Монгол оронд хамгийн түгээмэл ургадаг жимсний бут бол үхрийн нүд юм. Үхрийн нүд үржиж ургахдаа хялбар бөгөөд сайхан үнэртэй навчийг нь хандлаж цай болгож ууж болно. Та яг одоо хайчаа барьж гаран шинэ залуу ногоон мөчрийг 5-7н навч нахиайтайгаар хайчлан оройн ганц хоёрхон навчийг үлдээн бусдыг хайчилан авч зургын дагуу усанд хийж нар тусах газар байрлуулан дулаан орчин үүсгэн үндэслүүлж бутаа олшруулж олон болгож болно. Шинэ нахиаг гэмтээж болохгүйг анхаарна уу? Ингээд та үхрийн нүдний бут үржүүлэгч болох нь. Таны энэ жил үржүүлсэн бут 3 дахь жилээсээ жимслэж таныг баярлуулна.Би өнөөдөр 3н мөчир усанд хийлээ үндэслэхээр нь зураг нэмж оруулнаа. Амжилт
Ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлт, цэцэгжүүлэлт, зүлэгжүүлэлт /Мэдээллийг хуулбарлан ашиглах, түгээх тохиолдолд блогын нэрийг заавал дурьдана уу. Зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан./Утас93105010
Saturday, July 19, 2014
Friday, July 18, 2014
Tuesday, April 29, 2014
Мандлын цэцэг борлуулна.
Мандлын цэцэг ширхэг-1000₮-5000₮
Цинния-Хүмээс (том цэцэгтэй ягаан, шар, хүрэн улаан өнгөтэй)ширхэг-1000₮
Петуния-Хун (дан дэлбээтэй цагаан цэцэгтэй-цагаан
судалтай) ширхэг-1000₮
Бархатци-Хилэнжин
(шар, улбар шар өнгөтэй) ширхэг-1000₮
Астра-Гэсэр (Хөх ягаан, ягаан, цагаан өнгөтэй) ширхэг-1000₮
Виола-Алаг нүдэн (холимог олон өнгөтэй) ширхэг-1500₮
Гладиолус-Арилдий
(холимог олон өнгөтэй) -5000₮
Tuesday, April 8, 2014
ЯГААН ЦЭЭНЭ тарих
Ягаан цээнэ –Paeonia
anomala L
Статус: Ховор зүйл
Онцлог: Ишний ёроолоос доош
бүдүүрсэн, дундаа томхон түнтгэр бүдүүн үндэстэй, 40-80см өндөр олон наст
өвслөг сөөгөн ургамал. Торгомсог хүрэн улаан дэлбээ бүхий 8-15см голчтой улаан
цэцэгтэй. Хөндлөн байрласан 3-4 хэтэвчин дотор олон хар үртэй.
Ургах орчин: Ус сайн
нэвтрүүлдэг шүлтлэг, байгалийн гаралтай ялзмаг, элсний холимог
бүтэц бүхий хөнгөн хөрсний бүтэцтэй байх. (Био ялзмаг 50%, Хүлэрт хөвдөн хөрс 50%
найруулан бэлтгэж болно)
Хэрэглэх эрхтэн: Үндэс, булцуу, навч
Үржил: Үр, үндэслэг иш
Тарих арга: 25-30см өргөн голчтой 20-25 гүн нүхэнд ургамал хооронд 50см зайтайгаар үндсийг
15-18см гүнд соёог дөнгөж цухуйхаар суулгана.
Усалгаа: Хөрсийг 75-80%ийн чийгтэй байхаар
усалгааг хөрсөнд суулгасан нөхцөлд 7-8 хоног тутамд, бортогонд ургуулах нөхцөлд
4-5 хоног тутамд услана. Цэцэглэснээс хойш усалгааг цөөрүүлэх бөгөөд намар 10-р
сарын дундуур цэнэг усалгаа хийнэ.
