Friday, September 9, 2016

Намрын мод тарих ажил гүйцэтгэнэ.

Намар 10р сараас эхлэн мод тайван байдалд орсон үед шилжүүлэн өөр газар суулгаж болдог бөгөөд намар тарьсан мод хавар эрт сэрж хөрсөндөө хурдан дасан зохицдог давуу талтай байдаг. Та бүхэн хашаа талбайгаа цэцэрлэгжүүлэхээр зэхэж байгаа бол бидэнд хандаж мэргэжлийн зөвлөгөө авч 100% баталгаатай ургуулах боломжтой. "Агроклуб" Утас 89500250.

Wednesday, August 10, 2016

Ногоон орчинд хүн илvv урт насладаг.



Эмэгтэйчүүдийн дунд явуулсан судалгаагаар мод ургамалаар хvрээлvvлсэн гэр оронд амьдардаг эмэгтэйчvvдийн нас баралт ногоон орчин муутай газар амьдардаг эмэгтэйчvvдээс бага байдаг болохыг судлаачид тогтоожээ.
Харвардын Их Сургуулийн Нийтийн Эрvvл ахуйн Сургуулийн судлаачид судалгаагаараа дараах зvйлийг олж тогтоожээ.
Халдварт евчин судлалын тэнхимийн эрдэм шинжилгээний туслах ажилтан Питэр Жэймс болон тvvний багийнхан эмэгтэйчvvдийн эрvvл мэндийн талаарх хамгийн том бегеед хамгийн ууган судалгааны ажил болох "Сувилагчийн Эрvvл Мэндийн Судалгаа"-ны мэдээллvvдийг судалж vзсэн байна. Энэхvv "Сувилагчийн Эрvvл Мэндийн Судалгаа"-г 40 жилийн емнеес хийж эхлээд 1989 онд улам ергежvvлсэн бегеед одоо бараг хоер зуун мянган эмэгтэйн эрvvл мэндийн талаарх мэдээллийн сантай.
Харвардын багийнхан шинэ судалгаандаа 2000-2008 оны хооронд нас барсан зуу гаруй мянган эмэгтэйн нас баралтын vзvvлэлтийг судалсан байна.
Тэгээд судлаачид эдгээр эмэгтэйчvvдийн нас баралтын зэрэгийг гэр орны нь орчин тойрны ногоон байдалтай харьцуулан vзсэн байна. Тэдний гэр орны нь орчин тойрны мод ургамал, ногоон орчныг тодорхойлохдоо хиймэл дагуулаас авсан зураг ашиглажээ. (Дэлхийг судалж буй эрдэмтдэд хиймэл дагуулаас авсан зураг ихээхэн тус болдог юм байна.)
Судлаачид судалгаандаа эдгээр эмэгтэйчvvдийн нас, эдийн засгийн байдал, арьсны енге, vндэс угсаа зэрэг эрсдэлийн бусад хvчин зvйлvvдийг авч vзсэн байна. Бас тэдний тамхи татдаг эсэхийг ч авч vзжээ.
Судалгааны vр дvнд илvv ногоон орчинд амьдардаг эмэгтэйчvvдийн нас баралтын зэрэг нь ногоон орчин багатай орчинд амьдардаг эмэгтэйчvvдийнхээс 12 хувиар бага байгааг олж тогтоосон байна.
Ногоон орчин их байхад нас баралтын зэрэг бага байгааг олж мэдээд Питэр Жэймс болон тvvний багийнхан маш их гайхжээ. Мен тэд ногоон орчин эмэгтэйчvvдийн сэтгэл зvйд ихээхэн нелеелдег болохыг олж мэдээд тун гайхсан гэжээ.
Судалгаагаар цэцэг, мод ургамал дунд амьдрахад сэтгэл зvйн хямралд ертех явдлыг багасгадаг болохыг тогтоожээ. Илvv ногоон орчинд амьдардаг эмэгтэйчvvд цагаа бусад хvмvvстэй их енгереедег, дасгал хеделгеен их хийдэг бас агаарын бохирдолд бага ертдег юм байна.
Ногоон орчны хамгийн том нелеений нэг нь амьсгалын замын евчин болон хорт хавдар тусах эрсдэлийг багасгадаг байна. Зарим тоо баримт дурдахад судалгаагаар илvv их ногоон орчинд амьдардаг эмэгтэйчvvд амьсгалын замын евчнеер нас барах эрсдэл 34 хувиар, хорт хавдраар нас барах эрсдэл 13 хувиар бага байдаг гэж тогтоогджээ.
Мод ургамал хvрээлэн байгаа орчин олон талаар сайн нелее vзvvлдэг нь хэнд ч ойлгомжтой. Гэхдээ энэхvv судалгаа хот телевлегчид, ландшафт дизайнерvvд, бодлого гаргагчдад илvv их эрvvл орчин бvрдvvлэх хэрэгтэйг сануулж байна гэж Жэймс хэлжээ.
Англи хэлнээс орчуулсан Г. Сарангэрэл.

