Sunday, February 26, 2023


 ХУШНЫ ТАРЬЦ УРГУУЛАХ ЗӨВЛӨМЖ

доктор (Ph.D) Ч.Базарсад Д.Цэндсүрэн
Манай ард түмэн хуш мод гэхээсээ самрын мод гэж сайн мэдэх ба эрт дээр үеэс хушны үр жимс болох самрыг хүнсэнд өргөн хэрэглэж ирсэн билээ. Хуш нь манай гариг дээр зөвхөн Монгол улс, Оросын Холбооны улсын нутаг дэвсгэрт тархсан, экологи, эдийн засгийн чухал ач холбогдолтой, ховор, үнэт модны нэг юм. Манай гариг дээр нарсны төрлийн 70 орчим зүйлийн мод ургадгаас, манай оронд 3 зүйлийн (Pinus sibirica Du Tour; Pinus pumila Reger.; Pinus silvestris L.) нарс бий. Тэдгээрийн нэг нь хуш (Pinus sibirica) юм. Хуш нь манай орны ойн сангийн нийт талбайн 9.2 %-д дангаараа буюу голдуу шинэс, гацууртай хамт ой үүсгэн ургадаг. Хушин ой нь ерөнхийдөө хөгшрөх хандлагатай байгаа хийгээд хушин ойн өсвөр ургац түймэрт өртөх, хортон шавьж, хүний үйл ажиллагаанаас болж сүйдэх зэрэг шалтгаанаар хушин ойн сэргэн ургалт жигд сайн явагдахгүй байна. Тэрчлэн хот суурин, айл өрхийн эдэлбэр газрыг цэцэрлэгжүүлэх ажилд хушны тарьц, суулгацын эрэлт хэрэгцээ өсч байна. Иймд хушин ойг нөхөн сэргээх, ойжуулах, цэцэрлэгжүүлэх ажилд зориулан хушны тарьц, суулгацыг ургуулах шаардлагатайн дээр энэ талаар гарсан гарын авлага материал ховор байна.

1. Үр бэлтгэх арга, хугацаа. Хушны үр намар 9-р сарын хоёр дахь арав хоногоос боловсорч гүйцдэг. Гэхдээ үр боловсрох хугацаа нь тухайн жилийн ба өмнөх жилийн цаг уурын байдлаас шалтгаалан урагшлах буюу хойшлох үзэгдэл ажиглагддаг. Үр бүрэн боловсорсон үед боргоцойг модон мунаар түнших, модонд авирч түүх аргаар бэлтгэнэ. Модыг доргиож боргоцой бэлтгэхдээ түншүүр модныхоо толгойг резин, шир зэрэг зөөлөн эдээр өнгөлж, холтос гэмтээхээргүй болгосон байвал зохино. Модонд гарахдаа хугарч унахгүй, бүдүүн гишүү мөчрийг шат болгон авирахад ашиглахаас гадна, “Белка“ мэтийн зориулалтын дөрөө, бусад хэрэгслийг ашиглах нь зүйтэй. Мөн доод хэсгийн боргоцойг 2-3 метрийн урттай, мод, төмрөн саваагаар цохих, доргиох замаар унагах буюу хавар эрт цас хайлсны дараахан, салхиар унасан боргоцойг газар дээрээс түүж болно. Боргоцойн хайрсыг гараар задлах, эсвэл жижиг гар тээрэмд оруулах зэрэг аргаар цэвэр үрийг цайруулж авна. Ойжуулалтын ажилд хэрэглэх хушны үр буюу самрыг чанар, бүтээмж өндөртэй ойгоос бэлтгэх ёстой. Согогтой ой болон модноос үр бэлтгэхийг хориглоно. Үрийг зохих ёсоор хадгалахын (тарилтанд бэлтгэхийн) өмнө хайрцганд, эсвэл уутанд хийж, хуурай газар байлгах ба чийг авахуулах, хөгцрөх, халахаас сэргийлэх хэрэгтэй. Хадгалах үед үрийн чийгшилт 12-16% байвал зохино. Үрийн гарц 20-25% байдаг.
2. Үрийг тарилтанд бэлтгэх. Хушны үр нь урт хугацаагаар тайван байдалд ордог онцлогтой бөгөөд соёололтыг түргэтгэх урьдчилсан арга хэмжээ аваагүй үрийг хавар суулгавал тэр жилдээ гол төлөв үр ургаж, цухуйц гарч ургадаггүй. Иймд хавар тарих үрийг өвлийн улиралд багтаан тарилтад бэлтгэх хэрэгтэй. Хушны үрийг тарилтанд бэлтгэх стратификацийн буюу цаслах, элслэх зэрэг хэд хэдэн арга байдаг. Үйлдвэрлэлд ашиглаж болох хамгийн энгийн арга нь хавар тарих үрийг намар хуурай хөрстэй өндөрдүүхэн газар хөлдөхгүй үеийг хүртэл (1.5-2.0 м гүн) ухаж нүх бэлдэнэ. Нүхний ёроолд агаарын солилцоог сайжруулахын тулд 10-15 см зузаан үеэр жижиг хайрга дэвсэж, дээгүүр нь мөн зузаантай элсээр хучиж өгнө. Хушны үрийг 1:3 харьцаатайгаар элстэй хольж, энэ хольцоо нүхэндээ тарааж хийгээд банзаар таглана.. Ийм байдалд 80-90 хоног байлгасны дараа үр тарихад бэлэн болно. Үрээ бүлээн усанд хийж, 6-8 хоног дэвтээнэ. Усыг хоног тутамд солих шаардлагатай. Дараа нь голын том ширхэгтэй элстэй 1:2 харьцаагаар хольж, модон хайрцагт (хоёр хажуу, ёроолоороо агааржуулалтын зориулалттай нүхэлсэн, 20 см өндөр) хийж, тасалгааны дулаанд (180-200) байлгана. Хольцыг байнга чийгтэй байлгахын зэрэгцээ, түүний дээд хэсгийг доош, доод хэсгийг дээш нь оруулах маягаар үе үе хутгана. Энэ аргыг хэрэглэхэд 30-40 хоногийн дараа үр нь соёолоно. Цасны зузаан нь 1.5 м байх нь тохиромжтой. Цасан овоо нь байшингийн ард буюу ер нь сүүдэрт байх ба 10 см зузаан үртэс, сүрлээр хучсан байна. Тарихаас 1-2 хоногийн өмнө үрийг цасан дороос, эсвэл хөргөгчөөс гаргана.
3. Тарилт хийх хугацаа. Хушийг намар хаврын алинд ч тарьж болно. Хэрэв хавар тарилт хийвэл үрээ урьдчилан соёололтыг түргэтгэх буюу тарилтад бэлтгэх арга хэмжээ авсан байх талаар дээр бид зөвлөсөн. Урьдчилан тарилтанд бэлтгэж, тайван байдлаас гаргасан /стратификац хийсэн/ үрийг хавар 5-р сарын эхээр тарина. Намар үр түүсний дараа шууд 9-р сарын сүүлч, 10-р сарын эхээр буюу өвлийн тогтвортой хүйтэн эхлэхээс 1.5-2 сарын өмнө суулгана.Намрын тарилт нь хаврын тарилтыг бодвол хэд хэдэн давуу талтай. Тухайлбал, үр байгалийнхаа аясаар ирэх хавар нь соёолж ургах чадвартай болдог. Түүнийг тарилтад бэлтгэх бүх ажилбар, зардал шаардлагагүй болно. Шинэ тутам суулгасан үр соёолж ургах чадвараар сайн байдаг. Үр суулгасан талбайг жодоо, гацуурын мөчир, үртэс, сүрлээр хучиж болно. Ер нь мод үржүүлгийн талбай, түүний ойролцоох талбайг хог ургамалгүй байлгах, тэрчлэн мэрэгчдийг устгах ажлыг тухай бүр зохион байгуулах хэрэгтэй. Мөн үр тарьсан талбайг тойруулан 50 см өргөн, 50 см гүн, эгц ханатай шуудуу ухаж болно
4. Хөрс бэлтгэх. Хөрсийг 1-2 жил ураншилна. Хөрс нь 30-40 см гүн сийрэг сэвсгэр байх шаардлагатай. Хөрс нь 2%-иас дээш ялзмагтай, 100 г хөрсөнд 10-20 мг фосфор, кали ногдохоор үржил шимтэй, хөнгөн шавранцар, элсэнцэр бүтэцтэй байх шаардлагатай. Хөрсийг боловсруулах үед 1 га-д 5-10 тн бууц нпогдохоор тооцож бордоно. Хөрс бэлтгэх технологи нь тухайн газар орны хөрс, цаг уурын онцлогтой уялдан, янз бүр, тухайн нөхцөлдөө тохирсон байна.
5. Тарилт. Үрийг 1.0 метрийн өргөн, 10-20 см-ийн өндөр даланд 4-6 мөрөөр (ховил) суулгана. Цацаж тарьж болох юм. Тарих гүн нь хөрсний бүтцээс шалтгаалах ба 2-6 см байвал тохиромжтой. Нэг уртааш метр мөрөнд I зэргийн 35-45 гр үр буюу ойролцоогоор 150-200 ш үр орохоор бодож тарина.Үр тарихаас 1-2 хоногийн өмнө хөрсийг 20-30 см-ийн гүнд ханатал усална. Үр тарих ховилын ёроол чийгтэй бөгөөд унасан үр наалдаж байвал зохино. Үрээ мөрөнд жигд тараасны дараа 3-5 см зузаан хөрсөөр хучиж нягтруулна. Дээрээс нь 1 см зузаантай үе бүхий үртсээр хучвал сайн. Үртсээр хучих нь чийг хадгалах, хучаас хөрсний өнгөн үеийг урсгахгүй байх зэрэг сайн талтай. Үр суулгасны дараа 5-10 см-ийн зузаан үеийг жигдхэн чийглэж усалж өгнө.Хушны тарьцыг нийлэг хальсан хүлэмжинд ургуулж болно. Ерөнхий зарчим нь эгэл нарс ургуулахтай адил. Энэ талаар тусдаа зөвлөмж бий.
6. Арчилгаа. Тарилт хийснээс хойш цухуйц гарч иртэл 1 м2-д 5 л ус ногдохоор бодож услана. Хөрсний 10 см хүртлэх гүнд хангалттай чийгтэй байх шаардлагатай.Гэхдээ усалгааны хэмжээ нь хөрсний чийг, хур тунадасны байдлаас хамааран тухай бүр өөр өөр байж болно.Цухуйц гарч, жинхэнэ шилмүүс үүсэх үеэс усалгааг 1 м2-д 10-15 л ус ногдохоор тооцож хийнэ. Энэ нь цухуйцын үндэсний тогтолцоог чийгээр бүрэн хангаж өгөхөд чиглэгдэх учиртай. Хур тунадасны байдлаас хамааруулан усалгааг 2-3 хоногт нэг удаа хийнэ. Гэхдээ 8-р сарын 15-20-ноос хойш усалгаа хийх шаардлагагүй. Энэ нь тарьцны моджиход муугаар нөлөөлдөг. Харин намрын цэнэг усалгааг заавал хийх шаардлагатай бөгөөд хөрс хөлдөхөөс 5-7 хоногийн өмнө 1м2 талбайд 60-80 л ус ногдохоор тооцож цэнэг усалгааг хийнэ. Тарьц ургуулах бүх хугацаанд талбайн хог ургамлыг тогтмол устгаж цэвэрлэж байна. Хэрэв намар тарьцны шилмүүс хатаж шарлах, улмаар хорогдох байдалд орвол намар цэнэг усалгаа хийсний дараа ялангуяа нэг настай тарьцны оройн нахианаас дээш 5 см илүү гарч байх зузаан үеэр үртсээр хучна. Хавар хөрс 20-30 см-ийн гүнд гэсэх үеэр намар хучсан үртсийг авч зайлуулна. Тэгэхдээ тарьцны шилмүүс гэмтээхээс болгоомжлох хэрэгтэй.