Хэрэглээ: Уушигны халуун болон, ясны бороололт хурдасгах,
оюуны болон биеийн хүчний ажиллах чадвар, орчиндоо дасан цохицох чадвар
дээшлүүлэх, хордлого тайлах, насны доройтол, сульдаа, цусны даралт буурах, яс
бэртэх, үрэвсэл намдаахад хэрэглэнэ. /Хэрлэний хөдөө аралд тарьсан нэн ховор,
ховоо, ашигт ургамал 2011он, хуудас-296/
Үндэслэг иш
Үндэслэг ишийг хувааж үржүүлнэ
Wednesday, April 2, 2014
ЦЭЦЭРЛЭГЖҮҮЛЭЛТ-ийн сургалтанд урьж байна.
ЦЭЦЭРЛЭГЖҮҮЛЭЛТ-ийн сургалтанд урьж
байна.
Сэдэв № 2 : ЦЭЦЭРЛЭГЖҮҮЛЭЛТ
-
Мод, бутны тайралт хэлбэржүүлэлт, арчилгаа
хийх арга
- Гар хийцийн хүлэмж барих, хөрс боловсруулах
- Мод бутны модлог мөчир, ногоон мөчрийн үржүүлгийн технологи
- Гэрийн нөхцөлд хөрс, органик бордоо бэлтгэх
- Гар хийцийн хүлэмж барих
- Зүлэг тарих арга
- Гар хийцийн хүлэмж барих, хөрс боловсруулах
- Мод бутны модлог мөчир, ногоон мөчрийн үржүүлгийн технологи
- Гэрийн нөхцөлд хөрс, органик бордоо бэлтгэх
- Гар хийцийн хүлэмж барих
- Зүлэг тарих арга
Төлбөр: 5000₮ (Сургалтанд оролцсон
хүн бүрт зүлэг тарих хэвлэмэл зөвлөмж, “Мод
бут тарьж үржүүлэх арга” сэдэвт Ном, 8-н дугаар бүхий нийт 120 минутын видео
хичээлийн DVD үнэ төлбөргүй дагалдна)
Үйл ажиллагаа: Сургалтын
дараа үр, үрсэлгээ, тарьц, суулгацын бичил худалдаа явагдна.
Бүртгэл: Овог.Нэр утасны дугаараа 89500250 дугаарлуу мэссэжээр
илгээнэ.
Хэзээ: IV/12 ны Бямба гаргын 14:00 цагаас
Хэзээ: IV/12 ны Бямба гаргын 14:00 цагаас
Хаана: Баянгол дүүрэг, Бичил
Хороолол, 28-р буудал, “ХҮРЭЭ МЭДЭЭЛЭЛ ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛЬ”-ийн
Б танхим 109 тоот
Үргэлжлэх хугацаа: 2цаг 30 минут
Холбоо барих утас: 89500250, 88908050
Зохион байгуулагч: “Монголын Эко Зохистой Хөгжлийн Холбоо” ТББ
Зохион байгуулагч: “Монголын Эко Зохистой Хөгжлийн Холбоо” ТББ
Tuesday, March 25, 2014
"Мандлын (зуны) цэцэгс тарихад анхаарах зүйл”
“Ногоон Харш”ХХК-ий захирал https://www.facebook.com/bayar.tserendolgor Ц.Баяр
Аливаа ургамал тарихад тарималын вегетацыг тохируулах нь нэн чухал юм.
