Wednesday, April 2, 2014

ЦЭЦЭРЛЭГЖҮҮЛЭЛТ-ийн сургалтанд урьж байна.

ЦЭЦЭРЛЭГЖҮҮЛЭЛТ-ийн сургалтанд урьж байна.
Сэдэв № 2 : ЦЭЦЭРЛЭГЖҮҮЛЭЛТ
        -         Мод, бутны тайралт хэлбэржүүлэлт, арчилгаа хийх арга
-         Гар хийцийн хүлэмж барих, хөрс боловсруулах
-         Мод бутны модлог мөчир, ногоон мөчрийн үржүүлгийн технологи
-         Гэрийн нөхцөлд хөрс, органик бордоо бэлтгэх
-         Гар хийцийн хүлэмж барих
-         Зүлэг тарих арга

      Төлбөр: 5000₮ (Сургалтанд оролцсон хүн бүрт зүлэг тарих хэвлэмэл зөвлөмж, “Мод бут тарьж үржүүлэх арга” сэдэвт Ном, 8-н дугаар бүхий нийт 120 минутын видео хичээлийн DVD үнэ төлбөргүй дагалдна)
      Үйл ажиллагаа: Сургалтын дараа үр, үрсэлгээ, тарьц, суулгацын бичил худалдаа явагдна.
Бүртгэл: Овог.Нэр утасны дугаараа 89500250 дугаарлуу мэссэжээр  илгээнэ. 
Хэзээ: IV/12 ны Бямба гаргын 14:00 цагаас
Хаана: Баянгол дүүрэг, Бичил Хороолол, 28-р буудал, “ХҮРЭЭ МЭДЭЭЛЭЛ ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛЬ”-ийн Б танхим 109 тоот
Үргэлжлэх хугацаа: 2цаг 30 минут
Холбоо барих утас: 89500250, 88908050
Зохион байгуулагч: “Монголын Эко Зохистой Хөгжлийн Холбоо” ТББ






Tuesday, March 25, 2014

"Мандлын (зуны) цэцэгс тарихад анхаарах зүйл”

“Ногоон Харш”ХХК-ий захирал https://www.facebook.com/bayar.tserendolgor Ц.Баяр
Аливаа ургамал тарихад тарималын вегетацыг тохируулах нь нэн чухал юм.
Туунээс биш өвөл цэцэг урслуулээд өвөртөлж унтахгуй биз дээ тиймүү. Цэцэг бугд тус тусдаа соёолох хоногтой. Монгол орны нарны тусгал 2 сарын 20 хуртэл хазгай тул ургамалын хувьд ашиглалт бага учир энэ үед ургамалд суналт өгдөг. Энэ нь зайдмын хоорондын алгалтыг хэлж байгаа юм. Энэ зай холдож сунаад туяхан болдог. Аливаа ургамалын өөрийн биологийн онцлог гэж агуу зуйлээс хэнч гажихгуй тул вегетацын хугацааг зөв тооцох хэрэгтэй байдаг. Ургамалын ур соёолох хуртлээ дулаан нөхцөл, соёолж гараад нар хэрэгтэй болдог. Соёолж эхэлмэгц ундэсний систем хөгжиж өөрийгөө тэжээж эхэлдэг тул капуляр ундэс уусэхэд хэрэгтэй сэвсгэр сийрэг хөнгөн хөрс чухал шаардлагатай. Гол ундэс өсөлтөө капляр ундэс навч нахиагаа тэжээдэг тул мод цэцэг давжаарах ундэс нь болдог. Мөн тарималын сорт сонголт гэж агуу зуйл байгаа уунийг маш сайн анхаарах хэрэгтэй урийн 40-60 хувийг ил соёолуулж тарих нь таримал тус бурийн амьдралтанд чухал уурэгтэй үр соёолоогуй байхад хөрсөнд буу хий. Тарималын урийн хальсны онцлог гэж байдаг зузаан нимгэн тосон ясан г.м. Энэ онцлогоос хамаарч үрийг соёолуулах арга өөр өөр байдаг. Хөрс амьсгалдаг тул аль болох хөнгөн байх шаардлагатай. Иймд хөрс хөнгөрүүлэгч хөвд, перлит селекатыг хэрэглэнэ. Манайд тарималд өргөн ашигладаг био ялзмаг жижиг хар ялаа цуглуулдаг тул жигнэх, шарах шүүгэнд халааж хар ялааны авгалдай бактерыг үхүүлнэ. Жижиг хар ялаа шимэгчийн уурэгтэй авгалдайгаа цацаад навчны зөөлөн шуус сорж хооллох тул хортон шавьжаас урьчилан сэргийлэхэд ихээхэн анхаарах нь чухал юм.

