Thursday, February 12, 2015

Хөрс хэрхэн бэлдэх вэ?



Урь унаж цаг тэнийж өдөр уртасаж ургамал ногоо нойрноосоо сэрэх цаг мөдхөн. Цэцэг ургамал тарьж эхлэж байгаа хүмүүсдээ зориулж дараах зөвлөгөөг хүргье. Аливаа ургамал ургахад үндсэн 5 хүчин зүйл байдаг бөгөөд эдгээрийг нэг нэгээр нь орлуулж болдоггүй тун хэмжээг яв цав тохируулж байж хүсэн хүлээсэн үр дүнг бидэнд авчирна. Үүнд Гэрэл, Дулаан, Ус, Агаар, Шим тэжээл гэсэн 5 хүчин зүйл бий. Эдгээрээс энэ удаад хөрс гэж юу болох хэрхэн яаж бэлтгэх талаар онцлоё. Хөрсний найрлагад олон янзын эрдэс бодис шим тэжээл, агаарын нүх сүв зохистой хэмжээгээр агуулагдаж байж ургамал ургах таатай орчин бүрднэ. Хөрсний бүрэлдэхүүний 30% хоосон орон зай буюу агаар байж түүгээр ургамлын үндэс амьсгалж, ус чийгээ хүртдэг. Хөрсний агаарын солилцоог сайжруулахад элс, керамзит, жижиг хайрга чулуу, перлит, вермикулет, хөвд, сүрэл гэх мэт агаар ус нэвтрүүлдэг материалыг өргөн хэргэлдэг. Үлдсэн 70хувьд үндсэн хөрс, ялзмаг байх нь зохимжтой.
Би тасалгааны цэцэгийн хөрс болон үр суулгах хөрсөө бэлдэхдээ ихвчлэн дараах найрлагаар бэлтгэдэг. Хар шороо, Био ялзмаг, Элс болон Герман хөрс TCL10 ийг ижил тэнцүү хэмжээтэй найруулдаг. Харин био ялзмаг, хар шороог хэрэглэхдээ заавал ариутгана (буцалсан халуун усаар услаж хатаах, Хөлдөөж гэсгээх хөлдөөх, марганецаар услаж ариутгах, печ, дуковконд халаах гэх.мэт). Ариутгаагүй хөрснөөс өвчин хортон үүсэх эрсдэлтэй. 
Ингээд “Ховор ургамал үржүүлэг”-т хөрсний найрлагын талаар дараах нийтлэл тавигдсан байсныг эх сурвалжаас нь толилуулъя.
Мод бут жимс ногоо цэцэг тарихад шаардагдах хөрс 10 орчим төрлийн бүрэлдүүн хэсгээс бүрдэнэ. Үүнд: Өнгөн хөрс, ялзмагт хөрс, навчнаас бэлтгэсэн хөрс, хүлэрт хөрс, элс, инертийн материалууд, хөвд, модны нүүрс зэрэг болно. 
1. Компост
Компост гэж маш олон зүйлсийн нийлмэл хольцыг илэрхийлсэн componere и compositum гэсэн латин үгнээс гаралтай ухагдахуун юм. Ногоо, жимс, цэцэг, мод бут зэрэг бүхий л ургамлын гаралтай хаягдлыг янз бүрийн аргаар боловсруулан бэлтгэсэн, ургамалд ашиглагдах хэлбэрийн шим тэжээлийн бодис агуулсан агааржилт сайтай, чийг барих чадвартай, хөвсгөр бараан өнгөтэй органик нэгдлийг хэлнэ.
Зөв боловсруулсан компост бичил элементүүд болон органик бодисоор баялаг тул хэрэглэх шороондоо холиход түүний бүтцийг сайжруулж, хөвсгөр хөнгөн болгож, агаар чийгийн зохистой харьцааг бүрдүүлэгчийн үүргийг гүйцэтгэнэ.
Өөрийнхөө хэрэгцээг хангах, экологийн цэвэр, таримал ургамалд бүрэн ашиглагдах бордоо гарна.
Харин калифорнийн чийгийн улаанаар бэлтгэсэн вермикомпост найрлагын хувьд тогтмол, чанарын хувьд ч илүү тул түүнтэй хольж хэрэглэж болно.
Компостонд юу хийж болох вэ?
1. Түүхий ногоо, арилгасан хальс, жимсний халс, гол, өвс, зэрлэг ургамал
2. Цайны шаар, кофены үлдэц
3. Хоолны үлдэгдэл, махны үйрмэг, ясны гурил
4. Будаггүй модны бүх төрлийн зоргодос, үртэс, жижиглэсэн мөчир гишүү
5. Өвсөн тэжээлт амьтны шинэ болон хуучирсан бууц, хомоол, хоргол гэх мэт ялгадас, сангас, гахайн баас
6. Шувууны өд, ноолуур, тэжээмэл амьтдын үс ноос
7. Картоон хайрцаг, жижиглэсэн сонин, дэвтрийн цаас, ноорог, хэрэглэсэн салфетка, принтерийн цаас болон бүх төрлийн будаггүй цаасан материал
8. Натурал хөвөн, ноосон ба торгон даавууг жижиглээд
9. Жижиглэж нунтагласан өндөгний хальс