1.Хушин ойн тархалт.Хушин ойн манай манай гариг дээр ОХУ, Монгол улсын нутаг дэвсгэрт тархсан, экологи, эдийн засгийн чухал ач холбогдолтой, ховор, үнэт модны нэг юм. Дэлхийн нийт хуш модны нөөцийн 90 гаруй хувь ОХУ-ын Сибирийн ой тайгаар тархсан бөгөөд ойролцоогоор 35 сая га талбайг эзэлдэг. Хушин ой нь Монгол орны Хангай, Хэнтий салбар уулаар тархан ургадаг.

2.Хушин нөөц. Монгол орны ой сан бүхий нутаг дэвсгэрийн 9919.9 мян га талбай буюу 7.7 хувийг /нөөц нь 150525 м3 буюу 12 хувь/ эзлэн ургадаг.
Үүнээс Архангай 28.3 мян. га, Булган 51.2 мян. га, Төв 311.5 мян.га, Хэнтий 200.5 мян.га, Өвөрхангай 18.4 мян. га, Хөвсгөл 153.7 мян.га, Улаанбаатарт 36.9 мян. га талбайд тархан ургаж байна.
Хушин ой нь Манай орны ой бүхий уул нуруудын тунадас их унадаг нилээд чийгархаг уур амьсгалтай газруудад алаг цоог тархалттай ургадаг. Хушин ой нь царам, тайга, тайгын ойн бүслүүрт уулын хойд хажуугийн ихэвчлэн дээд хэсэгт дангаар эсвэл голдуу нарс, шинэстэй хамт ургаж холимог ой үүсгэдэг.
Хуш модны таксацын үзүүлэлт нь 2005 оны байдлар дунадаж нас нь 145, нэг га-ийн нөөц 177 м3, нэг га-ийн жилийн өсөлт 1.2 м3 байна.
Хуш задгай газар 25 насандаа, шигүү ургасан ойд 50 насандаа үр өгч эхэлнэ.
Самрын борогцойны давирхай нь арилж, хайрсан бүрхэвч нь амархан салдаг болох нь самар бүрэн болж гүйцсэний  шинж тэмдэг юм. Самрыг 80-150 насны, 0.5-0.6 өтгөрөлтэй хушин ойгоос түүх нь ашигтай.

3.Хушны самрыг ашиглах боломж. Хүн төрөлхтөн самрыг олон мянган жилийн турш ашиглаж ирсэн боловч өнөөг хүртэл хушны самраас гарах ашиг шимийг бүрэн судлаагүй байна.
Самрын чөмөгний найрлагад тос, тослог 59.9 хувь, уураг 19.6 хувь, нүүрстөрөгч 16.7 хувийг эзлэхийн зэрэгцээ цардууул эрдэс бодис, витамин зэрэг бусад бодис агуулагддаг.
Энэ чанарыг харгалзан самрыг эмчилгээ, гоо сайхан, хүнсний зориулалтаар өргөн хүрээтэй ашигладаг.
Өнөөдрийн байдлаар хушны самрыг тос, цөцгий, майонез, шокалад зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд өргөн хүрээтэй ашигладаг.
Сүүлийн үед самраас хүний биед ашигтай магни, төмөр, зэс, фосфор, иод, эрдэс бодисыг нээн илрүүлээд байгаа нь эмчилгээний зориуулалтаар  ашиглах боломжтойг харуулж байна.
 Мөн түүнчлэн самрын тосыг гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд ашигладаг шинэ технологи нэвтэрч, ОХУ самрын тосыг АНУ, БНХАУ, БНСУ болон бусад оронд өргөн хүрээтэй экспортолж байна.
Өнөөдөр дэлхийн зах зээл дээр боловсруулсан 1 литр самрын тос 80-90 ам долларт хүрч байгаа мэдээ байна. Оросын эрдэмтдийн тооцоолсноор сибирийн Их тайгаас жилдээ 10-12 сая тонн самар хурааж болох ажээ.

