1. Элсэн чихэр.
Цайны халбага элсэн чихрийг цэцгээ усалхаасаа өмнө хөрсөн дээгүүр жигд цацаад услаж болно. Аль эсвэл 2цайны халбага э/ч 1 стакан усанд уусгаад услаж болно. Ийм усаар долоо хоногт 1 удаа услана.
2. Өндөгний хальс
Өндөгний хальс нь кальциар баялаг байдаг ба кальци нь эсгэлэн чанрыг саармагжуулж байдаг юм. Эрдэс бодис ихтэй химийн бордоонууд нь хөрсний эсгэлэн /хүчиллэг/ байдлыг ихэсгэдэг учир хөрсийг саармагжуулах үүднээс өндөгний хальс хийдэг.
Өндөгний хальсаа сайтар угааж хатаасны дараа жижиглээд хөрсөнд хольж хийнэ. Өндөгний хальс нь маш удаан задардаг тул сайтар нунтаглаж хэмжээг тааруулж хийх хэрэгтэй юм. Ингэж бэлдсэн хальсыг олон жил болсон кактусанд бордоо болгон ашиглахад зохимжтой.
Мөн угааж хатаасан хальсан дээрээ 3л халуун ус хийгээд 5 хонуулаад үрсэлгээг услахад ашиглаж болно.
3. Бананы хальс
Бананы халсыг жижиглэн хэрчиж хатаагаад цэцгээ шилжүүлэн суулгах үед хөрсөндөө нэг үе хийх аль эсвэл хөрсний доод хэсэгт хийж болно. Өөр нэг арга нь хатаасан хальсаа хар хүрэн өнгөтэй нунтаг болтол нь нүдэж нунтаглаад услах гэж байгаа усандаа хутган шингэн бордоо болгон ашиглаж болно. Бананы хальс нь цэцэглэдэг ургамалд зохимжтой бөгөөд сарнай илүү сайн хүлээн авч маш сайн цэцэглэдэг. Бананы хальсанд байдаг калий нь цэцэглэлтйиг дэмжиж өгдөг.
4. Үнс
1л усанд 30гр үнс хийгээд 7 хоног байлгаад ургамлаа услаж болно. Модны үнс нь калий, фосфор, кальци агуулдаг ба фосфор нь ургамлын эсийн үйл ажиллагааг дэмжиж байдаг ургамалд зайлшгүй хэрэгтэй бодис юм.
5. Цай кофены шаар
Уусан цай кофеныхоо шаараа хатаагаад тасалгааны ургамалдаа бордоо болгон ашиглаж болно. 1ст цайны шааран дээр 3л халуун ус хийгээд 5 хонуулаад шүүгээд ашиглана. Цай , кофе нь шүлтлэг байдлыг саармагжуулдаг ба хүчиллэг хүчиллэг хөрсөнд байдаг цэцэгнүүдэд илүү тохиромжтой. Цай кофены шаарыг хөрстэйгөө холивол хөрс илүү хөвсгөр зөөлөн болдог. Нэг сөрөг тал нь ийм хөрсөн хар ялаа үүрлэвэл маш хурдан үрждэг байна.
6. Будаа угаасан ус
Цагаан, шар, гурвалжин, хөц гээд ямар ч будааг угааж зайлсан усыг мөн бордоо болгон ашиглаж болно. Ийм ус нь төмөр, магний, фосфор агуулдаг байна.
7. Сонгины хальс
Сонгины хальс нь ургамалд маш ашиг тустай бордоо болдог. Сонгины хальсны ханд нь өвчин үүсгэгч нянг устгадаг бодис агуулдаг. Ханд нь микроэлементүүдээр баялаг учир ургамал яаг /химийн/ бордоо шиг хурдан хүлээж авдаг. хандаар үндэс биш дээд хэсгийг бордоход илүү ашигладаг.
Ханд бэлтгэх: 10-20гр хальсан дээр 5л бүлээн ус хийгээд 4 хонуулаад цацна. Хурдан бэлдэх арга нь хальсан дээр 1л ус хийгээд 1-2 мин буцалгаад, 2 цаг хандлаад шүүгээд шүршигчинд хийн ашиглана.
8. Жүржийн хальс
Жүржийн хальсны хандыг ургамлыг аалзан хачиг болон шавьжнаас урдчилан сэргийлэх зорилгоор ургамалруу шүршиж хэрэглэнэ. Хальсан дээр 1л ус хийгээд 4-5 цаг хандлаад шүүж хэрэглэнэ.
9. Алоэны шүүс
Алоэны шүүсийг ургацыг түргэсгэхэд болон үрийн ургах чанрыг нэмэгдүүлэхэд ашигладаг ба үр дэвтээж буй усандаа хэдэн дусал шүүс нэмээд 8-20 цаг байлгадаг. Тасалгааны цэцэгнүүдээ услахдаа мөн усандаа шүүс нэмнэ. 3-аас дээш жил болсон Алоэны шүүсийг ашигладаг байна. Алоэны мөчрийг тасдаж аваад хөргөгчинд хэд хонуулсаны дараа шүүс гаргаж авна.
Хөрвүүлсэн: Munkhjargal Lunden
No comments:
Post a Comment