Sunday, August 9, 2015

Зэрлэг ургамал (хөл газрын ургамал)-ыг устгах тухай

Зэрлэг ургамал (хөл газрын ургамал)-ыг устгах тухай
Юун түрүүнд та өөрийнхөө хүссэн мод бут, цэцэг ногоо, зүлэгжүүлэх талбайгаа эртнээс төлөвлөж, төлөвлөгөөт газараа үндсэн хөрс боловсруулалтаа сайтар хийж хог ургамлын олон настай үндэс ёзоорыг түүж цэвэрлэснээр хог ургамалыг 70-80% устгаж байгаа хэрэг юм. Үүний дараа хүссэн ургамалаа тарьж ургах явцад нь хог ургамал үзэгдвэл үндсээр нь түүх, тогтмол тайрч тэгшилж үрээ хаяхыг хязгаарлах боломжтой.
Гэхдээ хог ургамал тийм ч их ашиггүй эд биш гэдгийг анхааруулъя. Хөрсний гадаргуу дахь аливаа ургамлан бүрхэвч хөрсний үржил шим, тэжээлийг хамгаалж хөрс наранд хэт халж чийгээ ууршуулж улмаар хөрсний давсжилт үүсэхээс хамгийн сайн хамгаалагч болдог. Нэгэнт хог ургамалыг устгахаар зорисон бол хими биологи, механикийн ямар ч аргыг сонгож болох боловч та хөрсний ургамлан бүрхэвчийг устгах гэж байгаа тул оронд нь ашиг шимтэй зүлэг, ногоо, мод бут, цэцэг, навчаа тарьж суулгаарай.
Post By: Norovsuren Bor

