн 10-15 см бэлдсэн хөрсөө бага багаар хийж үндсийг хугалалгүй зөөлөн гишгилж нятгруулна. Нягтруулсан хөрс нүхний ирмэгээс 10см доор байрлаж усалгааны хонхор тогоо үүсгэсэн байна. Усалгааг тарьсан даруйдаа нэг тогоонд 40л-ээс багагүй байхаар тооцож ханатал услана. Ус шингэсний дараа чийгийг алдуулахгүй, бутны үндсийг хамгаалах үүднээс 4-5см зузаан үртэс, бууц, элс, шороо гэх мэтийн аль нэгээр усалгааны тогоонд дэвсэж өгнө. Бүх төрлийн мод, сөөгийг анхны цас орж эхлэх үеэс эхлэн хамгаалан 15см-ээс багагүй зузаан бууц, шороогоор манах, хайрцаг саваар хамгаалалт хийх, цаашлаад цасаар тогтомол манах нь амьдралтыг бууруулахгүй байх сайн талтай. Суулгацыг хавар цас ханзрангуут цэнэг усалгаа хийнэ. Ургалтын явцад бордох, услах, хамгаалах ажлыг хийнэ. 

4.     Хус
Онцлог:
30 метр хүртэл өндөр ургадаг навчаа гөвдөг, цагаан холтостой  мод юм. 4-5 сард цэцэглэдэг. Хусны навч, нахиаг гоо сайханы зорилгоор хэрэглэдэг. Ихэнхи зүйлүүд нь 30-45 метр өндөр ургах бөгөөд хус эхний жилдээ удаан ургаж дагаагийн жилүүдэд хурдацтай ургаж эхэлдэг. Орос ардын эмчилгээнд хусны навчийг шархираа өвчин, арьс шалбарсан, эсэргэнэд хэрэглэдэг. Давсаг болон шээсний сүвээр өвчилсөн үед хусны навчны цайг, хандыг уухад давсаг болон шээсний сүвэн дэх бактерийг устгалж шээсийг гадагшуулах бөгөөд энэ үед шингэн сайн уух хэрэгтэй. Мөн шээсний хүчлийг багасгах зорилгоор хусны навчны цай болгон уудаг. Хус модны алергитай хүмүүс, зүрх судасны өвчтэй, хавантай хүмүүс, жирэмсэн эмэгтэйчүүд, хөхүүл хүүхэдтэй эхчүүд хус модны гаралтай бүтээгдэхүүнийг ууж хэрэглэж болохгүй. Мөн энерги эрчим хүчийг айлд хуримтлуулж муу зүйл аянг цахилгаанаас хамгаалдаг аж.
Тарих арга:
Суулгацаар 40х50 см нүхэнд, ургамал хооронд 3-4м олноор тарих үед мөр хооронд 2-3м зайтай мөр хооронд сөөлжлүүлэн тарина. Ухсан нүхэнд хар шороо, элс, бууцыг/бүрэн ялзарсан/ 50:30:20, эсвэл 40:40:20 харьцаатай хөнгөн үржил шим бүхий хөрс бэлдэж 10-15см дэвсээд суулгацын үндсийг тогоонд тарааж  дээрээс нь мөн 10-15 см бэлдсэн хөрсөө бага багаар хийж үндсийг хугалалгүй зөөлөн гишгилж нятгруулна. Нягтруулсан хөрс нүхний ирмэгээс 10см доор байрлаж усалгааны хонхор тогоо үүсгэсэн байна. Усалгааг тарьсан даруйдаа нэг тогоонд 40л-ээс багагүй байхаар тооцож ханатал услана. Ус шингэсний дараа чийгийг алдуулахгүй, бутны үндсийг хамгаалах үүднээс 4-5см зузаан үртэс, бууц, элс, шороо гэх мэтийн аль нэгээр усалгааны тогоонд дэвсэж өгнө. Бүх төрлийн мод, сөөгийг анхны цас орж эхлэх үеэс эхлэн хамгаалан 15см-ээс багагүй зузаан бууц, шороогоор манах, хайрцаг саваар хамгаалалт хийх, цаашлаад цасаар тогтомол манах нь амьдралтыг бууруулахгүй байх сайн талтай. Суулгацыг хавар цас ханзрангуут цэнэг усалгаа хийнэ. Ургалтын явцад бордох, услах, хамгаалах ажлыг хийнэ. 