Юуг компостонд хэрэглэдэггүй вэ?
1. Жижиглэж нунтаглаагүй яс, мах, шөрмөс
2. Хүний болон махчин амьтдын ялгадас (хүний өтгөн, шингэнийг тусгай аргаар ариутгалтай хийдэг. Нохойн жогорхойг чийгийн улаан хорхойн тусламжтай урьдчилан боловсруулж хэрэглэж болно. Муурын баасыг компостонд огт хэрэглэж болохгүй)
3. Нүүрсний үнс
4. Зэрлэгийн ургамлын үр, цэцэг (тайлбартай)
5. Өвчилсөн, хорхойд идэгдсэн жимсний модны хаягдал
6. Хортон шавьж, тэдгээрийн авгалдай, өндөг
7. Гербицид шүршсэн зүлэг, өвс, ногоо, жимсний хаягдал
8. Төрөл бүрийн хальсан уут, чихэр жимсний нийлэг баглаа боодол
9. Металл, шил, резин, пластик, полиэтилен зэрэг нийлэг материал
Компост гэртээ зусландаа хийе гэж байвал ийм материал цуглуулж байх юм байна шүү

Sunday, August 24, 2014

Солонгос сортын ГҮЗЭЭЛЗГЭНЭ үрсэлгээ борлуулна.

Солонгос сортын том жимстэй гүзээлзгэний үрсэлгээ байна. Үнэ 6000₮. Утас 89500250, Хаяг: Бичил хороолол "ХҮРЭЭ" цогцолбор сургууль "ЛиЛи" клуб. Цахим хаяг: http://goymod.blogspot.com/
Хүлэмж, эсвэл гар хийцийн бүрхэвчинд ургац илүү өгнө. Ургамал хооронд 30см мөр хооронд 50см ээс багагүй зайтай тариалах ба ургах хамгийн зохимжтой нөхцөл нь ++25+30градус байна. Навч болон сахлын таналтыг хийгээд байвал жимс хурдан томорч их жимслэнэ. Өвөл зоорь, хөргөгчний ногоо хадгалах газарт буюу -5 градуст хадгална. 

