Saturday, July 19, 2014

Үхрийн нүдний ногоон мөчир усанд үндэслэдэг

Монгол оронд хамгийн түгээмэл ургадаг жимсний бут бол үхрийн нүд юм. Үхрийн нүд үржиж ургахдаа хялбар бөгөөд сайхан үнэртэй навчийг нь хандлаж цай болгож ууж болно. Та яг одоо хайчаа барьж гаран шинэ залуу ногоон мөчрийг 5-7н навч нахиайтайгаар хайчлан оройн ганц хоёрхон навчийг үлдээн бусдыг хайчилан авч зургын дагуу  усанд хийж нар тусах газар байрлуулан дулаан орчин үүсгэн үндэслүүлж бутаа олшруулж олон болгож болно. Шинэ нахиаг гэмтээж болохгүйг анхаарна уу? Ингээд та үхрийн нүдний бут үржүүлэгч болох нь. Таны энэ жил үржүүлсэн бут 3 дахь жилээсээ жимслэж таныг баярлуулна.Би өнөөдөр 3н мөчир усанд хийлээ үндэслэхээр нь зураг нэмж оруулнаа. Амжилт



Friday, July 18, 2014

Мод болон цэцэг тарьж гадаа байрлуулах боломжтой бортого борлуулна

26х21см хэмжээтэй мод болон том цэцэг тарьж гадаа байрлуулах боломжтой бортого их хэмжээгээр борлуулна. Үнэ 500₮. Утас: 89500250
 Давхар дэлбээтэй цээнэ
 Давхар дэлбээтэй цээнэ
 4н настай Монос