5.     Голт бор
Онцлог:
Гадаад орнуудад таримлаар өргөн тархсан. Манай оронд 10 гаруй зүйлийн голт бор байдгаас, Орос, Хятад сортууд нь түгээмэл таригдаж байна. Хөх ягаан өнгийн баг цэцэгтэй анхилуун сайхан үнэртэй бут юм. Ургалт нь тавдугаар сарын дундаас аравдугаар сарын эх хүртэл үргэлжилнэ. 4н наснаасаа эхлэн цэцэглэж, үр жимсээ өгдөг. Зургадугаар сараас долоодугаар сар хүртэл цэцэглэлт үргэлжилж,  есдүгээр сард үр жимс нь боловсорч, аравдугаар сард навч нь унаж ургалт гүйцэнэ.
Үнэртэн гоо сайхны үйлдвэрлэлийн чухал түүхий эд болдог. Орос сортын голт бор 4.5м өндөр олон салаалан бутлаж ургана. Зууван дугуй хэлбэр бүхий зузаан хар ногоон өнгийн навчтай, шулуун бат бөх иштэй.
Гоёл чимэглэлийн зориулалтаар ганц нэгээр нь ба бүлэглэн бусад зүйлийн мод буттай хослуулан ургуулахад тохиромжтой. Элсэрхэг хөнгөн болон голын эргийн чийгтэй хөрсөнд ургахдаа сайн. Таналт, хяргалт сайн даана. Хэлбэржүүлэхэд нэн үзэмжтэй.
Тарих арга:
Орос сортын өндөр том болдог гол борыг ганц нэгээр нүхэнд, нүх хооронд 3-4м зайтай. Хятад сортын гол борыг нүхэнд 5-8ширхэгээр багцалж нүх хооронд 3-4м зайтай тарих тохиромжтой. Нүхэнд мод тарих аргатай ижил байна.

6.     Монос
Онцлог:
Байгальд голын хөндий, шугуй, горхины эрэг, хусан төгөл, ам хавцалын ёроол, хажуу энгэрт ургах 3-7 м өндөр сөөг юм. Газрын хөрснөөс дээш богинохон иш гарч тэр нь цаашдаа бутлан салаалж сөөг хэлбэрийг үүсгэнэ. Яст жимс нь шүүсэрхэг бөмбөлөг хэлбэртэй, тас хар өнгөтэй, чийгсэг хүйтэнд тэсвэртэй. Тавдугаар сарын сүүлч зургадугаар сарын эхээр цэцэглэдэг. Цэцэглэх үедээ сайхан үнэртэй. Үр жимс нь наймдугаар сард боловсорно. Цэцэглэх, үр боловсорсон үедээ үзэсгэлэнтэй өнгө хувиргадаг гоёл чимэглэл, жимсний зориулалтаар тарималжуулна. Таналт, хяргалт сайн даана. Хэлбэржүүлэхэд нэн үзэмжтэй.
Тарих арга: Мод хооронд 3-4м зайтай тарих тохиромжтой. Нүхэнд мод тарих аргатай ижил байна.
7.     Агч
Онцлог:
Агч мод нь олон иш үүсгэн дугуйвтар титэм хэлбэртэйгээр  3-7м өндөр ургах гоёмсог навчтай бэсрэг мод юм. 4-5 настайгаасаа эхлэж үрлэх ба 5-р сарын сүүлчээр цэцэглэж 9-р сарын эхээр үр боловсорно.
Агчны бүх зүйлүүд ганд тэсвэрлэх чадвар дунд зэрэг, хүйтэнд тэсвэртэй. Өсөлт  ургалтынхаа  эхний үедээ сүүдэрлэг орчинд ургахдаа сайн. Үржил шим сайтай элсэрхэг хөнгөн хөрсөнд сайн ургадаг.Үрээр үржүүлэхэд хялбар үржинэ.
Гоёл чимэглэлийн зориулалтаар ганц нэгээр болон бусад зүйлийн мод буттай хослуулан төгөл, гудамжны хажуу, зам дагуулж цуваа хэлбэрээр ургуулахад нэн зохимжтой. Таналт, хяргалт сайн даана. Хэлбэржүүлэхэд нэн үзэмжтэй.
Тарих арга: Мод хооронд 3-4м зайтай тарих тохиромжтой. Нүхэнд мод тарих аргатай ижил байна