4.Манай орон дах самрын ашиглалт. Манай улсын хувьд хушин ойгоос жилдээ дундажаар бага ургацын жилд 3.0-3.5 мянган тонн, их ургац жилд 5.0-6.0 тонн самрын хураан авч ашиглах боломжтой гэсэн   тооцоо бий.
 Гэвч сүүлийн жилүүдэд тохиосон ган гачиг болон ой хээрийн түймэр, хүний сөрөг нөлөөний улмаас хушин ойн талбай буурах хандлагатай байна. Самрын их ургацын жил нь 3-4 жилд нэг удаа тохиолдох бөгөөд мөн хугацаанд самар огт ургахгүй ч жил бий.
 Иймээс самрын ургацын жилийн давтамжийг урьдчилан тогтоох байнгын судалгаа шинжилгээний ажлыг хийх шаардлагатайгаас гадна тухайн жилд бэлтгэх боломжтой самрын хэмжээг гаргаж байх нь чухал юм.
     Самрын ургацын байдлаас хамаарч нэг модноос дунджаар 80-120 ширхэг боргоцой түүх боломжтой, ургац сайн жил дээд тал нь 250 ширхэг боргоцой түүх тохиолдол бий.
Амьдрал дээр 5 уут боргоцой цайруулж нэг шуудай /45 кг/ самар гарган авдаг. Нэг шуудайнд 350-500 ширхэг боргоцой ордог.
Нэг шуудай боргоцойноос 7-10 кг самар гарган авдаг.
 Нэг модноос дунадажаар 1.5-3.6 кг самар түүх боломжтой. Боргоцой бэлтгэх явцад модны иш гэмтэх, гэмтсэн хэсгээр иш, иш холтосны шавьж нэвтрэн орох замаар хуш мод гэмтэж хатах тохиолдол нилээд хэмжээгээр гардаг.

5.Хуш модыг хамгаалах эрх зүй. Монголчууд дээр үеэс байгаль орчноо хамгаалах, түүний дотор ойн баялагийг хамгаалах, ариг гамтай ашиглах талаар сайхан уламжлалтай билээ. Манай малчид хуш модыг бага хэмжээгээр бэлтгэж, гэрийн мод хийхэд ашиглаж ирсэн билээ.
Хуш модыг хамгаалах эрх зүйн орчныг бүрдүүлэх талаар төр засгаас тодорхой арга хэмжээ авч ирэв. Ойн тухай хуулийн 22 дугаар зүйлд төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрөлгүйгээр хуш модыг бэлтгэж ашиглахыг хориглосон байна.
Байгалийн  ургамлын тухай хуулийн 10 дугаар зүйлд ховор ургамлыг зөвхөн ахуйн болон судалгаа шинжилгээний зориулалтаар ашиглаж болохыг заасан.
Хуш модыг Засгийн газрын 1995 оны 153 дугаар тушаалын хавсралтаар ховор ургамал, амьтны жагсаалтанд оруулж  баталсан. 2004 оны Засгийн газрын 165 дугаар тогтоолоор нарсны төрлийн үр жимсийг ахуйн болон судалгаа шинжилгээний зориулалтаас бусдаар хэрэглэхийг хориглосон. Нарсны төрлийн модонд хуш орно.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15-ын 4-т Төрийн захиргааны төв байгууллага болон Байгаль орчны яам "Хууль тогтоомжийн дагуу жил бүр ашиглаж болох ой, ургамал, амьтны хэмжээг тодорхойлж, экологийн шаардлага, нөөцийг харгалзан тухайн бүс нутагт байгалийн зарим төрлийн ашиглалтыг хязгаарлах буюу тодорхой хугацаагаар хориглох" бүрэн эрхтэй билээ.
Энэ эрх хэмжээнийхээ хүрээнд Байгаль орчны сайд 2006 онд 264 дүгээр тушаал гаргаж үйлдвэрлэлийн зориулалтаар хушны самар бэлтгэхийг хориглосон билээ.

6.Хушны самрын ашиглалт. Дээр үеэс манай өвөг дээдэс хушны самрыг зөвхөн ахуйн хэрэглээндээ хүнсний журмаар хэрэглэж ирсэн байна. Харин сүүлийн жилүүдэд хуш модны нөөц бүхий аймгуудад самрыг хулгайгаар их хэмжээгээр бэлтгэж, ойн баялагт нөхөж баршгүй хохирол учруулах болов. Иргэдийн бэлтгэсэн самрыг бэлэн мөнгөөр их хэмжээгээр худалдан авч, БНХАУ-д гаргадаг сүлжээ нэгэнт бий гэсэн мэдээлэл байдаг.
Дэлхийд ховор хушин ойг хамгаалах хууль тогтоомжийг боловсронгуй болгохыг зэрэгцээ өнөөдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийг хэрэгжүүлэхаар тодорхой арга хэмжээ авах шаардлагатай байна. Байгалийн ургамлын тухай хуулийн 10 дугаар зүйл, Байгаль хамгаалах орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4 дэх заалт, Засгийн газрын 2004 оны 165 дугаар тогтоол, Байгаль орчны сайдын 2006 онд 264 дүгээр тушаал зэрэг хууль тогтоомж, эрх зүйн баримт бичгийг үндэслэн хушны самрыг үйлдвэрлэлийн зориулалтаар бэлтгэхийг хориглоход байгаль орчны болон хууль хяналтын байгууллагын үйл ажиллагааг чиглүүлэх нь зүйтэй.

Нөгөө талаар дээрхи хууль тогтоомжийг  зөрчиж, үе үеийн Засгийн газраас самрыг экспортлох шийдвэр гаргаж байсан зуршлыг эцэс болгох санал болгож байна

Манайд сүүлийн үед хушны самрын үйлдвэр, цех, тасгууд болон хувийн хэвшлийн шугамаар байгуулагдаж байна. Эдгээр нь байршлын хувьд Хэнтий, Сэлэнгэ, Төв аймгийн нутгуудад байна.


Хуш модны самар
Сибирь хуш модноос гарах бүтээгдэхүүнд ялангуяа, самарыг хүн төрөлхтөн олон мянган жилийн турш ашиглаж ирсэн байна. Хуш мод, түүний самар нь эмчилгээний олон төрлийн бодис агуулдаг байна. Гэвч өнөөг хүртэл хуш, түүний самраас гарах ашиг шимийг бүрэн судлаагүй байна. Өнөөдрийн байдлаар Сибирийн хушны самраар Самрын тос, цөцгий, Самрын майноз, ёогурт шокалад зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Үүнээс үзэхэд самрыг хүнсний бус өндөр үнэтэй бүтээгдэхүүнүүдэд хэрэглэх нь давуу болсон байна. Самрын чөмөгний найрлагад Тос тослог 59.9%, уураг 19.6% , нүүрстөрөгч 16.7% байдаг. Самрын уураг нь хүний биед түргэн шингэх онцгой чанартай. Самрын 20 гаруй хувьд байдаг амин хүчил нь нялх хүүхдэд орлуулашгүй бодис болдог. Самрыг юуны өмнө хүнсэнд хэрэглэж заншсан байна. Боргоцойноос нь цайруулж бэлтгэж хайрах эсхүл шарах аргаар боловсруулж ирсэн. Самрын тос нь алтан шаргал өнгөтэй, анхилуун үнэртэй таатай амттай байдаг. Самрын тос нь амьтны гаралтай тосноос халаах чанар өндөр, наранцэцгийн тосноос шингээх чанар сайтай бөгөөд олив модны тостой ижил чанартай болох нь тогтоогдсон байна.
Цөмөөд, цөлмөөд дуусах уу