Thursday, May 7, 2015

Ашигтай зөвлөгөө


Та бүхэнд хэрэг болж магадгүй гээд тасалгааны цэцэгнүүдээ тусгай бордоогоор биш гэртээ байгаа зүйлсийг ашиглан хэрхэн бордож болох талаар хэдэн зүйлийг орчуулж орууллаа. Залхуурахгүй уншаад үзээрэй.
1. Элсэн чихэр.
Цайны халбага элсэн чихрийг цэцгээ усалхаасаа өмнө хөрсөн дээгүүр жигд цацаад услаж болно. Аль эсвэл 2цайны халбага э/ч 1 стакан усанд уусгаад услаж болно. Ийм усаар долоо хоногт 1 удаа услана.
2. Өндөгний хальс
Өндөгний хальс нь кальциар баялаг байдаг ба кальци нь эсгэлэн чанрыг саармагжуулж байдаг юм. Эрдэс бодис ихтэй химийн бордоонууд нь хөрсний эсгэлэн /хүчиллэг/ байдлыг ихэсгэдэг учир хөрсийг саармагжуулах үүднээс өндөгний хальс хийдэг.
Өндөгний хальсаа сайтар угааж хатаасны дараа жижиглээд хөрсөнд хольж хийнэ. Өндөгний хальс нь маш удаан задардаг тул сайтар нунтаглаж хэмжээг тааруулж хийх хэрэгтэй юм. Ингэж бэлдсэн хальсыг олон жил болсон кактусанд бордоо болгон ашиглахад зохимжтой.
Мөн угааж хатаасан хальсан дээрээ 3л халуун ус хийгээд 5 хонуулаад үрсэлгээг услахад ашиглаж болно.
3. Бананы хальс
Бананы халсыг жижиглэн хэрчиж хатаагаад цэцгээ шилжүүлэн суулгах үед хөрсөндөө нэг үе хийх аль эсвэл хөрсний доод хэсэгт хийж болно. Өөр нэг арга нь хатаасан хальсаа хар хүрэн өнгөтэй нунтаг болтол нь нүдэж нунтаглаад услах гэж байгаа усандаа хутган шингэн бордоо болгон ашиглаж болно. Бананы хальс нь цэцэглэдэг ургамалд зохимжтой бөгөөд сарнай илүү сайн хүлээн авч маш сайн цэцэглэдэг. Бананы хальсанд байдаг калий нь цэцэглэлтйиг дэмжиж өгдөг.
4. Үнс
1л усанд 30гр үнс хийгээд 7 хоног байлгаад ургамлаа услаж болно. Модны үнс нь калий, фосфор, кальци агуулдаг ба фосфор нь ургамлын эсийн үйл ажиллагааг дэмжиж байдаг ургамалд зайлшгүй хэрэгтэй бодис юм.
5. Цай кофены шаар
Уусан цай кофеныхоо шаараа хатаагаад тасалгааны ургамалдаа бордоо болгон ашиглаж болно. 1ст цайны шааран дээр 3л халуун ус хийгээд 5 хонуулаад шүүгээд ашиглана. Цай , кофе нь шүлтлэг байдлыг саармагжуулдаг ба хүчиллэг хүчиллэг хөрсөнд байдаг цэцэгнүүдэд илүү тохиромжтой. Цай кофены шаарыг хөрстэйгөө холивол хөрс илүү хөвсгөр зөөлөн болдог. Нэг сөрөг тал нь ийм хөрсөн хар ялаа үүрлэвэл маш хурдан үрждэг байна.
6. Будаа угаасан ус
Цагаан, шар, гурвалжин, хөц гээд ямар ч будааг угааж зайлсан усыг мөн бордоо болгон ашиглаж болно. Ийм ус нь төмөр, магний, фосфор агуулдаг байна.
7. Сонгины хальс
Сонгины хальс нь ургамалд маш ашиг тустай бордоо болдог. Сонгины хальсны ханд нь өвчин үүсгэгч нянг устгадаг бодис агуулдаг. Ханд нь микроэлементүүдээр баялаг учир ургамал яаг /химийн/ бордоо шиг хурдан хүлээж авдаг. хандаар үндэс биш дээд хэсгийг бордоход илүү ашигладаг.
Ханд бэлтгэх: 10-20гр хальсан дээр 5л бүлээн ус хийгээд 4 хонуулаад цацна. Хурдан бэлдэх арга нь хальсан дээр 1л ус хийгээд 1-2 мин буцалгаад, 2 цаг хандлаад шүүгээд шүршигчинд хийн ашиглана.
8. Жүржийн хальс
Жүржийн хальсны хандыг ургамлыг аалзан хачиг болон шавьжнаас урдчилан сэргийлэх зорилгоор ургамалруу шүршиж хэрэглэнэ. Хальсан дээр 1л ус хийгээд 4-5 цаг хандлаад шүүж хэрэглэнэ.
9. Алоэны шүүс
Алоэны шүүсийг ургацыг түргэсгэхэд болон үрийн ургах чанрыг нэмэгдүүлэхэд ашигладаг ба үр дэвтээж буй усандаа хэдэн дусал шүүс нэмээд 8-20 цаг байлгадаг. Тасалгааны цэцэгнүүдээ услахдаа мөн усандаа шүүс нэмнэ. 3-аас дээш жил болсон Алоэны шүүсийг ашигладаг байна. Алоэны мөчрийг тасдаж аваад хөргөгчинд хэд хонуулсаны дараа шүүс гаргаж авна.
Хөрвүүлсэн: Munkhjargal Lunden

Saturday, April 25, 2015

2015.05.03-ны Ням гаргын ээлжилт сургалтандаа "Агро" клуб урьж байна

2015.05.03-ны Ням гаргын ээлжилт сургалт, худалдаанаа "Агро" клуб урьж байна

12:00 Тасалгааны бүх төрлийн ургамлын үржүүлэг, арчилгаа, үрээр тасалгааны болон мандлын цэцэг тарих арга.
Хөрс найруулах, бэлтгэх арга зүй
Сургалтын дараа тасалгааны цэцэгийн бичил худалдаа болно. 
ТӨЛБӨР: 5000₮
14:00 Хашааны хог ургамлыг бүр мөсөн устгаж зүлэгжүүлэх, цэцэрлэгжүүлэх, мод бут, мандлын цэцэг тарих арга
ТӨЛБӨР: 5000₮
Хаяг: Бичил хороолол 28-ийн буудал мэдээлэл технологийн "ХҮРЭЭ" цогцолбор сургууль, дунд сургуулийн 2 давхарт номын сан
ХОЛБОО БАРИХ: 89500250


Monday, April 6, 2015

Агро клуб Ням гарагын сургалтандаа урьж байна.