Туунээс биш өвөл цэцэг урслуулээд өвөртөлж унтахгуй биз дээ тиймүү. Цэцэг бугд тус тусдаа соёолох хоногтой. Монгол орны нарны тусгал 2 сарын 20 хуртэл хазгай тул ургамалын хувьд ашиглалт бага учир энэ үед ургамалд суналт өгдөг. Энэ нь зайдмын хоорондын алгалтыг хэлж байгаа юм. Энэ зай холдож сунаад туяхан болдог. Аливаа ургамалын өөрийн биологийн онцлог гэж агуу зуйлээс хэнч гажихгуй тул вегетацын хугацааг зөв тооцох хэрэгтэй байдаг. Ургамалын ур соёолох хуртлээ дулаан нөхцөл, соёолж гараад нар хэрэгтэй болдог. Соёолж эхэлмэгц ундэсний систем хөгжиж өөрийгөө тэжээж эхэлдэг тул капуляр ундэс уусэхэд хэрэгтэй сэвсгэр сийрэг хөнгөн хөрс чухал шаардлагатай. Гол ундэс өсөлтөө капляр ундэс навч нахиагаа тэжээдэг тул мод цэцэг давжаарах ундэс нь болдог. Мөн тарималын сорт сонголт гэж агуу зуйл байгаа уунийг маш сайн анхаарах хэрэгтэй урийн 40-60 хувийг ил соёолуулж тарих нь таримал тус бурийн амьдралтанд чухал уурэгтэй үр соёолоогуй байхад хөрсөнд буу хий. Тарималын урийн хальсны онцлог гэж байдаг зузаан нимгэн тосон ясан г.м. Энэ онцлогоос хамаарч үрийг соёолуулах арга өөр өөр байдаг. Хөрс амьсгалдаг тул аль болох хөнгөн байх шаардлагатай. Иймд хөрс хөнгөрүүлэгч хөвд, перлит селекатыг хэрэглэнэ. Манайд тарималд өргөн ашигладаг био ялзмаг жижиг хар ялаа цуглуулдаг тул жигнэх, шарах шүүгэнд халааж хар ялааны авгалдай бактерыг үхүүлнэ. Жижиг хар ялаа шимэгчийн уурэгтэй авгалдайгаа цацаад навчны зөөлөн шуус сорж хооллох тул хортон шавьжаас урьчилан сэргийлэхэд ихээхэн анхаарах нь чухал юм.
Аливаа ургамал тарихад тарималын вегетацыг тохируулах нь нэн чухал юм.
Туунээс биш өвөл цэцэг урслуулээд өвөртөлж унтахгуй биз дээ тиймүү. Цэцэг бугд тус тусдаа соёолох хоногтой. Монгол орны нарны тусгал 2 сарын 20 хуртэл хазгай тул ургамалын хувьд ашиглалт бага учир энэ үед ургамалд суналт өгдөг. Энэ нь зайдмын хоорондын алгалтыг хэлж байгаа юм. Энэ зай холдож сунаад туяхан болдог. Аливаа ургамалын өөрийн биологийн онцлог гэж агуу зуйлээс хэнч гажихгуй тул вегетацын хугацааг зөв тооцох хэрэгтэй байдаг. Ургамалын ур соёолох хуртлээ дулаан нөхцөл, соёолж гараад нар хэрэгтэй болдог. Соёолж эхэлмэгц ундэсний систем хөгжиж өөрийгөө тэжээж эхэлдэг тул капуляр ундэс уусэхэд хэрэгтэй сэвсгэр сийрэг хөнгөн хөрс чухал шаардлагатай. Гол ундэс өсөлтөө капляр ундэс навч нахиагаа тэжээдэг тул мод цэцэг давжаарах ундэс нь болдог. Мөн тарималын сорт сонголт гэж агуу зуйл байгаа уунийг маш сайн анхаарах хэрэгтэй урийн 40-60 хувийг ил соёолуулж тарих нь таримал тус бурийн амьдралтанд чухал уурэгтэй үр соёолоогуй байхад хөрсөнд буу хий. Тарималын урийн хальсны онцлог гэж байдаг зузаан нимгэн тосон ясан г.м. Энэ онцлогоос хамаарч үрийг соёолуулах арга өөр өөр байдаг. Хөрс амьсгалдаг тул аль болох хөнгөн байх шаардлагатай. Иймд хөрс хөнгөрүүлэгч хөвд, перлит селекатыг хэрэглэнэ. Манайд тарималд өргөн ашигладаг био ялзмаг жижиг хар ялаа цуглуулдаг тул жигнэх, шарах шүүгэнд халааж хар ялааны авгалдай бактерыг үхүүлнэ. Жижиг хар ялаа шимэгчийн уурэгтэй авгалдайгаа цацаад навчны зөөлөн шуус сорж хооллох тул хортон шавьжаас урьчилан сэргийлэхэд ихээхэн анхаарах нь чухал юм.Sunday, March 23, 2014
Мандлын цэцэг үрээр шууд тарих
Та хувийн хашаа, албан
байгууллагын мандал, тагтаа өнгө өнгийн гоёмсог цэцэгсээр чимэглэн орчиндоо
гэрэл гэгээ, өнгө нэмхээр зэхэж байвал таньд дараах зөвлөгөөг хүргье. Мандалд цэцгийг үрээр шууд тарих болон
үрсэлгээр дамжуулан ургуулдаг. Цэцэглэх хоног урттай 60-аас дээш хоногын дараа
цэцэглэдэг Астера, Виола, Петуния, Арслангийн ам, Мандарваа... гэх мэт цэцгийг урьчилан
дулаан гэрэлтэй байринд үрсэлгээ хийж цэцгийн бундуу үүсэх болон цэцэглэсний
дараа 6-р сарын 10наас мандалд шилжүүлэн суулгадаг. Харин үр тарьснаас хойш
45-60 хоногын дараа цэцэглэдэг цэцгүүдийг үрээр шууд таридаг. Ингээд дараах аргаар
мандлын цэцгээ үрээр шууд тарьж ургуулаарай.