Газар дэлхий өнгөө засах тэсэн бололтой хэдэн өдөр үе үехэн хүчтэй орсон аадар ажилгүйчүүдийг ажилтай болгож, хэл үг авдаггүй хэнэггүйчүүдийг хатуухан нэг сануулаад авав. Хаа сайгүй гудмаар хөглөрөх элдэв хог, хамаа замбараа нь олдохгүй эрээлжсэн хот төлөвлөлтөд бухимдсан уу, халцгай л байвал шон хатгаж, суурь ухаад барилга байшин барьдаг их хотынхноос “ингээд намайг зовоо” гэсэн янзтэй эвтэйхэн нэг хариугаа авч байна уу гэлтэй, хангай дэлхий бухимдлаа. Өнгөрсөн борооны хойноос цув нөмрөлтэй нь биш ирэх бороонд л бэлтгэлтэй байвал болох нь тэр. Дотор давчдуулсан эмзэглэлээсээ эргэж, тойрч жаахан тэрлэлээ. Ингээд гол сэдэв рүүгээ оръё. Дэлгэсэн тэрлэг шиг эх орноо цөмөөд, цөлмөөд дуусах нь гэвэл хилсдэхгүй л болов уу. “Өрөвдөхөөр өрөн дээр гишгэнэ” гэгчээр байгалийн баялгаа манайхан зөв ч хүртэж чаддаггүйг жил жилийн намар эд биелэлээ олох самарны зүй бус ашиглалтаас харж болно. Самар бол жил өнжиж ургадаг жимсний нэг төрөл. Бурхны эдээ ч гэж тодорхойлдог. Самар нүүчихжээ хэмээх яриа манайхны дунд бишгүй байдаг. Самар ихтэй газрыг зориод, түүхээр очиход заримдаа юу ч үгүй алга болчихсон байдаг нь лус савдаг идээгээ хураажээ гэж хүмүүс хэлэлцэж байхыг сонсож байлаа.
Самрыг зүй бусаар түүж, ашиглагсдыг “хэмлэгчид” гэж нэрлэе. Магадгүй оносон ч нэр байх. Хэмлэх хэмлэхдээ хуш модыг нь сүйтгэж хэмлэдгийг бодохоор эдний гэр орныг нураагаад эд зүйлсээс нь хулгайлаад байвал ямар янзтай болцгоох бол гэсэн бодол төрнө.
Хэмлэгчид самар түүх гэж мөчрөөс нь хугална, хажуу хавиргаас нь мундана, өө тэгээд самар унаж л байвал хөрөөдөж тайраад ч хамаагүй түүх нь наад захын хэрэг. Модыг их мундахаар холтос нь хууларч унаад тухайн мод үхдэг. Ингэж мундасны улмаас үхсэн мод, хэмлэгчдийн гар хүрсэн газруудад олноор бий болно. “Алтыг нь аваад авдрыг нь сэгсэрнэ” гэгчээр самраа аятайхан түүгээд явахын оронд шунан тусан хуш мод сүйтгэдэг нь халагламаар.
Самар хэрэмний гол хоол. Хэрэм бүтэн жил идэх самраа нөөцөлж, хураадаг. Хэрэв тэдний нөөцөлсөн самар хэмлэгчдийн гарт орвол хэрэм боож үхдэг гэнэ. Адууны сүүл гэх мэт хялгасаар өөрийгөө боодог байна. Гайхажбайгаабиз. Би ч гэсэн анх сонсоод их цочирдсон. Хүн ч гэсэн дээ, өөрийнх нь хамгийн үнэтэй зүйл үгүй болоход сэтгэлийн хатгүй зарим нь амиа ч хорлох үе гардаг. Тэгэхээр самар бол хэрмэнд ямар үнэтэй зүйл болох нь ойлгомжтой. Байгалиа эвдэж сүйтгэн түүсэн самраа ихэвчлэн хууль бусаар гадагшаа гаргахаар завддаг тохиолдол их гардаг. Жишээлбэл зургадугаар сарын 18 өдөр Замын-Үүдийн гаалиар 13 тонн цөмсөн самрыг хууль бусаар хил давуулах гэж байгаад баригдсан байна. Энэ хэрэг одоо Замын-Үүдийн цагдаагийн хэлтэст шалгагдаж байгаа аж. Эх орныхоо баялгийг ингэж цөлмөөд хилийн дээс давуулаад байх юм бол өөрсдөө юутай үлдэх вэ. Самар ч үгүй, хуш ч үгүй цаашлаад ой мод ч үгүй болох вий. Манайулс ихэд хуурайшсан, ой мод багатай бүсэд хамаарагддаг болохоор байгаа хэдэн байгалийн модоо сүйтгээд байвал хэдхэн жилийн дараахь ирээдүй бүрхэгээр л төсөөлөгдөнө. Түүхий эдээ ингэж хууль бусаар хил давуулан худалдчихаад эргүүлээд өөрсдөө түүнийг хэд дахин өндөр үнээр эргүүлж авдаг эрүүл бус тогтолцоо манайд бүр газар авсан. Энд хэсэгхэн хүн л баяжихаас өөр үр дагаваргүй.
Жин үдээр жинтэйхэн орох аадар манайхныг нэлээн ниргээд авсан шиг хуш мод руу тэгж мундаж дайраад байвал хэсэгхэн хугацааны дараа самар ч үгүй, хэрэм ч үгүй болох вий. Байгалийн баялгаа одоо л байгаа дээр нь гамнахгүй бол элэг буруу харийнхан хайрлана гэж үү. Цөлмөж дууссан хойно нь халаглахгүйн төлөө ядаж самраа ингэж мундаж үгүйрүүлэхгүй байхсан, дор бүрнээ.
Ж.Саруул

Хуш мод задгай газар 25, шигүү ургасан ойд 50 насандаа үр өгч эхэлдэг гэдэг. Эдүгээ нийслэлийн гудамж, нийтийн эзэмшлийн зам талбайд хаа сайгүй болц нь гүйцээгүй түүхий боргоцойг ширхэг бүрийг нь 300 төгрөгөөр борлуулж байна. Уг нь Ойн тухай хуулийн 22 дугаар зүйлд төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрөлгүй хуш модыг бэлтгэж ашиглахыг хориглодог.

Мөн Байгалийн ургамлын тухай хуулийн аравдугаар зүйлд ховор ургамлыг зөвхөн ахуйн болон судалгаа шинжилгээний зориулалтаар ашиглаж болох тухай заалт бий. Болц нь гүйцээгүй самар мөчрөөсөө юу гэж тийм амар салах билээ. Байгалийн жамаараа бол боргоцойны давирхай арилж, хайрсан бүрхэвч нь амархан салах үе буюу 10-12 дугаар сард самар бүрэн болж гүйцдэг байна.

Хүн төрөлхтөн самрыг олон мянган жилийн турш ашиглаж ирсэн боловч өнөөг хүртэл хушны самраас гарах ашиг шимийг бүрэн судлаагүй байгаа гэнэ. Дэлхийн хуш модны нийт нөөцийн 90 гаруй хувь ОХУ-ын Сибирийн ой тайгаар тархсан бөгөөд ойролцоогоор 35 сая га талбайг эзэлдэг ажээ. Харин манай улсад хушин ой нь Хангай, Хэнтийн салбар уулаар тархан ургадаг бөгөөд ой сан бүхий нутаг дэвсгэрийн 9919.9 мян га талбай буюу 7.7 хувийг эзэлдэг гэх гунигтай мэдээ бий.

Монголчууд дээр үеэс байгаль орчноо түүний дотор ойн баялагийг хамгаалах, ариг гамтай ашиглах сайхан уламжлалтай ард түмэн. Түүнчлэн манай малчид хуш модыг бага хэмжээгээр бэлтгэж, гэрийн мод хийхэд ашиглаж ирсэн ч эдүгээ шиг хэн дуртай нь самрыг нь гүйцэд боловсроогүй байхад "тонож", хайр найргүй хугалж хөрөөдөж явсан түүх үгүй.

Тиймээс хуш модыг хамгаалах эрх зүйн орчныг цаг алдалгүй чангатгах шаардлага бий болж. Ой хэмээх амьд ертөнцийг сүйтгэж байгаа энэ хууль бус үйлдлийг даруй зогсоохгүй бол хушин ойд амьдардаг хөөрхөн хэрэм, жирх, шувууд ер нь ой тэр аяараа уйлж байгаа шүү дээ хүмүүс минь.

Sunday, August 23, 2020

Намар гүзээлзгэнэ тарих

 


 Гүзээлзгэнэ тарих талбайг хэрхэн яаж бэлтгэх вэ

Хорошие сорта земляники садовой: посадка и уход

Гүзээлзгэнэ бол жимсний хатан хаан юм! Түүнийг цэцэрлэгч болгонд санал болгож байна. Гүзээлзгэнэ амжилттай тариалахын тулд та зөв газар, сорт, суулгацыг сонгох, газар тариалангийн эргэлт, тарих аргыг ажиглаж, хортон шавьж, өвчинтэй тэмцэхэд бэлэн байх хэрэгтэй.

Гүзээлзгэнэ ургах хөрс, газар. Гүзээлзгэнэ нь хар хөрс, шавранцар, элсэрхэг шавранцар хөрс, ойн ойн хөрсөн дээр хамгийн сайн ургадаг. Хөрсний хүчиллэг чанарыг тодорхойлоход танд рН 5 - 6.5 байх шаардлагатай. Газрын доорхи усны түвшин дор хаяж 60 см байх ёстой бөгөөд өвлийн улиралд 15-20 см-ийн гүнд хөрс -8 хэм хүртэл хөлддөггүй байх нь тохиромжтой.