Хэрэв гэрийн,тасалгааны нөхцөлд тарих гэж байгаа бол 25 см дээш өндөртэй саванд хүлэр ялзмагаар баялаг хөрсөнд суулгаарай. Нар гэрэл чийгэнд их дуртай . 12 сар хүртэл жимсээ сайн өгнө том жимстэй тэгээд 12- 2 сар хүртэл амарах гээд байдаг энэ үед усалгааг багсагаарай навч нь гундахаар хүмүүс ихэвчлэн их услаж үндэсээ ялзалдаг эсвэл тэгээс хасаг зургаа хүйтэнд хөлдөөж болно.Хүний АРЧИЛГААНААС ИХ ХАМААРНА ШҮҮ. Навч болон сахлын таналтыг хийгээд байвал жимс хурдан томорч их жимслэнэ.Бусад нөхцөл нь гүзээлгэнэ тарих ерөнхий нөхцөлтэй адил



Saturday, August 16, 2014

Гоёлын болон жимсний суулгац захиалгаар нийлүүлнэ


Монголд нутагшсан гоёлын болон жимсний стандарт тарьц, суулгацыг Дархан-Уул аймаг захиалгаар нийлүүлнэ. 
1.Гандигар.-5000₮. Нэн ховор ургамал 3м хүртэл өндөр бутлаж ургана гоёл чимэглэлийн бут
2. Бөөрөлзгөнө Канад сорт-8.000₮ (Монголд нутагшсан сорт. Том жимстэй, жимсний гарц ихтэй 2 настайгаасаа шууд жимслэдэг. Намар налуулан хэвтүүлж элс шороогоор 15см зузаан хучина )
4. Голт бор 4 настай суулгац-4000₮ (Нил ягаан цэцэгтэй, цэцэглэх үедээ сайхан үнэртэй) 
5. Монос 4 настай суулгац -4000₮ (цагаан баг цэцэгтэй цэцэглэх үедээ сайхан үнэртэй, мойл жимсний мод) 
6. Үхрийн нүд 3 настай суулгац -4000₮ (1-1,5 метр өндөртэй ургадаг амтат жимстэй олон салаа бутлаж ургана) 
7. Сибирь сарнай-нохойн хошуу 15.000₮ бут хэлбэрээр бортоголсон цэцэглэнэ (2м хүртэл  өндөр ургах тод ягаан өнгийн цэцэгтэй хучихгүй өвөлждөг)
8. Хар интоор -5000₮ (2 настай суулгац. Монголд нутагшсан сорт 4-5 настайгаасаа жимслэнэ.Намар налуулан хэвтүүлж элс шороогоор 15см зузаан хучин) 
9.Агч мод-4000₮ (Хурдан өсөлттэй, гоёмсог хэлбэртэй тод ногоон өнгийн навчтай гоёл чимэглэлийн мод. 7м ээс дээш өндөр том болдог хэлбэржүүлэлт сайн даана) 
10.Гүйлс-4000₮ (Монгол сакура). 2.5м хүртэл бутлаж ургана. Хавар эрт гоёмсогоор цэцэглэнэ. 

Захиалгын утас: 89500250 дугаарлуу авах модныхоо нэр тоо ширхэгтэй нь бичиж мэссэж илгээнэ үү.
Суулгацыг бичил хороололд байрлах "ХҮРЭЭ" мэдээлэл технологийн дээд сургуулиас 9-р сарын 27ний Бямба гарагт 10:00-13:00 цагийн хооронд ирж авна. 
Цахим хуудас: www.goymod.blogspot.com
,/
Гандигар 3м хүртэл бутлаж ургана. Гоёл чимэглэлийн бут
Бөөрөлзгөний бут 1.5м өндөр бутлаж ургана

Голт бор 5-7м хүртэл өндөр бутлаж ургах гоёл чимэглэлийн мод. 

Монос  5-7м хүртэл өндөр ургах гоёл чимэглэл, жимсний мод
Үхрийн нүд 1-1.5м бутлаж ургах жимсний бут
Сибирь сарнай 2м хүртэл өндөр ургана, тод ягаан өнгийн цэцэгтэй бут хэлбэрээр бортоголсон
 
Агч мод. Бидний хамгийн түгээмэл мэдэх Улиас модны нэгэн адил хурдан өсөлттэй гоёлын мод, өнгө хувиргадаг. хэлбэржүүлэлт сайн даадаг
Гүйлс (Монгол Сакура)хаварт эрт навчлахаасаа өмнө гоёмсогоор цэцэглэнэ.