 2015.04.19-нд "АГРО КЛУБ"-ын ээлжит сургалтанд урьж байна.
12:00 Органик аж ахуй өрхийн тариалан эрхлэх арга зүй, хүнсний ногооны үрсэлгээ хийх, арчлах ургуулах, багш докторант Д.Онон 
СУРГАЛТЫН ТӨЛБӨР: 5.000₮

Сургалтын дараа: хүнсний ногооны үрийн худалдаа болно.
14:00 Тасалгааны цэцэг арчлах, мандлын цэцгийн үрсэлгээ хийх, магистр Б.Норовсүрэн
Сургалтын дараа: тасалгааны цэцгийн үрсэлгээ, мандлын цэцгийн үрийн худалдаа болно. 
ХАЯГ: Бичил хороолол 28-ийн буудал мэдээлэл технологийн "ХҮРЭЭ" цогцолбор сургууль, дунд сургуулийн 2 давхарт номын сан
ХОЛБОО БАРИХ: 89500250

СУРГАЛТЫН ТӨЛБӨР: 5.000₮
Цахим хаяг: http://goymod.blogspot.com

Monday, March 30, 2015

Навчит болон жимсний мод үржүүлэх, хэлбэржүүлэлт хийх сургалтанд Ням гараг бүрийн "Агро"Клуб урьж байна.

Навчит болон жимсний мод үржүүлэх, хэлбэржүүлэлт хийх сургалтанд Ням гараг бүрийн "Агро"Клуб урьж байна.  2015.03.7 нд 14:00 цагаас
Модлог ургамлын нэр, төрөл зүйл онцлог
Ургах орчин нөхцлийг бүрдүүлэх
Ургац нэмэгдүүлэх арга
Гоёлын болон жимсний мод бутыг модлог мөчрөөр үржүүлэх арга
Модлог ургамлын таналт тайралт хэлбэржүүлэлт
ХАЯГ: Бичил хороолол 28-ийн буудал мэдээлэл технологийн "ХҮРЭЭ" цогцолбор сургууль, дунд сургуулийн 2 давхарт номын сан
ХОЛБОО БАРИХ: 89500250

СУРГАЛТЫН ТӨЛБӨР 3.000₮
Цахим хаяг: http://goymod.blogspot.com

Friday, March 20, 2015

Амралтын өдрийн "АГРО " сургалтанд “АГРО КЛУБ” урьж байна





2015.03.29-ны НЯМ гарагт
12:00 цаг (сэдэв:хүнсний ногоо)
·          Хүнсний навчит ногоо тасалгаанд тарих арга
·          Хүнсний нарийн ногоо тасалгаанд тарих арга
·          Тасалгаанд гүзээлзгэнэ тарих арга
·          Хүнсний нарийн ногооны үрийн худалдаа
ХАЯГ: Бичил хороолол 28-ийн буудал мэдээлэл технологийн "ХҮРЭЭ" цогцолбор сургууль, дунд сургуулийн 2 давхарт номын сан
Холбоо барих: 89500250
Сургалтын төлбөр: тус бүр 3.000₮
Багш: ХААн магистр Б.Норовсүрэн
Цахим хаяг: http://goymod.blogspot.com




Sunday, March 15, 2015

2015.03.22нд Тасалгаа болон гадаа талбайд хүнсний нарийн ногоо ба навчит ногоо тариалах арга сургалтанд "АГРО" клуб урьж байна.