Гүзээлзгэнэ тарих талбайн хөрсийг 20-25см гүн хагалаж  ургамалын үндэс том чулуу гэх мэтээс цэвэрлэнэ. Гүзээлзгэний хөрс ялзмагаар баялаг тэжээллэг хөнгөн сийрэг бүтэцтэй байх шаардлагатай тул үйлдвэрийн зориулалтын хүлэрт хөвдөн хөрсөнд тарих эсвэл уулын хар шороо 60-70 хувь бүрэн ялзарсан бууц эсвэл биоялзмаг  30-40 хувь байхаар тооцож хольж бэлтгэнэ. Хөрсний ус нэвтрүүлэх чадвар сайжруулахаар 10хувьд элс хольж болно.  Танай хашааны хөрс ялзмагаар баялаг сайн хөрс бол бууц ялзмагаар баяжуулан хэрэглэнэ.  Мөн бэлтгэсэн талбай дээр 1м өргөнтэй 2м урттай модоор хайрцаг хийж хөрс нэмж дүүргэн гүзээлзгэнэ тариалах нь илүү тохиромжтой үндэс сайн хөгжих нөхцөл бүрдүүлдэг.

Посадка клубники осенью на агроволокно: как правильно посадить, видео

 Гүзээлзгэнэ яаж тарих вэ

Гүзээлзгэнэтэй суулгацыг хавар эрт (аль болох эрт) эсвэл намар тарьдаг. Намрын тариалалтыг хөрсийг сайн чийгшүүлсний дараа 8-р сарын 10-аас 9-р сарын 15-ны хооронд явуулна. Суулгацны үндэсний систем нь хэтэрхий урт байвал 7-10 см хүртэл богиносгоно. Усалгааны дараа хөрс нягтаршиж ургамлын үндэс агаараар дутдаг тул хөрс сийрүүлэлт хийж өгнө.

Хэрэв цаг агаар хуурай бол усалгааг шаардлагатай бол давтаж хийнэ.

Гар хүрзээр нүх гаргаж, суулгацны өсөлтийн нахиа ил гаргаж суулгана. Хэрэв өсөлтийн нахиа хөрсний гүнд булагдвал ялзарч, хэт өндөр байвал суулгавал өвлийн хүйтэнд хөлдөж гэмтдэг.

1 - зөв;
2 - буруу (гүн);
3 - буруу (өндөр)

 Гүзээлзгэнэ тарих схем.

Та өөрийнхөө талбайн хэмжээ, таримлын сорт, усалгааны арга суулгацын тоо хэмжээнээс хамаарч тариалах схемээ сонгоно.

Мөр хооронд 50-70см

Ургамал хооронд 25-30см байдаг

Как выращивать клубнику: способы посадки и этапы развития

Гүзээлзгэнийг хортон шавьж, шороо, хэт хаталтаас хамгаалахын тулд хучлага хэрэглэх нь зохимжтой. Хучлагыг бие биенээсээ 25-30 см зайд нүх гаргана (цаасны хутгаар зүсэж, булангуудыг хөрсөнд нугалав).

Үндсийг хөрсөнд булаад бага зэрэг нягтруулна. Нэг ургамал тутамд 0.5 литр усаар шингэж, үндсийг нь гартал 7-10 хоног байлгана. Тарих үед үндэс нь нүхэнд чөлөөтэй байрлаж, хөрстэй барьцалдсан байх нь чухал юм.  Тариалалт хийсний дараа навчнаас татхад суулгац сугарч гарахгүй байх ёстой. Хэрэв үндсийг хөрстэй нягтруулж шахаагүй бол суулгац аажмаар үхэж магадгүй юм.

Хучлагаар бүрхсэн материалыг дахин ашиглах зохимжгүй учир нь түүний дор хортон шавьж үүрлэж колони үүсгэх бөгөөд энэ нь тэмцэхэд туйлын хэцүү байх болно - ургамал үхэх болно.

Арваннэгдүгээр сард цасан бүрхүүл байхгүй бол гүзээлзгэнийг био материалаар (шороо, элс бууц, үртэс) хучина.

 Бүрхэвчинд гүзээлзгэнэ тариалах

Как выращивать клубнику: способы посадки и этапы развитияХамгаалах байр нь ургамал илүү хурдан хөгжиж, жимс нээлттэй газарт тарьсан ургамлаас хэдэн долоо хоногийн өмнө боловсорч гүйцэх боломжийг олгодог. 

Хамгийн энгийн хамгаалах байр бол нийллэг хальсан бүрхэвч юм. 4-р сарын сүүл 5-р сарын эхээр бүрхэвчийг суурилуулна: бие биенээсээ 1 метрийн зайд 1м өргөнтэй нуман төмөр суулгана. Нуман төмөр дээгүүрээ нийллэг хальсаар хучиж, хавчаараар хавчиж тогтооно. Хаяаг сөхөх буулгах боломжтой хийгээрэй. Гүзээлзгэнэд 18-25 хэмийн дулаан хамгийн тохиромжтой.  Гадаа цаг агаар сайн, гүзээлзгэнэ цэцэглэж байвал хамгаалах байрыг өдрийн турш нээлттэй байлгана.

·         Зуны улиралд гүзээлзгэнэ долоо хоногт 1-2 удаа өглөө эрт бүлээн усаар усалдаг. Хатсан навч хог ургамлаас тогтмол цэвэрлэнэ.  Гүзээлзгэнийг байнга ажиглаж өвчин хортон гарсан эсэхэд хяналт тавина.

·         Хэрэв гэнэтийн цочир хүйтрэл болвол "дулаалгын" давхаргыг мөн нэмэгдүүлж, цас орвол цасаар манаж бүрхэвч доторх температурыг 6 хэмээс дээш байлгахыг хичээдэг.

Гүзээлзгэнэ бордох

1 мкв тутамд 3-4 кг ялзмагт, 30-40 гр суперфосфат, 0.5 литр модны үнсээр бордох шаардалгатай. Ургалтын эхэний үе шатанд азот шаардлагатай тул азотын бордоо агуулсан бордоо хэрэглэнэ. Малын шинэ баасыг усанд уусгах, халгай, шарилж, өвс ногоог усанд ялзмагжуулан хандлаж бордох нь азотын эх үүсвэр болдог. 60л саванд 20л хандлах материал хийж усаар дүүргэж дулаан газар байрлуулан үе үе хутгаж байна. 14-21хоногт ханд бэлэн болох ба 10 дахин шингэлж 1 бутанд 1л ноогдохоор бордоно. Азот агуулсан бордоог 7сарыг дуустал 14хоног 1 удаа хэрэглэнэ. 8-р сараас эхлэж фосфор, кали агуулсан бордоо шаардах тул модны үнс, аргалын үснийг 1м.квт тутамд 0,5л хуурайгаар цацах эсвэл 10л усанд 200мл үнс хийж хутган найруулж 1 бутанд 500гр ноогдохоор услаж бордоно. Үүнээс гадна олон төрлийн микроэлемнт ургамалд шаардлагтай тул зориулалтын биобэлдмэлийг зааврын дагуу хэрэглэхийг зөвлөж байна.

 

Эмхэтгэсэн: ХАА-н магистр Б.Норовсүрэн

Цахим хаяг: www.goymod.blogspot.com

 

 

Wednesday, August 19, 2020

Өргөс хэмхний өвчин хортон

 

Өргөст хэмхний хортон шавьж, өвчин

Ногоо сайн хөгжиж, бүрэн хэмжээгээр үр жимс өгөхийн тулд тэдгээрийг маш болгоомжтой арчилж, өвчин, хортонтой тэмцэх арга хэмжээний талаар мэдлэгтэй байх шаардлагатай. Харамсалтай нь зуны улиралд зөвхөн хогийн ургамал, хувцаслах, услах нь зайлшгүй юм. Өргөст хэмх бас дайснуудтай. Хэрэв та тэдгээрийг "харцаар" мэддэг бол хөгжлийн эхний үе шатанд тулгарч буй бэрхшээлийг даван туулж, уулзалтад урьдчилан бэлдсэн бол олон бэрхшээлээс зайлсхийх боломжтой.
Өргөст хэмхний цэцэг
Өргөст хэмхний цэцэг. © Солонгос

Агуулга:

Өргөст хэмхний өвчин

Өргөст хэмхүүд бүх амтат гуа шиг өвчилдөг. Үндсэндээ эдгээр нь fusarium-ийн ширүүн байдал, антрацноз, нунтаг ба хатсан хөгц, бактериоз, өргөст хэмх мозайк, саарал, цагаан ялзрах юм. Ихэнх тохиолдолд гэмтэл нь зуны урт удаан нойтон хугацаанд, тариалангийн эргэлтийг ажиглахгүйгээр ургамал тариалах, хүйтэн усаар байнга услах үед ажиглагддаг.