УСАЛГААНЫ ЕРӨНХИЙ ХУВААРЬ
Усалгааны ерөхий хуваарь
1
4 дүгээр сарын 20-ноос 5 дугаар сарын 1
10 хоногт 1 удаа
2
5 дугаар сарын 1-нээс 6 дугаар сарын 1
7 хоногт 1 удаа
3
6 дугаар сарын 15-наас 8 дугаар сарын 15
3-5 хоногт 1 удаа
4
8 дугаар сарын 15-наас 9 дүгээр сарын 15
10-15 хоногт 1 удаа
5
Газар хөлдөхөөс өмнө 2-3 долоо хоногийн өмнө
Цэнэг усалгаа

Эдгээр мод бутыг захиалгаар нийлүүлнэ.
Гоёлын болон жимсний стандарт тарьц, суулгацыг Дархан уул аймгаас захиалгын дагуу нийлүүлнэ. 
1. Америк сарнайн суулгац-8000₮(Хучиж хамгаалахгүйгээр өвөлжиж зуны турш, намар орой болтол цэцэглэнэ. Байнгын анхилам сайхан үнэртэй 1.8 өндөр бутлана)
2. Бөөрөлзгөнө Канад сорт-8000₮ (том жимстэй, жимсний гарц ихтэй шууд жимслэнэ)
3. Цагаас Хус энергийн мод 2 настай тарьц- 2500₮ (4 настайгаасаа цагаан холтос үүснэ)
4. Голт бор 3 настай тарьц-3500₮ (Нил ягаан цэцэгтэй, цэцэглэх үедээ сайхан үнэртэй)
5. Монос 3 настай тарьц -3500₮ (цагаан баг цэцэгтэй цэцэглэх үедээ сайхан үнэртэй, мойл жимсний мод)

Захиалгын утас: 89500250
Цахим сургалт: www.goymod.blogspot.com
Хавар 5-р сарын 3-ний  Бямба гаргын 11:00-14:00 цагын хооронд СХД-ийн Цамбагаравын Голомт банкны автозогсоолоос ирж авна. 

Saturday, October 5, 2013

Органик бордоо нь таримлыг ургацыг 25-30% нэмэгдүүлнэ.

Ургамлын амьдралд нэгийг нь нөгөөгөөр нь орлуулж болохгүй 5 хүчин зүйл байдгийн нэг нь шим тэжээлийн бодис юм. Шим тэжээлийн бодисыг бордоогоор өгнө. Бордоо хэрэглэхгүй байснаас ургац алдахаас гадна төрөл бүрийн элемент дутагдаж ургамал өнгө үзэмжээ алдаж, өвчлөхөд хүрч, өсөлт хөгжил нь зогсоно. Бордоог ургамалд шингэн хэлбэрээр өгөх нь ургамалд илүү хурдан үйлчилдэг. Мод бут тарихдаа бордож өгөх нь ургамлын өсөлт хөгжилтийг дэмжихээс гадна халуун хүйтэнд тэсвэржүүлдэг өгдөг. Бордоо нь эрдэс, шим, микро элемент гэж ангилагддаг.

Ургамлыг яагаад борддог вэ? 

-    Ургамал ургах явцдаа хөрсөнд шим тэжээлийн бодис болох макро болон микро элементүүдээр хооллодог.
-    Иймээс ургамалд хэрэгцээтэй элементүүдийг бордоогоор нөхөж өгөх бөгөөд талбайгаа жил бүр тохирс
он тунгаар бордох шаардлагатай.
Яагаад жил бүр бордох шаардлагатай гэж?
-    Бидний жил бүр хураан авч байгаа ургац бүрэлдэхдээ тодорхой хэмжээний тэжээлийн бодисыг хөрснөөс авч ашиглаж тэр хэмжээгээр хөрс ядуурч байдаг.
-    Ийнхүү хөрснөөс ургамалд ашиглагдан алдлагдаж байгаа тэжээлийн бодисыг жил бүр нөхөж өгөхгүй бол жил жилийн ургац буурсаар ургац авах боломжгүй болно.
-    Бордоог хэрэглэхдээ тохиромжтой тунг баримтлах хэрэгтэй. Учир нь бага хэмжээгээр бордвол хангалттаэй ургац авч чадахгүй. Их хэмжээгээр бордвол хөрсний ургамлын концентрац ихсэж ургамал хооллож чадахгүйд хүрч ургалт нь зогсонги байдалд ордог.
  Үүнийг сайн анхаарах шаардлагатай. 