Tuesday, August 2, 2016

Навчит ногоонуудыг хэрхэн шинээр нь хадгалах вэ?

Бууцай, юуцай, укроп, яншуй, ногоон сонгино, базилк зэрэг ногоо, амтлагчуудыг шинээр нь хөлдөөж хадгалж болно. Ингэхдээ жижиглэж хэрчээд лимоны шүүс дусаагаад хоолонд хэрэглэх хэмжээгээрээ бөмбөлөг болгоод хөлдөөнө.




Sunday, August 9, 2015

Зэрлэг ургамал (хөл газрын ургамал)-ыг устгах тухай

Зэрлэг ургамал (хөл газрын ургамал)-ыг устгах тухай
Юун түрүүнд та өөрийнхөө хүссэн мод бут, цэцэг ногоо, зүлэгжүүлэх талбайгаа эртнээс төлөвлөж, төлөвлөгөөт газараа үндсэн хөрс боловсруулалтаа сайтар хийж хог ургамлын олон настай үндэс ёзоорыг түүж цэвэрлэснээр хог ургамалыг 70-80% устгаж байгаа хэрэг юм. Үүний дараа хүссэн ургамалаа тарьж ургах явцад нь хог ургамал үзэгдвэл үндсээр нь түүх, тогтмол тайрч тэгшилж үрээ хаяхыг хязгаарлах боломжтой.
Гэхдээ хог ургамал тийм ч их ашиггүй эд биш гэдгийг анхааруулъя. Хөрсний гадаргуу дахь аливаа ургамлан бүрхэвч хөрсний үржил шим, тэжээлийг хамгаалж хөрс наранд хэт халж чийгээ ууршуулж улмаар хөрсний давсжилт үүсэхээс хамгийн сайн хамгаалагч болдог. Нэгэнт хог ургамалыг устгахаар зорисон бол хими биологи, механикийн ямар ч аргыг сонгож болох боловч та хөрсний ургамлан бүрхэвчийг устгах гэж байгаа тул оронд нь ашиг шимтэй зүлэг, ногоо, мод бут, цэцэг, навчаа тарьж суулгаарай.
Post By: Norovsuren Bor

Thursday, May 7, 2015

Ашигтай зөвлөгөө


Та бүхэнд хэрэг болж магадгүй гээд тасалгааны цэцэгнүүдээ тусгай бордоогоор биш гэртээ байгаа зүйлсийг ашиглан хэрхэн бордож болох талаар хэдэн зүйлийг орчуулж орууллаа. Залхуурахгүй уншаад үзээрэй.
1. Элсэн чихэр.
Цайны халбага элсэн чихрийг цэцгээ усалхаасаа өмнө хөрсөн дээгүүр жигд цацаад услаж болно. Аль эсвэл 2цайны халбага э/ч 1 стакан усанд уусгаад услаж болно. Ийм усаар долоо хоногт 1 удаа услана.
2. Өндөгний хальс
Өндөгний хальс нь кальциар баялаг байдаг ба кальци нь эсгэлэн чанрыг саармагжуулж байдаг юм. Эрдэс бодис ихтэй химийн бордоонууд нь хөрсний эсгэлэн /хүчиллэг/ байдлыг ихэсгэдэг учир хөрсийг саармагжуулах үүднээс өндөгний хальс хийдэг.
Өндөгний хальсаа сайтар угааж хатаасны дараа жижиглээд хөрсөнд хольж хийнэ. Өндөгний хальс нь маш удаан задардаг тул сайтар нунтаглаж хэмжээг тааруулж хийх хэрэгтэй юм. Ингэж бэлдсэн хальсыг олон жил болсон кактусанд бордоо болгон ашиглахад зохимжтой.
Мөн угааж хатаасан хальсан дээрээ 3л халуун ус хийгээд 5 хонуулаад үрсэлгээг услахад ашиглаж болно.
3. Бананы хальс
Бананы халсыг жижиглэн хэрчиж хатаагаад цэцгээ шилжүүлэн суулгах үед хөрсөндөө нэг үе хийх аль эсвэл хөрсний доод хэсэгт хийж болно. Өөр нэг арга нь хатаасан хальсаа хар хүрэн өнгөтэй нунтаг болтол нь нүдэж нунтаглаад услах гэж байгаа усандаа хутган шингэн бордоо болгон ашиглаж болно. Бананы хальс нь цэцэглэдэг ургамалд зохимжтой бөгөөд сарнай илүү сайн хүлээн авч маш сайн цэцэглэдэг. Бананы хальсанд байдаг калий нь цэцэглэлтйиг дэмжиж өгдөг.
4. Үнс
1л усанд 30гр үнс хийгээд 7 хоног байлгаад ургамлаа услаж болно. Модны үнс нь калий, фосфор, кальци агуулдаг ба фосфор нь ургамлын эсийн үйл ажиллагааг дэмжиж байдаг ургамалд зайлшгүй хэрэгтэй бодис юм.
5. Цай кофены шаар
Уусан цай кофеныхоо шаараа хатаагаад тасалгааны ургамалдаа бордоо болгон ашиглаж болно. 1ст цайны шааран дээр 3л халуун ус хийгээд 5 хонуулаад шүүгээд ашиглана. Цай , кофе нь шүлтлэг байдлыг саармагжуулдаг ба хүчиллэг хүчиллэг хөрсөнд байдаг цэцэгнүүдэд илүү тохиромжтой. Цай кофены шаарыг хөрстэйгөө холивол хөрс илүү хөвсгөр зөөлөн болдог. Нэг сөрөг тал нь ийм хөрсөн хар ялаа үүрлэвэл маш хурдан үрждэг байна.
6. Будаа угаасан ус
Цагаан, шар, гурвалжин, хөц гээд ямар ч будааг угааж зайлсан усыг мөн бордоо болгон ашиглаж болно. Ийм ус нь төмөр, магний, фосфор агуулдаг байна.
7. Сонгины хальс
Сонгины хальс нь ургамалд маш ашиг тустай бордоо болдог. Сонгины хальсны ханд нь өвчин үүсгэгч нянг устгадаг бодис агуулдаг. Ханд нь микроэлементүүдээр баялаг учир ургамал яаг /химийн/ бордоо шиг хурдан хүлээж авдаг. хандаар үндэс биш дээд хэсгийг бордоход илүү ашигладаг.
Ханд бэлтгэх: 10-20гр хальсан дээр 5л бүлээн ус хийгээд 4 хонуулаад цацна. Хурдан бэлдэх арга нь хальсан дээр 1л ус хийгээд 1-2 мин буцалгаад, 2 цаг хандлаад шүүгээд шүршигчинд хийн ашиглана.
8. Жүржийн хальс
Жүржийн хальсны хандыг ургамлыг аалзан хачиг болон шавьжнаас урдчилан сэргийлэх зорилгоор ургамалруу шүршиж хэрэглэнэ. Хальсан дээр 1л ус хийгээд 4-5 цаг хандлаад шүүж хэрэглэнэ.
9. Алоэны шүүс
Алоэны шүүсийг ургацыг түргэсгэхэд болон үрийн ургах чанрыг нэмэгдүүлэхэд ашигладаг ба үр дэвтээж буй усандаа хэдэн дусал шүүс нэмээд 8-20 цаг байлгадаг. Тасалгааны цэцэгнүүдээ услахдаа мөн усандаа шүүс нэмнэ. 3-аас дээш жил болсон Алоэны шүүсийг ашигладаг байна. Алоэны мөчрийг тасдаж аваад хөргөгчинд хэд хонуулсаны дараа шүүс гаргаж авна.
Хөрвүүлсэн: Munkhjargal Lunden

