Sunday, February 22, 2015

"Тасалгааны болон мандлын цэцгийн үрсэлгээ хийх арга" сургалтанд урьж байна.

Хавар цагийн тариалалтын хугацаа эхлэж байгаатай холбогдуулан "Тасалгааны болон мандлын цэцгийн үрсэлгээ хийх арга" сургалтанд "ЛиЛи" клуб урьж байна.
1. Хөрс бэлтгэх, найруулах тухай
2. Үр бэлтгэх, үр суулгах, шилжүүлэх арга зүй
3. Үрсэлэг арчилж ургуулах тухай (усалгаа, бордоо, гэрэлтүүлэг, дулаан)
4. Үр, үрсэлгээ, найруулсан хөрсний бичил худалдаа явагдна
Хэзээ: 2015.03.01-ны Ням гарагт
Сургалт: 14:00-15:30
Худалдаа: 15:30-17:00
ХАЯГ: Бичил хороолол 28-ийн буудал мэдээлэл технологийн "ХҮРЭЭ" цогцолбор сургууль, дунд сургуулийн байрь 109 тоот заал "ЛиЛи" клуб
Холбоо барих: 89500250
Сургалтын төлбөр: 2.000₮



Thursday, February 12, 2015

Хөрс хэрхэн бэлдэх вэ?



Урь унаж цаг тэнийж өдөр уртасаж ургамал ногоо нойрноосоо сэрэх цаг мөдхөн. Цэцэг ургамал тарьж эхлэж байгаа хүмүүсдээ зориулж дараах зөвлөгөөг хүргье. Аливаа ургамал ургахад үндсэн 5 хүчин зүйл байдаг бөгөөд эдгээрийг нэг нэгээр нь орлуулж болдоггүй тун хэмжээг яв цав тохируулж байж хүсэн хүлээсэн үр дүнг бидэнд авчирна. Үүнд Гэрэл, Дулаан, Ус, Агаар, Шим тэжээл гэсэн 5 хүчин зүйл бий. Эдгээрээс энэ удаад хөрс гэж юу болох хэрхэн яаж бэлтгэх талаар онцлоё. Хөрсний найрлагад олон янзын эрдэс бодис шим тэжээл, агаарын нүх сүв зохистой хэмжээгээр агуулагдаж байж ургамал ургах таатай орчин бүрднэ. Хөрсний бүрэлдэхүүний 30% хоосон орон зай буюу агаар байж түүгээр ургамлын үндэс амьсгалж, ус чийгээ хүртдэг. Хөрсний агаарын солилцоог сайжруулахад элс, керамзит, жижиг хайрга чулуу, перлит, вермикулет, хөвд, сүрэл гэх мэт агаар ус нэвтрүүлдэг материалыг өргөн хэргэлдэг. Үлдсэн 70хувьд үндсэн хөрс, ялзмаг байх нь зохимжтой.
Би тасалгааны цэцэгийн хөрс болон үр суулгах хөрсөө бэлдэхдээ ихвчлэн дараах найрлагаар бэлтгэдэг. Хар шороо, Био ялзмаг, Элс болон Герман хөрс TCL10 ийг ижил тэнцүү хэмжээтэй найруулдаг. Харин био ялзмаг, хар шороог хэрэглэхдээ заавал ариутгана (буцалсан халуун усаар услаж хатаах, Хөлдөөж гэсгээх хөлдөөх, марганецаар услаж ариутгах, печ, дуковконд халаах гэх.мэт). Ариутгаагүй хөрснөөс өвчин хортон үүсэх эрсдэлтэй. 
Ингээд “Ховор ургамал үржүүлэг”-т хөрсний найрлагын талаар дараах нийтлэл тавигдсан байсныг эх сурвалжаас нь толилуулъя.
Мод бут жимс ногоо цэцэг тарихад шаардагдах хөрс 10 орчим төрлийн бүрэлдүүн хэсгээс бүрдэнэ. Үүнд: Өнгөн хөрс, ялзмагт хөрс, навчнаас бэлтгэсэн хөрс, хүлэрт хөрс, элс, инертийн материалууд, хөвд, модны нүүрс зэрэг болно. 
1. Компост
Компост гэж маш олон зүйлсийн нийлмэл хольцыг илэрхийлсэн componere и compositum гэсэн латин үгнээс гаралтай ухагдахуун юм. Ногоо, жимс, цэцэг, мод бут зэрэг бүхий л ургамлын гаралтай хаягдлыг янз бүрийн аргаар боловсруулан бэлтгэсэн, ургамалд ашиглагдах хэлбэрийн шим тэжээлийн бодис агуулсан агааржилт сайтай, чийг барих чадвартай, хөвсгөр бараан өнгөтэй органик нэгдлийг хэлнэ.
Зөв боловсруулсан компост бичил элементүүд болон органик бодисоор баялаг тул хэрэглэх шороондоо холиход түүний бүтцийг сайжруулж, хөвсгөр хөнгөн болгож, агаар чийгийн зохистой харьцааг бүрдүүлэгчийн үүргийг гүйцэтгэнэ.
Өөрийнхөө хэрэгцээг хангах, экологийн цэвэр, таримал ургамалд бүрэн ашиглагдах бордоо гарна.
Харин калифорнийн чийгийн улаанаар бэлтгэсэн вермикомпост найрлагын хувьд тогтмол, чанарын хувьд ч илүү тул түүнтэй хольж хэрэглэж болно.
Компостонд юу хийж болох вэ?
1. Түүхий ногоо, арилгасан хальс, жимсний халс, гол, өвс, зэрлэг ургамал
2. Цайны шаар, кофены үлдэц
3. Хоолны үлдэгдэл, махны үйрмэг, ясны гурил
4. Будаггүй модны бүх төрлийн зоргодос, үртэс, жижиглэсэн мөчир гишүү
5. Өвсөн тэжээлт амьтны шинэ болон хуучирсан бууц, хомоол, хоргол гэх мэт ялгадас, сангас, гахайн баас
6. Шувууны өд, ноолуур, тэжээмэл амьтдын үс ноос
7. Картоон хайрцаг, жижиглэсэн сонин, дэвтрийн цаас, ноорог, хэрэглэсэн салфетка, принтерийн цаас болон бүх төрлийн будаггүй цаасан материал
8. Натурал хөвөн, ноосон ба торгон даавууг жижиглээд
9. Жижиглэж нунтагласан өндөгний хальс

Юуг компостонд хэрэглэдэггүй вэ?
1. Жижиглэж нунтаглаагүй яс, мах, шөрмөс
2. Хүний болон махчин амьтдын ялгадас (хүний өтгөн, шингэнийг тусгай аргаар ариутгалтай хийдэг. Нохойн жогорхойг чийгийн улаан хорхойн тусламжтай урьдчилан боловсруулж хэрэглэж болно. Муурын баасыг компостонд огт хэрэглэж болохгүй)
3. Нүүрсний үнс
4. Зэрлэгийн ургамлын үр, цэцэг (тайлбартай)
5. Өвчилсөн, хорхойд идэгдсэн жимсний модны хаягдал
6. Хортон шавьж, тэдгээрийн авгалдай, өндөг
7. Гербицид шүршсэн зүлэг, өвс, ногоо, жимсний хаягдал
8. Төрөл бүрийн хальсан уут, чихэр жимсний нийлэг баглаа боодол
9. Металл, шил, резин, пластик, полиэтилен зэрэг нийлэг материал
Компост гэртээ зусландаа хийе гэж байвал ийм материал цуглуулж байх юм байна шүү