1. Үрээр ил талбайд шууд тарих хугацаа 5 сарын сүүлийн
10 хоногоос 6 сарын эхний 5 хоногын дотор байна.
2. Хөрсийг 20-22 см гүн хагалж
чулуу, хог ургамлын үндсийг нь цэвэрлээд, бордоог хольж усалж чийглэн тэгшилж дэвсэг бэлдэнэ. Хөрсний
найрлага хар шороо, том ширхэгтэй элс, ялзмаг 50:30:20 байх тохиромжтой. Үржил
шим бүхий хээрийн хүрэн бор шороог шууд ашиглаж болдог. Хөрсийг үржил шимээр
баяжуулах нөхцөлд хөх бууц, сангас, аргалын үнс, био ялзмаг, нүүрсний хог болон бусад бэлэн бордоонуудыг
хэрэглэнэ.
3. Үрийг төрөлжүүлэн бүлээн усанд 2-4цаг хөөтөл дэвтээнэ.
4. Чийгтэй дэвсэгт үрийг
тарихдаа элдэв хэлбэр дүрс гаргахын тулд олс, эсвэл утсаар татаж гадаслан үрийн хэмжээнээс 2-3дахин гүн бүхий ховил гаргана.
5. Үрийг тохирох гүнд суулгасны дараа
шороогоор булж тэгш гадаргуутай хавтгай банз ашиглан хөнгөн дарж булдаж,
нятруулан хөрсний гадаргууг нягтруулна.
6. Хөрсний чийгийг хадгалах, соёололтыг
түргэсгэхийн тулд элсээр нимгэн хучиж, шүршүүр бүхий услагчаар хөрс, элсийг
урсгалгүй ханатал услаж пилёнк (нийллэг
хальс)-оор хучиж үр жигд соёолмогц пилёнкийн авна.
7. Хэрэв шөнө дулааны хэм 5-аас
доош буух буюу цочир хүйтрэхээр байвал хөрсийг хучиж хамгаалалт хийнэ.
8. Гэрэлсэг дулаан чийгтэй нөхцөлд үр
хурдан соёолдог.
9.
Усалгааг өглөө эсвэл оройд орчны темпратуртай ижил усаар усална. Хөрс тогтмол
чийгтэй байх ба хэт хуурай эсэл хэр услахгүй байвал зохино. Цэцэглэснээс хойш
усалгааг өнжөөд хийх нь тохиромжтой.
Дараах ил талбайд шууд тарьдаг үрнүүдийг худалдан авах боломжтой. Хөдөө орон нутагруу захиалгаар нийлүүлнэ. Нэг уутандаа төрлөөсөө хамаараад 30-250ш үртэй. 10см-90см хүртэл өндөр, 5-15см-ийн голчтой цэцэгтэй. Үрний баруун дээд буланд цэцгийн өндөр болон цэцгийн голчын хэмжээг зургаар тэмдэглэсэн байна.
Үнэ-1500₮. Захиалгын утас: 89500250
Subscribe to:
Posts (Atom)

