Monday, August 11, 2014

"Мод тарья" ДВД-тэй гарын авлага


Мод таньд
цэвэр ус, цэнгэг агаар,
шимт хөрс бэлэглэнэ.
Дэлхийн цаг уурын өөрчлөлт, Монгол орны эрс тэрс хуурай цаг уур, хүний хүчин зүйлийн сөрөг нөлөөллийн үр дүнгээр цөлжилт эрчимтэй явагдаж, амьдрах орчны нөхцөл улам бүр доройтсоор байгааг хүн бүхэн мэдэх бизээ. Цөлжилтийг сааруулах, амьдрах орчны нөхцлийг сайжруулах олон арван үйл ажиллагаа явуулж байгаа хэдий боловч үүнд иргэн бүр үр бүтээлтэй оролцох боломж, нөхцөл харилцан адилгүй байдаг. Иймд иргэдэд экологи, эдийн засгийн нэн чухал ач холбогдолтой мод, бут үржүүлэх, тарих технологийг хүртээмжтэй болгох үүднээс НҮБ-ДДБХС-ЖТХ-ийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Мод таръя” цахим сургалт, танин мэдэхүйн төслийг www.goymod.blogspot.com цахим хуудсаар дамжуулан хүргэж байгаа юм.
Мод, бут бол хүрээлэн буй орчны тэнцвэрийг хадгалах ялангуяа агаар цэвэршүүлж хүчил төрөгч ялгаруулан чийгшүүлэх, мөнх цэвдгийг тогтоон барих, хөрсний усыг тэтгэх, салхи шуурганаас нөмөрлөх, хөрсний бүтцийг сайжруулах, элсний нүүдлийг зогсоох, жимс, жимсгэнийг хоол тэжээл, эм эмчилгээ, гоо сайхны зориулалтаар хэрэглэх, модны аж ахуйн эргэлтэнд оруулах зэрэг олон талын ач холбогдолыг нэгэн зэрэг өгч чаддаг хосгүй гайхамшигт ургамал учир хот хөдөөг ялгалгүй цэцэрлэгжүүлэх, ойжуулах, тарималжуулах зэргээр ногоон байгууламжийг нэмэгдүүлэх нэн чухал ач холбогдолтой.
Тус гарын авлагад манай оронд өргөн тархалттай мод, бутыг үржүүлэх, тарьж ургуулах арга технологийг урьд өмнө судлагдсан бүтээлүүдээс иш татахын зэрэгцээ, энэ салбарт ажиллаж буй мэргэжлийн болон мэргэжлийн бус хэдий ч хүсэл сонирхолдоо хөтлөгдөн амьдарлаас эрэн сурвалжлан “туршлагаараа мэргэшсэн” иргэдийн мэдлэгээр баяжуулан “Мод таръя” төслийн багийн санаачлагаар та бүхний гарт хүргэж байгаа билээ.
Эрхэм хүнтэд та энэхүү бүтээлтэй танилцаад нэг мод шинээр тарьж ургуулсан бол таны бас бидний зорилго оршино.
 Үнэ: 5000₮
“Мод таръя” төслийг санаачлагч: Б.Норовсүрэн
      Багийн гишүүд:
Зураглаач: Г.Мөнх-Од
Сэтгүүлч, Найруулагч: Л.Отгонбаатар
Менежер: Ч.Баттулга
www.goymod.blogspot.com
Утас: 89500250