Saturday, April 25, 2015

2015.05.03-ны Ням гаргын ээлжилт сургалтандаа "Агро" клуб урьж байна

2015.05.03-ны Ням гаргын ээлжилт сургалт, худалдаанаа "Агро" клуб урьж байна

12:00 Тасалгааны бүх төрлийн ургамлын үржүүлэг, арчилгаа, үрээр тасалгааны болон мандлын цэцэг тарих арга.
Хөрс найруулах, бэлтгэх арга зүй
Сургалтын дараа тасалгааны цэцэгийн бичил худалдаа болно. 
ТӨЛБӨР: 5000₮
14:00 Хашааны хог ургамлыг бүр мөсөн устгаж зүлэгжүүлэх, цэцэрлэгжүүлэх, мод бут, мандлын цэцэг тарих арга
ТӨЛБӨР: 5000₮
Хаяг: Бичил хороолол 28-ийн буудал мэдээлэл технологийн "ХҮРЭЭ" цогцолбор сургууль, дунд сургуулийн 2 давхарт номын сан
ХОЛБОО БАРИХ: 89500250


Monday, April 6, 2015

Агро клуб Ням гарагын сургалтандаа урьж байна.


 2015.04.19-нд "АГРО КЛУБ"-ын ээлжит сургалтанд урьж байна.
12:00 Органик аж ахуй өрхийн тариалан эрхлэх арга зүй, хүнсний ногооны үрсэлгээ хийх, арчлах ургуулах, багш докторант Д.Онон 
СУРГАЛТЫН ТӨЛБӨР: 5.000₮

Сургалтын дараа: хүнсний ногооны үрийн худалдаа болно.
14:00 Тасалгааны цэцэг арчлах, мандлын цэцгийн үрсэлгээ хийх, магистр Б.Норовсүрэн
Сургалтын дараа: тасалгааны цэцгийн үрсэлгээ, мандлын цэцгийн үрийн худалдаа болно. 
ХАЯГ: Бичил хороолол 28-ийн буудал мэдээлэл технологийн "ХҮРЭЭ" цогцолбор сургууль, дунд сургуулийн 2 давхарт номын сан
ХОЛБОО БАРИХ: 89500250

СУРГАЛТЫН ТӨЛБӨР: 5.000₮
Цахим хаяг: http://goymod.blogspot.com