Органик
бордоо
Үүнд малын бууц, гахай, тахиа болон бусад амьтны ялгадас, ургамлын жүүс, шингэн бордоо, багсармал бордоо /холимог бордоо/, био нүүрс, нүүрсний хаягдал, био ялзмаг зэрэг байгөлийн гаралтай бордоо орно. 
Малын бууц:  Бууцыг шинэ,  хагас ялзарсан, бүрэн ялзарсан гэж ангилах бөгөөд шинэ бууцан доторх хортон шавьжийн өндөг, зэрлэг ургамлын үр амьд байж байгаад талбайд орж ус чийг, дулааны тохиромжтой нөхцөл бүрдэх үед үр ургаж, өндөг нь авгалдай болон ургамлыг хөнөөж эхэлдгээрээ хор уршигтай. Хагас ялзарсан бууцанд ч дээрх хор хөнөөл илэрдэг. Бас шинэ ба хагас ялзарсан бууц эхний жилдээ ургамалд бүрэн ашиглагдаж чаддаггүй. Иймээс бүрэн ялзарсан бууцаар бордвол хортон шавьж, зэрлэг ургамлын хөнөөл бага илрэхээс гадна ургамалд ашиглагдах нь сайн байна. Бүрэн ялзарсан бууцанд ургамалд шаардлагатай макро болон микро элемэнтүүд доорхи байдлаар агуулагдана. Бүрэн ялзарсан бууцаар жил бүр бордвол хөрсний үржил шим тогтвортой байх бөгөөд нэмэгдэх ч боломжтой. Бордохдоо ногооныхоо талбайг сайн тэгшлээд бууцыг хөрсөн дээрээ 5см орчим зузаантайгаар жигд тарааж хөрсний 20-25см-ийн гүнд хольж өгнө.
/Хэрэв бүрэн ялзарсан бууц олдохгүй бол хагас ялзарсан ба шинэ бууцыг ч хэрэглэж болно. Гэхдээ 6-8см зузаантайгаар тарааж бордоно. Учир нь удаан ялзарч зарим хэсэг нь 2-3 дахь жилдээ ашиглагдана. Харин энэ үед ургах зэрлэг ургамлыг цаг алдалгүй устгах мөн хортон шавьжийг дайжуулах арга ажиллагааг урьдчилан төлөвчлөж эрсдлийг даван туулах бэлтгэлээ хангасан байх хэрэгтэй/

Бууцанд : Зөв хадгалж бүрэн ялзруулсан бууцанд ус 75%, Азот 0,5%, Фосфор 0,25%, Кали 0,6%, Кальци 0,35% ургамалд шаардлагатай бусад шим бодис болон микро элементүүд 21% тус тус байна. Ийнхүү ургамалд шаардлагатай бүх тэжээлийн бодис бууцанд байгаа учир эрдэс бордоог хэрэглэхгүй байх бүрэн боломжтой. 

Шингэн бордоо: шингэн бордоо нь шууд ургамалд ашиглагддагаараа ашигтай.
Шингэн бордоог дараах байдлаар бэлтгэнэ:
Бүрэн ялзарсан бууц болон, сангаж исгэж бордоо хийх нь элбэг олдоцтойн дээр байгаль орчинд ээлтэй, органик гаралтай юм. Тухайлбал сангас нь ургамалд шаардлагатай шим бордоог агуулсан найрлаганд нь азот, фосфор, калийн агууламж их байна. 5, 6 кг сангас эсвэл бууцыг  50летр устай саванд найруулж савны амыг даавуу, таг, болон нийллэг хальсан уутаар сайтар таглан дулаан орчинд 7-14 хоног исгэнэ. Ургамлыг бордохдоо иссэн бордоог 50, 50%ийн харьцаатай устай найруулж бордоно. Исгэсэн бууц, сангасан бордоо нь таримлыг ургацыг 25-30% нэмэгдүүлнэ.  

