Sunday, March 23, 2014

Мандлын цэцэг үрээр шууд тарих

Та хувийн хашаа, албан байгууллагын мандал, тагтаа өнгө өнгийн гоёмсог цэцэгсээр чимэглэн орчиндоо гэрэл гэгээ, өнгө нэмхээр зэхэж байвал таньд дараах зөвлөгөөг хүргье. Мандалд цэцгийг үрээр шууд тарих болон үрсэлгээр дамжуулан ургуулдаг. Цэцэглэх хоног урттай 60-аас дээш хоногын дараа цэцэглэдэг Астера, Виола, Петуния, Арслангийн ам, Мандарваа... гэх мэт цэцгийг урьчилан дулаан гэрэлтэй байринд үрсэлгээ хийж цэцгийн бундуу үүсэх болон цэцэглэсний дараа 6-р сарын 10наас мандалд шилжүүлэн суулгадаг. Харин үр тарьснаас хойш 45-60 хоногын дараа цэцэглэдэг цэцгүүдийг үрээр шууд таридаг. Ингээд дараах аргаар мандлын цэцгээ үрээр шууд тарьж ургуулаарай.
1. Үрээр ил талбайд шууд тарих хугацаа 5 сарын сүүлийн 10 хоногоос 6 сарын эхний 5 хоногын дотор байна.
2. Хөрсийг 20-22 см гүн хагалж чулуу, хог ургамлын үндсийг нь цэвэрлээд, бордоог хольж усалж чийглэн тэгшилж дэвсэг бэлдэнэ. Хөрсний найрлага хар шороо, том ширхэгтэй элс, ялзмаг 50:30:20 байх тохиромжтой. Үржил шим бүхий хээрийн хүрэн бор шороог шууд ашиглаж болдог. Хөрсийг үржил шимээр баяжуулах нөхцөлд хөх бууц, сангас, аргалын үнс, био ялзмаг, нүүрсний хог болон бусад бэлэн бордоонуудыг хэрэглэнэ.
3. Үрийг төрөлжүүлэн бүлээн усанд 2-4цаг хөөтөл дэвтээнэ.
4. Чийгтэй дэвсэгт үрийг тарихдаа элдэв хэлбэр дүрс гаргахын тулд олс, эсвэл утсаар татаж гадаслан үрийн хэмжээнээс 2-3дахин гүн бүхий ховил гаргана.
5. Үрийг тохирох гүнд суулгасны дараа шороогоор булж тэгш гадаргуутай хавтгай банз ашиглан хөнгөн дарж булдаж, нятруулан хөрсний гадаргууг нягтруулна.
6. Хөрсний чийгийг хадгалах, соёололтыг түргэсгэхийн тулд элсээр нимгэн хучиж, шүршүүр бүхий услагчаар хөрс, элсийг урсгалгүй ханатал услаж пилёнк (нийллэг хальс)-оор хучиж үр жигд соёолмогц пилёнкийн авна.
7. Хэрэв шөнө дулааны хэм 5-аас доош буух буюу цочир хүйтрэхээр байвал хөрсийг хучиж хамгаалалт хийнэ.
8. Гэрэлсэг дулаан чийгтэй нөхцөлд үр хурдан соёолдог.
9. Усалгааг өглөө эсвэл оройд орчны темпратуртай ижил усаар усална. Хөрс тогтмол чийгтэй байх ба хэт хуурай эсэл хэр услахгүй байвал зохино. Цэцэглэснээс хойш усалгааг өнжөөд хийх нь тохиромжтой. 

Дараах ил талбайд шууд тарьдаг үрнүүдийг худалдан авах боломжтой. Хөдөө орон нутагруу захиалгаар нийлүүлнэ. Нэг уутандаа төрлөөсөө хамаараад 30-250ш үртэй. 10см-90см хүртэл өндөр, 5-15см-ийн голчтой цэцэгтэй. Үрний баруун дээд буланд цэцгийн өндөр болон цэцгийн голчын хэмжээг зургаар тэмдэглэсэн байна. 
Үнэ-1500₮. Захиалгын утас: 89500250










No comments:

Post a Comment