Fusarium

Өргөст хэмхний сормуусыг хатааж, хатах нь мөөгөнцрийн өвчин болох фусариумыг илтгэнэ Fusarium oxysporum мөөгөнцрийн спорыг хөрсөнд 15 хүртэл жил хадгалж, цаг агаарын тааламжгүй нөхцөлд ургамлыг халдварладаг тул энэ нь аюултай юм. Урт удаан үргэлжилсэн бороо, удаан үргэлжилсэн хүйтэн үед (10 хэмээс доош) өргөст хэмхний ишний хүзүүнд хүрэн өнгө гарч ирдэг бөгөөд энэ нь цаг хугацааны явцад ягаан эсвэл цагаан цэцэглэдэг.

Үүний үр дүнд нэг буюу хэд хэдэн сормуусны будаг хатаж, араас нь ургамал ургадаг. Ихэнх тохиолдолд эдгээр шинж тэмдгүүд нь цэцэглэлтийн үеэр ажиглагддаг боловч заримдаа өвчин нь суулгац дээр гардаг.

Өргөст хэмхний fusarium зулзагаас урьдчилан сэргийлэхийн тулд тариалангийн ээлжийг ажиглаж, тариалалтад зориулж фунгицидаар эмчилсэн үрийг сонгох хэрэгтэй (эсвэл өөрсдөө даршилж аваарай), өртсөн ургамлын үлдэгдлийг орон дээрээс зайлуулж, бүлээн усаар услах хэрэгтэй.

Өвчний тархалтын эхний шатанд өргөст хэмхүүдийн ургамлын хэсгийг "Фундазол" эсвэл "Фитоспорин-М" эмчлэх боломжтой. Хэрэв та өвчнийг эхлүүлбэл өргөст хэмхүүдэд туслах боломжгүй болно.

Өргөст хэмх дээр Fusarium
Өргөст хэмх дээр Fusarium. © Фермер

Антракноз

Өргөст хэмхний навчис дээр жижиг хагарал бүхий бүдэг, дугуй, шар хүрэн толбо нь ургамал нь антракноз хэмээх өвчин үүсгэдэг болохыг харуулж байна Ихэвчлэн энэ нь өндөр температуртай хослуулан өндөр чийгшилт үүсдэг бөгөөд зөвхөн навчны төдийгүй иш, дэлбээ, жимс жимсгэнэ зэрэгт нөлөөлдөг. Сүүлд нь шархлаа хэлбэрээр ажиглагдаж болох бөгөөд энэ нь ихэвчлэн үл мэдэгдэх өргөст хэмх, ялзарч, ишийг нь хугалж, ташуурдуулж үхэх шалтгаан болдог.

Антракноз үүсгэдэг мөөгөнцөр (Gloeosporium, Kabatiella, Colletotrichum) нь хуурай агаар, нээлттэй нарнаас айдаг. Тиймээс, өргөст хэмх ургах үед тэдгээрийн өтгөрөлтийг хянах, түүнчлэн орыг хогийн ургамлаас цаг хугацаанд нь жигнэх хэрэгтэй.

Хэрэв тариалалт нь хурдан ургадаг бөгөөд ургах нөхцөл сайжрахгүй бол (жишээлбэл, удаан үргэлжилсэн бороо орно) та Бордо холимог, Бургунд шингэн эсвэл бусад антраценозын эсрэг хэрэглэхийг зөвлөж байна.

Өргөст хэмх дээр антракноз
Өргөст хэмх дээр антракноз. © tinypic

Нунтаг хөгц

Өргөст хэмхний навчны дээд гадаргуу дээрх цагаан нунтаг толбо нь ургамал нь нунтаг хөгцөөр нөлөөлж байгааг илтгэнэ Ихэвчлэн энэ өвчин зуны эцэс гэхэд өргөст хэмхний ор руу "довтолж", эмчлэхгүй бол аажмаар ургамлын иш, түүний үр жимс рүү тархдаг. Нунтаг хөгцний аюул нь өргөст хэмх бутны аажмаар бүрэн алах явдал юм.

Дараахь өвчнийг үүсгэдэг: өдөр, шөнийн температурын гэнэтийн өөрчлөлт, хүйтэн усаар услах, ургамлын агааржуулалт муу (модны зузааралтаас үүдэлтэй), хүйтэн ноорог, хэт азотын тэжээл. Өвчин эмгэгийн дараагийн үе шатанд өртсөн ургамалд туслах нь бараг боломжгүй тул 8-р сард жимс цуглуулахдаа түүний ташуурыг өвчинд нэрвэгдсэн эсэхийг шалгаж үзэх хэрэгтэй бөгөөд эхний шинж тэмдгүүдэд эмчилгээг эхлэх хэрэгтэй.

Хамгийн эхний хийх зүйл бол гэмтсэн навчийг урж хаях явдал юм. Хоёр дахь нь калийн бордоогоор бордох явдал юм. Гуравдугаарт, ургамал тарьсан цэцгийн дуслаар цацаж эсвэл хүхрийн нунтагаар тоос шороог туршиж үзээрэй. Хэрэв бүх зүйл амжилтгүй болбол та Erysiphe cichoracearum болон Sphaerotheca fuliginea, жишээлбэл, Bayleton эсвэл Copch Ochloride-ийн эсрэг зөвлөж буй фунгицидийн аль нэгийг түрхэх хэрэгтэй.

Өргөст хэмхний навч дээр нунтаг хөгц
Өргөст хэмхний навч дээр нунтаг хөгц. © konaprog

Мөөгөнцөр, эсвэл хөгц хөгц

Өргөст хэмх навч олон жижиг шар толбо хучигдсан байдаг - энэ нь downy хөгц , эсвэл peronosporosis (түүний нөлөөлөгч агент Pseudoperonospora Rostowz cubensis юм). Хэдэн долоо хоногийн дараа жижиг толбо нэмэгдэж, навчны ёроолд саарал ягаан ягаан өнгө гарч ирнэ (мөөгөнцөр үүсэх шинж тэмдэг), навч нь өнгө нь хүрэн болж, хатаж, хатаж эхэлнэ.

Энэ өвчин нь янз бүрийн үе шатанд өргөст хэмх ургамалд нөлөөлдөг. Чийглэг нэмэгдэж, хүйтэн усаар услах нь түүний тархалтыг өдөөж болно. Мөөгөнцрийн хөгцний анхны шинж тэмдгүүд илэрмэгц өргөст хэмхийг даван туулахад нь туслахын тулд хооллох, услах ажлыг даруй зогсоож, Бордо шингэний уусмалаар орыг эмчлэх шаардлагатай байна. Хэрэв өргөст хэмхний цэцэрлэгийг сайжруулах эхний алхамууд амжилтанд хүрээгүй бол та өргөст хэмхийг Ridomil ашиглан боловсруулж үзээрэй.

Өргөн өргөст хэмх, эсвэл өргөст хэмхний навч дээрх пероноспороз
Өргөн өргөст хэмх, эсвэл өргөст хэмхний навч дээрх пероноспороз. © Кристиан Хуммерт

Бактериоз

Навч дээрх өнцгийн нүхнүүд, өргөст хэмхний жимсэн дээрх бор шархнууд нь ургамал бактериозоор "дайрч" байгаагийн шинж юм Энэ бактерийн өвчин (үүсгэгч бодис нь Pseudornonas, Erwinia бактери юм) холбоо барих замаар тархдаг: шавьж, өвчтэй ургамлын хэсгүүдэд хүрч, усны дуслаар. Өмнөх бүх тохиолдлын адил температур буурч, хөрс, агаарын өндөр чийгшил нь түүний дэгдэлтэд таатай үе юм.

Бактериозыг даван туулахын тулд даршилсан үрээр өргөст хэмх тариалах, газар тариалангийн эргэлтийг ажиглах (дор хаяж 4 жилийн хугацаанд соёлыг анхны газар руу нь буцааж өгөхгүйгээр), өртсөн ногоон навчийг өргөст хэмхээс цаг тухайд нь зайлуулах шаардлагатай. Урьдчилан сэргийлэх зорилгоор өвчний тархалт ихэссэн газруудад өргөст хэмхний орыг 1% Бордо шингэн, 0.4% зэс окихлорид эсвэл Фитоспорин-М-ээр боловсруулна.