Хүнсний нарийн ногоо ба навчит ногоо тариалах арга сургалтанд "АГРО" клуб урьж байна. Багш: Т.Сүрэнжав (ХАА-н доктор)
1. Үрсэлг хийх арга зүй
2. Тасалгаа, хүлэмж, ил талбайд өрхийн хэрэгцээний тариалан эрхлэх
3. Гидропоник тариалангийн арга
4. Ургац нэмэгдүүлэх боломж
5. Үр, үрсэлгээний бичил худалдаа
Хэзээ: 2015.03.15-ны Ням гарагт
Сургалт: 14:00-15:30
Худалдаа: 15:30-16:30
ХАЯГ: Бичил хороолол 28-ийн буудал мэдээлэл технологийн "ХҮРЭЭ" цогцолбор сургууль, дунд сургуулийн номын сан
Холбоо барих: 89500250
Сургалтын төлбөр: 5.000₮
Цахим хаяг: http://goymod.blogspot.com/

ХОРТОН ШАВЬЖ УСТГАХ ЭНГИЙН АРГА:



Хүнсний ногоонд химин хор хэрэглэхээс аль болох зайласхийж дараах органик аргуудаас сонгон хэрэглээрэй.
Үнс, савангийн уусмал
Модны 1 кг үнсийг сайтар нунтаглаж шигшээд 30-35 л бүлээн усанд хийж буцалгана. Дараа нь хөргөж тунгаагаад шингэн хэсгийг нь шүүж авсны дараа 80-100 мл шингэн саван нэмж хэрэглэнэ.
Тамхины ханд
5 л бүлээн усанд 500 гр мохор тамхи хийж 3-4 хоног байлгасны дараа шүүж 7 л усанд 30-40 гр савангийн уусмалтай хольж хэрэглэнэ. Хэрэв мохор тамхи байхгүй бол 400 гр нунтаг дүнсэн тамхийг 1 л усанд хийж нэг хоног хандлаад дараа нь 2 цаг зөөлөн гал дээр байлгаад шүүж авна. 1 л хандад 1-1.5 л ус 40 гр саван хийж бөөс, хүрэнцэрийг устгана.
Сармисны ханд
Сармисны 200 гр хумсыг жижиглэн хэрчиж, нухаж няцлаад дээр нь 2 л ус хийнэ. Нэг хоног байлгасны дараа 7-8 л ус, 25-30 гр шингэн савантай хольж бэлтгэнэ.
Зэсийн байван, савангийн ханд
Нэг саванд 8-10 гр зэсийн байванг 1 л усанд, өөр нэг саванд 9 л усанд 150-200 гр калийн шингэн саван уусгана. Зэсийн байвангийн уусмалыг нарийн цоргоор савангийн уусмал руу олгойдуулан хийхэд савангийн эмульс бий болгоно. Энэхүү жор жимсний мод, бутнаас гадна идэшний ногоог ургаж байх үед цацахад хортон, өвчинг арилгаж чадна.
Жимсний хальсны ханд
Жүрж, мандарин, нимбэгийн аль нэгний юм уу эсхүл хальсыг нь нийлүүлээд нунтаглана. Нунтагласан 1 кг хальсыг 3 л бүлээн усанд хийж таглан 5-7 хоног дулаан, харанхуй байранд тавьж ханд бэлтгээд түүнийгээ шүүж шилэнд савлаж хадгална. 10 л усанд 100 гр ханд, 40 гр шингэн саван хийж мод, бут, сөөг, хүнсний ургамал руу цацна.
Төмсний навчны ханд.
Эрүүл төмсний навч, ишийг цуглуулан жижиглэн хэрчээд 1 кг-ийг 8 л халуун усанд хийж 4-5 цаг идээшлүүлж шүүгээд ургамлын навчин дор нуугдсан хүрэнцэр, бөөс, хачгийг устгахаар цацна. Цацах үедээ модных навчаа нэг гараараа өргөж, хортон нуугдсан газрыг орхихгүй байхыг хичээх хэрэгтэй.
Лоолины ханд.
Эрүүл улаан лоолины иш, навчийг шорооноос нь цэвэрлэн хэрчиж жижиглэнэ. 10 л усанд 400 гр хэрчсэн навч, иш хийж зөөлөн гал дээр 30 мин байлган хандлаад түүнийгээ шүүж баөс, хачиг, эрвээхэйтэй ургамлыг шүршиж хэрэглэнэ.
Дээрх зөвлөмжийг ардын багш профессор Ч.Авдай багшийн зөвлөгөөнөөс “АГРО” клуб эмхэтгэн та бүхэнд хүргэлээ.
Дэлгэрэнгүйг http://goymod.blogspot.com/ Цахим хуудаснаас