Жимсний мод үрээр тарих

За ингээ л налгар намар ирж жимс ногоо боловсорч эхэллээ дээ. Бид бүгдийн амтархан идэж хэрэглэдэг жимс болгонд байдаг үр тэр ч бүү хэл цөмөөд байдаг самарын идээ нь хүртэл хагас мянганыг туулах тээр өндөрт ургах уулын модыг ургуулах ид шидтэй шүү. Иймийн тул та амтархан идээд дотор нь байсан хаях гэж байгаа үрийг нь нэг тариад туршаад үзээрэй. Ялангуяа намар жимсний үрийг тарих нь их тохиромжтой учир нь мэргэжлийн хүмүүсийн хийж гүйцэтгэдэг үр эртжүүлэх ажлыг байгаль өөрөө гүйцэтгээд өгөх нь таньд хамаагүй хялбар юм. Ингээд урин хавартай золгон шинэхэн нахиа үүсэн таныг эргэлзээгүй баярлуулах болно. Үүний тулд та тухайн жимснийхээ үрийг зөөлөн (заримдаа махлаг эд ч гэдэг) эдээс нь цэвэрлэнэ. Зөөлөн эд нь ялзрахдаа үрийг өвчлүүлэх нягууртай. Тухайлбал мойл, долоогоно, чацаргана, өрөл, бөөрөлзгөнө, улаагана, гүзээлзгэнэ... гэх мэтээр амтархан идээд иддэхгүй хаяхаар зэхсэн хатуу хэсэг буюу үрийг нь сайн цэвэрлэж ялгаад аптекуудад байдаг маргенцийг усанд хэдхэн ширхэгийг уусгаж тод ягаавтар өнгөтэй уусмал болмогц цэвэрлэсэн үрээ 30минут дэвтээж ариутгаад урьчилан бэлтгэсэн талбайдаа тухайн үрийн ширхэгийн хэмжээнээс 2-3дахин гүнд суулгаарай. Жишээ нь бөөрөлзгөний үрийн хэмжээ үр нь гаднаа ил байдаг цор ганц жимс болох гүзээлзгэний үртэй яг ижил хэмжээтэй учир энэ хоёр жимсний үрийг хөрсний гадаргууд бараг ил цацхаар байгаа биз гэтэл мойлын үр бараг хагас см учир хөрсөнд 1.5см гүн суулгана гэсэн үг юм гэхдээ нэмж сануулахад үр суулгах талбайгаа хайрцаглаж хөрсөө сийрүүлж, үрээ суулгасны дараа гадаргууг сайн тэгшилж булдаж нягтруулах хэрэгтэй бөгөөд энэ нь цас мөс хайлахдаа ийш тийшээ урсаж бөөгнөрөхгүй байх их чухал. Хөрсний бүтэц 50:30:20 хар шороо, элс, ялзмаг байх нь хамгийн тохиромжтой гэдэг тул танай хашааны хөрсний найрлага ийм байна уу үгүй гэдгээс хамаарч хөрсөндөө элс, өнжсөн бууц(био ялзмаг), хар шороог ямар хэмжээгээр нэмэхээ тохируулна. За ингээ л болоо анхны цас орохтой зэрэгцээд байгаль өөрөө таны тарьсан үрийг бэлтгээд өгнө. Цас орсон үед үр тарьсан газраа ялгах үүднээс үр тарьсан газраа хашаалж хамгаалахаа мартаваа. Мөн өвлийн үед цасаар манаж байгаарай.
Та идсэн жимс болгоныхоо үрийг тарьж ургуулаад сурчихвал манай орон жимст цэцэрлэгийн орон болох нь эргэлзээгүй бизээ.Таньд амжилт хүсье миний бяцхан зөвлөгөөг хэрэгжүүлээд нэг жимсний мод танай хашаанд нэмж ургасан бол www.goymod.blogspot.com-доо талархахаа бүү мартаарай
 Нийтлэлч: Б.Норовсүрэн
Холбоо барих 89500250

 Долоогоно
 Долоогоно
 Үхрийн нүд
 Мойл-Монос
 
 Өрөл,Үрэл
 Тэхийн шээг
 Бөөрөлзгөнө
 Давжаа алим-Арнитик
 Гүзээлзгэнэ
Далан хальс
Эх сурвалж: www.goymod.blogspot.com