Модны үр түүх, тарилтанд бэлтгэх аргачлал

Мод сөөгний нэр  Цэцэглэх хугацаа Үр түүх хугацаа Их үрийн жилийн давталт  1000н үрийн жин, гр  Үр хадгалах хугацаа Үрийг тарилтанд бэлтгэх арга Үр тарих хугацаа 1 уртааш м-т 2см өргөн тарих үрийн норм, гр Үр тарих гүн, см
1 Нарс V сүүл -VI сарын эх X-III 3-5 жил 6.3-8.0 4-5 жил 30-60 хоног цаслах, 1-2 хоног цасны усанд дэвтээх  V/II арав хоног 1.5-2.0 1-2см
2 Шинэс VI дунд үед VIII-IX 3-5 жил 5 4-5 жил 1-2 хоног цасны усанд дэвтээж, 30-60 хоног цаслана V, IX,X 6 1-2см
3 Хайлас V, VI V, VI жил бүр 7 1 4-5 цаг усанд дэвтээж, ариутгана V,VI 4 0.5-1 см
4 Улиас IV, V эхээр V, VI 1-2 жил 0.2   Түүгээд шууд тарина Тайван байдалд мөчир бэлтгэж, 20-25см урттай тайрч бэлтгэнэ
5 Чацаргана V, VI VIII-IX 1-2 жил 12 2-3 жил Хавар тарих үрийг 1-2сарын өмнө гялгар уутанд том ширхэгтэй элстэй 1:3 харьцаатай, хольж услан 18-20хэмд 7 хоногт 1 удаа хутган үр хөөж соёолж эхлэнгүүт мөстэй байранд 0 хэмд байлгаж тарихын өмнө сэврээж ариутгана Намар жимснээс ялгаж авсан даруйдаа газар хөлдөхөөс өмнө тарьж болно 3.5 1-2см
6 Нохойн хошуу VI IX-X жил бүр 12   Үр жимс ягаарч эхлүүт, түүсэн даруйдаа 60% чийгтэй байхаар дэвтээнэ VII/III арав хоног, IX/II арав хоног 3 2-3см
7 Үхрийн нүд V, VI VII-VIII 5-7 нас 2 1-2 жил Гүйцэт боловсросон жимснээс ялган авсан үрээр  IX/III арав хоног-X/II арав хоног, хавар нахиа хөөхөөс өмнө 0.5 1см 
8 Гүйлс V, VI VIII-IX жил бүр 1400 2-5 жил 48 цаг усанд дэвтээх, 30 хоног цаслах V-VI, IX-X 3.5 3-4см
9 Өрөл  VI IX-X жил бүр 26 1-2 жил Чийгтэй байхаар дэвтээнэ, 40 хоног цаслах/элслэх X 1.5-2 0.6см
10 Хус IV, V эхээр VII-VIII 1-2 жил 0.17 1-2 жил 6 цаг усанд тэвтээх, 180-200 хоног цаслах, элслэх VIII сард үрийг түүсэн даруйдаа, эсвэл V сард 
2.5-3.5
0.2см
11 Долоогоно VI VIII-IX жил бүр 27 2-3 жил 60% чийгтэй байхаар дэвтээх, 240/360 хоног цаслах/элслэх  IX-X 7.0-8.0 2-4см
12 Шар хуайс VI VII-VIII 1-2 жил 28 5 1-2хоног усанд дэвтээж, 30 хоног цаслах V 3.5-4 2-4см
13 Монос V, VI эхээр VIII-IX жил бүр 55   60% чийгтэй байхаар дэвтээх, 120-150 хоног цаслах/элслэх Хавар, Намар 6.0-7 2-4см
14 Бургас IV, V эхээр VI жил бүр 0.3 1 3-4 цаг дэвтээж шууд тарина Мөчрийн тайраадсаар хавар 4-р сарын сүүлийн 10 хоногоос, 5-р сарын сүүлч хүртэл, Намар 10-р сарын 1нээс 15ны хооронд тарина