Tuesday, April 29, 2014

Мандлын цэцэг борлуулна.



Мандлын цэцэг ширхэг-1000₮-5000₮
 
 Цинния-Хүмээс  (том цэцэгтэй ягаан, шар, хүрэн улаан өнгөтэй)ширхэг-1000₮
Петуния-Хун (дан дэлбээтэй цагаан цэцэгтэй-цагаан судалтай) ширхэг-1000₮
 Бархатци-Хилэнжин (шар, улбар шар өнгөтэй) ширхэг-1000₮
 Астра-Гэсэр (Хөх ягаан, ягаан, цагаан өнгөтэй) ширхэг-1000₮
  Виола-Алаг нүдэн (холимог олон өнгөтэй) ширхэг-1500₮
 
Гладиолус-Арилдий (холимог олон өнгөтэй) -5000₮


Tuesday, April 8, 2014

ЯГААН ЦЭЭНЭ тарих

Ягаан цээнэPaeonia anomala L
Статус: Ховор зүйл
Онцлог: Ишний ёроолоос доош бүдүүрсэн, дундаа томхон түнтгэр бүдүүн үндэстэй, 40-80см өндөр олон наст өвслөг сөөгөн ургамал. Торгомсог хүрэн улаан дэлбээ бүхий 8-15см голчтой улаан цэцэгтэй. Хөндлөн байрласан 3-4 хэтэвчин дотор олон хар үртэй.
Ургах орчин: Ус сайн нэвтрүүлдэг шүлтлэг,  байгалийн гаралтай ялзмаг, элсний холимог бүтэц бүхий хөнгөн хөрсний бүтэцтэй байх. (Био ялзмаг 50%, Хүлэрт хөвдөн хөрс 50% найруулан бэлтгэж болно)
Хэрэглэх эрхтэн: Үндэс, булцуу, навч
Үржил: Үр, үндэслэг иш
Тарих арга: 25-30см өргөн голчтой 20-25 гүн нүхэнд ургамал хооронд 50см зайтайгаар үндсийг 15-18см гүнд соёог дөнгөж цухуйхаар суулгана.
Усалгаа: Хөрсийг 75-80%ийн чийгтэй байхаар усалгааг хөрсөнд суулгасан нөхцөлд 7-8 хоног тутамд, бортогонд ургуулах нөхцөлд 4-5 хоног тутамд услана. Цэцэглэснээс хойш усалгааг цөөрүүлэх бөгөөд намар 10-р сарын дундуур цэнэг усалгаа хийнэ.
Хэрэглээ: Уушигны халуун болон, ясны бороололт хурдасгах, оюуны болон биеийн хүчний ажиллах чадвар, орчиндоо дасан цохицох чадвар дээшлүүлэх, хордлого тайлах, насны доройтол, сульдаа, цусны даралт буурах, яс бэртэх, үрэвсэл намдаахад хэрэглэнэ. /Хэрлэний хөдөө аралд тарьсан нэн ховор, ховоо, ашигт ургамал 2011он, хуудас-296/
Үндэслэг иш
Үндэслэг ишийг хувааж үржүүлнэ

Wednesday, April 2, 2014

ЦЭЦЭРЛЭГЖҮҮЛЭЛТ-ийн сургалтанд урьж байна.

ЦЭЦЭРЛЭГЖҮҮЛЭЛТ-ийн сургалтанд урьж байна.
Сэдэв № 2 : ЦЭЦЭРЛЭГЖҮҮЛЭЛТ
        -         Мод, бутны тайралт хэлбэржүүлэлт, арчилгаа хийх арга
-         Гар хийцийн хүлэмж барих, хөрс боловсруулах
-         Мод бутны модлог мөчир, ногоон мөчрийн үржүүлгийн технологи
-         Гэрийн нөхцөлд хөрс, органик бордоо бэлтгэх
-         Гар хийцийн хүлэмж барих
-         Зүлэг тарих арга

      Төлбөр: 5000₮ (Сургалтанд оролцсон хүн бүрт зүлэг тарих хэвлэмэл зөвлөмж, “Мод бут тарьж үржүүлэх арга” сэдэвт Ном, 8-н дугаар бүхий нийт 120 минутын видео хичээлийн DVD үнэ төлбөргүй дагалдна)
      Үйл ажиллагаа: Сургалтын дараа үр, үрсэлгээ, тарьц, суулгацын бичил худалдаа явагдна.
Бүртгэл: Овог.Нэр утасны дугаараа 89500250 дугаарлуу мэссэжээр  илгээнэ. 
Хэзээ: IV/12 ны Бямба гаргын 14:00 цагаас
Хаана: Баянгол дүүрэг, Бичил Хороолол, 28-р буудал, “ХҮРЭЭ МЭДЭЭЛЭЛ ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛЬ”-ийн Б танхим 109 тоот
Үргэлжлэх хугацаа: 2цаг 30 минут
Холбоо барих утас: 89500250, 88908050
Зохион байгуулагч: “Монголын Эко Зохистой Хөгжлийн Холбоо” ТББ