Өргөст хэмхний навч дээр бактериоз
Өргөст хэмхний навч дээр бактериоз. © Клемсон их сургууль

Ногоон өнгөтэй өргөст хэмх мозайк, цагаан өргөст хэмхтэй мозайк

Хэрэв өргөст хэмхний залуу навчнууд шар-ногоон толботой хучигдаж дараа нь үрчлээ үүссэн бол ургамлын ургалт саарч, цэцэг үүсэх нь багасч, жимс жимсгэнүүд өөрчлөгдөж, чийгтэй болсон байна. Энэ бол Өргөст хэмх ногоон мотивик мозайкийн тобамовирусын вирусын улмаас өргөст хэмхний ногоон толботой мозайк байв .

Хэрэв өргөст хэмхний навч дээрх толбо нь оддын хэлбэртэй төстэй бол цагаан эсвэл шар өнгөтэй байвал навчны ихэнх хэсгийг дүүргэж (ихэнхдээ зөвхөн ногоон судаснууд болон тэдгээрийн ойролцоох эд эсийн хэсгийг үлдээдэг), мөн навчны ир дээр үрчлээ үүсэхгүй, жимсний өнгө нь цагаан, шар өнгийн судлууд орно. нь юу өргөст хэмхийн цагаан мозайк Cucumis вирус 2А улмаас.

Үндсэндээ эдгээр нь хүлэмжийн өвчлөл боловч ил задгай газар, ялангуяа халуун дулаан уур амьсгалтай газарт байдаг. Тэдний тархалтаас зайлсхийхийн тулд өргөст хэмхний үрийг тарихаас өмнө халдваргүйжүүлж, шинэ улирал эхлэхээс өмнө цэцэрлэгийн хэрэгслийг угааж, ургамлыг боолтоор бэхжүүлж, нөлөөлөлд өртсөн хэсгүүдийг 10% -ийн цуутай сүүний уусмалаар эмчилнэ.

Ногоон mottled өргөст хэмх мозайк
Өргөст хэмхний ногоон өнгөтэй мозайк. © Австралийн гуа нийгэмлэг

Үндэс ялзрах

Өргөст хэмхний навч халуунд хатаж, эх зах нь хүрэн өнгөтэй болж, үхсэн ургамлын үндэс ялзарч, тоосго улаан өнгөтэй болдог - энэ нь суларсан ургамал дээр суурьших дуртай паразитуудаас үүдэлтэй үндэс ялзрал юм. Энэ нь хүлэмжинд ихэвчлэн гардаг бөгөөд ургамлын хамгийн аюултай өвчний нэг юм. Үүний дэгдэлтийг хүйтэн усаар услах, дулааныг удаан байлгах, хөрсний илүүдэл чийг зэргээс шалтгаалж болно.

Үндэс ялзрахтай тэмцэх нь хэцүү байдаг. Юуны өмнө, ургамлыг хажуугийн нэмэлт үндэс өгөхийг хичээх хэрэгтэй: ишийг нь түлхэж, газарт шургуулж, ташуураа ухаж ав. Үүнээс гадна, өргөст хэмхийг хэт халуун усаар (22 ° C-аас доошгүй) усалж эхэл. Эцэст нь хэлэхэд, үндэс дор шууд ус асгахаа болих хэрэгтэй бөгөөд үүнийг тодорхой зайд хийхийг хичээ.

Биологийн эмчилгээнээс "Триходермин" -ийг туршиж үзэж болно. Өнөөдрийг хүртэл Превикураас бусад үр дүнтэй химийн бодис байдаггүй.

Үндэс ялзрах
Үндэс ялзрах. © 500м2

Саарал ялзрах

Өргөст хэмх жимс дээр саарал ялзрах нь саарал ялзрах ( өвчин үүсгэгч - Botrytis cinerea F.) ижил нэртэй мөөгөнцрийн өвчний улмаас ургамлын ялагдал байгааг илтгэнэ Энэ нь агаар, хөрсөн дэх температурын огцом өөрчлөлт, өндөр чийгшилтэй холбоотой юм. Энэ нь зөвхөн жимс жимсгэнэ төдийгүй ургамлын навч дээр хөгжиж, эцэст нь тэдний доод хэсэгт шилжиж болно. Аажмаар, нөлөөлөлд өртсөн foliage нь бүрэн шар болж, хатаж ширгэдэг.

Саарал ялзралын тархалт нь ургамлын шавьж, хүмүүстэй холбоо тогтоох, түүнчлэн агаараар дамждаг. Үүний таатай нөхцлүүд бол температурын огцом хэлбэлзэл, өтгөрүүлсэн эсвэл хогийн ургамал бүхий ургамал юм.

Саарал хөгцтэй тэмцэх арга хэмжээ нь эмчилгээнээс илүү урьдчилан сэргийлэх талаар юм. Өвчин тархахаас урьдчилан сэргийлэхийн тулд өртсөн навч, жимсийг тайрч, устгах, намар цэцэрлэгээс ургамлын хог хаягдлыг зайлуулах, ойролцоох хулуу таримал тарих шаардлагагүй. Мансууруулах бодисын хувьд та "Euparen Multi" эсвэл "Rovral" -ийг хэрэглэхийг оролдож болно.

Өргөст хэмх дээр саарал ялзрах
Өргөст хэмх дээр саарал ялзрах. © Салем Халил Наср

Цагаан ялзрах, эсвэл склеротиниа

Өргөст хэмхүүд дээр цагаан цэцэг гарч ирэв - энэ нь мөөгөнцөрөөс үүдэлтэй цагаан ялзрах буюу склеротиниа өвчин үүсгэдэг - Sclerotinia sclerotiorum. Түүний нөлөөн дор ургамлын эдүүд ялзарч, улмаар зөөлөн, гоолиг болж, ялзарч эхэлдэг.

Склеротиний өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд орыг байнга хатгаж, өргөст хэмхүүд хангалттай агааржуулалттай байх ёстой. Гэсэн хэдий ч цагаан ялзрах шинж тэмдэг гарч ирвэл ургамлыг услах, хооллохыг түр хугацаагаар зогсоох хэрэгтэй (долоо хоногт ойролцоогоор), дараа нь 7 хоногийн завсарлагааны дагуу тариалалтыг Топазтай шүршинэ.

Цагаан ялзрах, эсвэл склеротиниа
Цагаан ялзрах, эсвэл склеротиниа. © Португалийн Пиглет

Өргөст хэмх хортон шавьж

Тэд өргөст хэмх, хортон шавьжинд дуртай. Тэдгээрээс хамгийн хор хөнөөлтэй нь Slug, гуа aphids, хүлэмжийн цагаан тугал, аалзны хачиг юм.

Slug эсвэл дун

Хэрэв шөнийн цагаар хэн нэгэн нь таны суулгацын залуу навчийг иддэг бол эдгээр нь хамгийн их магадлалтай slug эсвэл дун юм. Тэд шөнийн цагаар ажиллах дуртай бөгөөд ургамлын залуу эд эсийг шингээдэг. Тэдэнтэй тэмцэхэд хангалттай хэцүү ч та чадна.

Нэгдүгээрт, энэ төрлийн хортон шавьжийг өөрийн гараар цуглуулах ёстой. Үүнийг хийхийн тулд та шөнийн цагаар орон дээр гарч, нялцгай биетэн олж, ороос нь салгах хэрэгтэй.

Хоёрдугаарт, та сайт дээр урхи зохион байгуулж болно. Эдгээр нь фанер, дээврийн дээвэр эсвэл гэрэл дамжуулахгүй, тэдгээрийн доор чийгийг хадгалдаг бусад материал байж болно.

Гуравдугаарт, бяцхан "дайснуудын" амьдралыг төвөгтэй болгохын тулд орыг цэвэрхэн байлгаж, хогийн ургамал, сулралыг ажиглаж байх ёстой. Хамгийн сүүлчийн арга бол химийн бодис ашиглан жишээлбэл, "Аянгын бороо" талстыг тарааж болно.

Slug
Slug. © ozz13x

Aphid

Өргөст хэмхний навчнууд нь мушгирч, цэцэг нь унаж, ургамлын зарим хэсэгт наалдамхай цэцэглэж байв - энэ нь aphids ажилладаг Ихэвчлэн түүний массын тархалт зуны өндөрт ажиглагддаг. Хорхой шавьжийг ургамлаас соруулж авдаг бөгөөд ингэснээр тэдний хөгжлийг саатуулж, ургац буурахад хувь нэмэр оруулдаг.

