Хэнтий,
Хангай, Монгол-Дагуур, Дорнод Монгол, Хянганы уулын хээрийн тойрогт чулуурхаг энгэр,
уулын хажуу, голын эрэг, хөндийгөөр ургана. 1 м хүртэл өндөр сөөг.
Навчны илтэс гялгар, хар
ногоон, үзүүртээ гурван бяцхан салбантай, суурь нь шаантгархуу. Өтгөн мөчиртэй.
Цэцэг нь дан бэлэгтэй. Дэлбэ нь шар өнгөтэй. Жимсгэнэ 5- 7 мм голчтой, бөмбөлөг хэлбэртэй, улаан хүрэн
өнгөтэй. Ургалт тавдугаар сарын дундаас есдүгээр сарын эхний хагас хүртэл үргэлжилж,
зургадугаар сард цэцэглэж, наймдугаар сарын сүүлчээр үр жимс нь боловсроно. 4 наснаасаа
цэцэглэж, үрлэж эхлэдэг. Ган, хүйтэнд тэсвэртэй. Таналт сайн даадаг. Үрээр үржүүлнэ.
Ногоон байгууламжинд ганц
нэгээр болон хэсэг бүлгээрмөн амьд хашлаганд
суулгахад тохиромжтой.
No comments:
Post a Comment