Хавар эрт их хэмжээгээр
цэцэглэдэг, цагаан өнгөтэй, гоё үнэртэй, үнэртэй ус хийхэд
ашиглагддаг. 3-4 м өндөр ургадаг
гоёлын зориулалттай,модлог
ургамал. Ердийн гүйлс нь хүйтэнд сайн тэсвэртэй Сибирийн хүйтэн
өвлийг ч, зуны аагим халууныг ч давдаг.
ТАРИЛТ: Гэрэлтэй,
салхинаас нөмөр газар сайн
ургадаг. 3н настай тарьцыг суулгах нүх 0,5 м гүн, 0,5м диаметртэй. Хөрс
голохгүй ч хүчиллэг ихтэй хөрсөнд ургахгүй. Тарих нүхэндээ хар шороо, элсийг
1/3 харьцаагаар хийж, нүүрсний нунтаг хог, аргалын үнс, модны үртэс зэргийг
хөрстэй бага багаар хольж хийж өгнө. Бүрхэг өдөр буюу оройн цагаар суулгахад
тохиромжтой. Эхний жилдээ өндөр болохгүй, зөвхөн газар дороо үндэс нь бэхждэг.
АРЧИЛГАА: Суулгасны дараа нүхийг дүүртэл усална. Ургалтын
явцад жилд 3-4 удаа, 4-7 см гүнд хүртэл хөрсийг сийрүүлж өгнө. Эхний жилийг эс тооцвол усалгаа бага шаардана. Мод
ид цэцэглэж байх үед сайн усална, бусад үед нь хэт халууны үеэд л усална.
Тэжээллэг бордоогоор жилд 1 удаа бордож өгвөл сайн. Нүхний орчмын зэрлэгийг
зулгааж устгах хэрэгтэй. Эхний 2 жилийн өвөлд нь модоо үртэс болон өвсөөр хучиж
дулаан өвөлжүүлнэ. 3 дахь жилээс эхлэн бараг арчилгаа шаардахгүй, өөрөө ургаж
орчныг үзэсгэлэнтэй харагдуулна.
No comments:
Post a Comment