Гэхдээ хамгийн муу зүйл бол шууд сөрөг нөлөөллөөс гадна тэд ихэнхдээ өвчний тээвэрлэгч болдог тул aphids-тай тэмцэх нь зайлшгүй чухал юм.

  • Та түрхэх хамгийн эхний зүйл бол ардын арга юм. Эдгээр нь сармис, сонгины нахиа, шарилж, celandine, үнс, угаалгын саван зэргийг дусаах, мөн хуурай үнсээр тарьсан модыг тоосонд оруулдаг.
  • Хоёрдугаарт, навчны доод талд навчисаар хооллох ажлыг калийн хлорид ба суперфосфатын уусмалаар (10 г х 20 г х 10 л ус, долоо хоногт хоёр удаа, нэг удаа завсарлагаатай), эсвэл нитроаммофос (10 л усанд, 3 хоолны халбагыг 7 хоногт нэг удаа) хийнэ. ).
  • Гурав дахь нь ургамлыг фосфор-калийн бордоогоор тэжээх явдал юм.
  • Эцэст нь ургамлыг Fitoverm, Strela биологийн бүтээгдэхүүн эсвэл Arrivo, Intavir, Tanrek шавьж устгах эмээр эмчил.
Өргөст хэмх дээр aphids
Өргөст хэмх дээр aphids. © Пенн муж

Цагаан сараар

Хэрэв өргөст хэмхүүд дээр олон тооны цагаан шавьж гарч ирсэн бол энэ нь цагаан тугал юм. Тэрбээр ихэвчлэн хүлэмжинд суурьшдаг боловч халуун, чийглэг зун нь нээлттэй модыг сүйтгэдэг. Энэ хортон шавьж нь салхинд хийсдэг тул өөрийгөө хамгаалах нь нэлээд хэцүү байдаг. Гэсэн хэдий ч хяналтын арга хэмжээ авах шаардлагатай хэвээр байна.

  • Таны хэрэглэж болох хамгийн эхний зүйл бол цавуу занга юм. Тэдгээрийг фанер эсвэл зузаан картонон хэсгийг шар өнгөөр ​​будаж, аажмаар хатаах цавуугаар бүрэх замаар бие даан гүйцэтгэдэг.
  • Хоёр дахь нь өргөст хэмхний дэргэд хэд хэдэн хувь тамхи тарьж хортон шавьжийг сатааруулахыг хичээдэг.
  • Гурав дахь нь бол хортон шавьжийг тогтмол усаар угаах явдал юм.
  • Дөрөв дэх нь - "Бутон", "Карбофос" эсвэл "Искра" бэлдмэлүүдтэй тогтмол шүрших ажлыг хийх.
Цагаан сараар
Уайтфлай. © Иэн Жейкобс

Аалзны хачиг

Өргөст хэмхний навчны доод талд нэг гогцоо гарч ирэв - энэ бол аалзны хачиг байв. Энэ хортон шавьж нь халуун хуурай цаг агаарт массаж хийдэг. Үүний зорилго нь ургамлын эсийн салат юм. Тиймээс өргөст хэмхний навч гантиг өнгө олж, аажмаар хүрэн, хуурай болж хувирав.

Энэ хортой шавьжийг орон дээр байрлуулах эрсдлийг багасгахын тулд халуунд тэдгээрийг усаар шүршиж агаарыг хамгийн оновчтой чийгшилтэй байлгаж, тогтмол хогийн ургамал тариалах хэрэгтэй. Өргөст хэмх аалзны хачигаар их хэмжээгээр халдварладаг бол Фитовермийг хэрэглэхийг зөвлөж байна.

Ургамал дээр аалзны хачиг
Ургамал дээр аалзны хачиг. © Жаспер Нэнс

Өргөст хэмх жимс эсвэл навчны өөрчлөлтийн бусад шалтгаанууд

Өргөст хэмхний жимс, навч дээрх хачин илрэл нь өвчин, хортон шавьжийн шинж тэмдэг биш юм. Ихэнхдээ ургамлын нэг эсвэл өөр хэсэгт гарч ирдэг гадаад өөрчлөлтүүд нь хөрсөнд энэ эсвэл тэр элемент дутагдаж байгааг илтгэнэ.

Лийр хэлбэртэй жимс нь кали дутагдсаны үр дагавар юм. Нөхцөл байдлыг өөрчлөхийн тулд өргөст хэмхний суулгацыг үнс эсвэл калийн сульфатаар тэжээх шаардлагатай байна.

Лийр эсвэл урвуу лийр хэлбэрээр өргөст хэмх нь азотын дутагдал юм. Энд хамхуулын дусаах, аммиак эсвэл калийн нитрат нь хадгалдаг бордоо болгон ашиглахад тохиромжтой.

Өргөст хэмхний сормуусны дээд хэсгийн хэвийн бус хөнгөн навчис, доод навчис унах, удаан ургадаг ургамал, жижиг жимс нь азотын бордолт хэрэгтэй байгаагийн илрэл юм. Дээр дурдсан арга хэмжээнээс гадна mullein, шувууны дусаалга эсвэл аммофоска нь энд туслах болно.

Өргөст хэмх ургамлын навч нь дуулсан шиг харагдаж эхлэв , эмзэг байдал, цайвар ногоон эсвэл шаргал өнгөтэй болсон боловч судаснууд нь ногоон өнгөтэй хэвээр үлдсэн нь магнийн дутагдал юм. Гэсэн хэдий ч илүүдэл чийг нь бүдгэрч, ургамлын өнгө нь цайвар болж өөрчлөгддөг. Ихэнхдээ энэ нөлөө нь удаан үргэлжилсэн муу цаг агаар, хэт хур тунадас ажиглагддаг.

Уламжлалт бус харанхуй эмзэг өргөст хэмх навч, эсрэгээр, чийг дутагдаж байгааг илтгэнэ. Энэ тохиолдолд та тогтмол услах талаар санаа тавих хэрэгтэй.

Унасан өнгө , жижиг навч, цайвар ягаан өнгө нь фосфор дутагдалтай байгаагийн илрэл юм. Энэ элементийг агуулсан цогц бордоогоор яаралтай бордох шаардлагатай. Гэсэн хэдий ч цэцгийн уналт нь ургамлын тоосжилтыг хангалтгүй ажиглаж болно. Энд зөгий татах (үнэрт уусмал, цэцгийн ургамал тарих замаар) эсвэл хиймэл тоосжилт нь аврах ажилд ирэх ёстой.

Өргөст хэмх
Өргөст хэмх. © Брайан Кимбалл

Өргөст хэмхний өвчин, хортон шавьжаас урьдчилан сэргийлэх

Дадлагаас харахад өвчин, хортон шавьжаар өргөст хэмхний өвчлөл, хохирлыг бууруулах, ургамлыг эрүүл төлөв байдалд байлгахын тулд урьдчилан сэргийлэх хэд хэдэн арга хэмжээг дагаж мөрдөх шаардлагатай.

  • Газар тариалангийн сэлгээ хийх;
  • Олон тооны томоохон өвчинд тэсвэртэй сорт, эрлийзийн үрийг сонгох;
  • Тариалахаас өмнө үрийг нь хувцаслах нь зайлшгүй шаардлагатай;
  • Услах дүрмийг дагаж мөрдөх;
  • Ургамлыг сайн тэжээх;
  • Ургамал, хортон шавьжаар гэмтсэн анхны шинж тэмдгүүдэд цаг тухайд нь хариу өгөх;
  • Нөлөөлөлд өртсөн ургамлын хэсгийг ороос нь салгаж авах;
  • Хогийн ургамалтай тэмцэх;
  • Өсөн нэмэгдэж буй улирал дууссаны дараа ургамлын үлдэгдлийг цэцэрлэгээс (хүлэмж) болгоомжтой арилгана.

Хэрэв та, эрхэм уншигчид, өргөст хэмхний өвчин, хортон шавьжаас урьдчилан сэргийлэх, хянах нууцыг тань эзэмшсэн бол тэдгээрийг нийтлэлийн сэтгэгдэлд уншихад баяртай байх болно.



Источник: https://www.botanichka.ru/article/vrediteli-i-bolezni-ogurtsov/