Sunday, March 23, 2014

Мандлын цэцэг үрээр шууд тарих

Та хувийн хашаа, албан байгууллагын мандал, тагтаа өнгө өнгийн гоёмсог цэцэгсээр чимэглэн орчиндоо гэрэл гэгээ, өнгө нэмхээр зэхэж байвал таньд дараах зөвлөгөөг хүргье. Мандалд цэцгийг үрээр шууд тарих болон үрсэлгээр дамжуулан ургуулдаг. Цэцэглэх хоног урттай 60-аас дээш хоногын дараа цэцэглэдэг Астера, Виола, Петуния, Арслангийн ам, Мандарваа... гэх мэт цэцгийг урьчилан дулаан гэрэлтэй байринд үрсэлгээ хийж цэцгийн бундуу үүсэх болон цэцэглэсний дараа 6-р сарын 10наас мандалд шилжүүлэн суулгадаг. Харин үр тарьснаас хойш 45-60 хоногын дараа цэцэглэдэг цэцгүүдийг үрээр шууд таридаг. Ингээд дараах аргаар мандлын цэцгээ үрээр шууд тарьж ургуулаарай.
1. Үрээр ил талбайд шууд тарих хугацаа 5 сарын сүүлийн 10 хоногоос 6 сарын эхний 5 хоногын дотор байна.
2. Хөрсийг 20-22 см гүн хагалж чулуу, хог ургамлын үндсийг нь цэвэрлээд, бордоог хольж усалж чийглэн тэгшилж дэвсэг бэлдэнэ. Хөрсний найрлага хар шороо, том ширхэгтэй элс, ялзмаг 50:30:20 байх тохиромжтой. Үржил шим бүхий хээрийн хүрэн бор шороог шууд ашиглаж болдог. Хөрсийг үржил шимээр баяжуулах нөхцөлд хөх бууц, сангас, аргалын үнс, био ялзмаг, нүүрсний хог болон бусад бэлэн бордоонуудыг хэрэглэнэ.
3. Үрийг төрөлжүүлэн бүлээн усанд 2-4цаг хөөтөл дэвтээнэ.
4. Чийгтэй дэвсэгт үрийг тарихдаа элдэв хэлбэр дүрс гаргахын тулд олс, эсвэл утсаар татаж гадаслан үрийн хэмжээнээс 2-3дахин гүн бүхий ховил гаргана.
5. Үрийг тохирох гүнд суулгасны дараа шороогоор булж тэгш гадаргуутай хавтгай банз ашиглан хөнгөн дарж булдаж, нятруулан хөрсний гадаргууг нягтруулна.
6. Хөрсний чийгийг хадгалах, соёололтыг түргэсгэхийн тулд элсээр нимгэн хучиж, шүршүүр бүхий услагчаар хөрс, элсийг урсгалгүй ханатал услаж пилёнк (нийллэг хальс)-оор хучиж үр жигд соёолмогц пилёнкийн авна.
7. Хэрэв шөнө дулааны хэм 5-аас доош буух буюу цочир хүйтрэхээр байвал хөрсийг хучиж хамгаалалт хийнэ.
8. Гэрэлсэг дулаан чийгтэй нөхцөлд үр хурдан соёолдог.
9. Усалгааг өглөө эсвэл оройд орчны темпратуртай ижил усаар усална. Хөрс тогтмол чийгтэй байх ба хэт хуурай эсэл хэр услахгүй байвал зохино. Цэцэглэснээс хойш усалгааг өнжөөд хийх нь тохиромжтой. 

Дараах ил талбайд шууд тарьдаг үрнүүдийг худалдан авах боломжтой. Хөдөө орон нутагруу захиалгаар нийлүүлнэ. Нэг уутандаа төрлөөсөө хамаараад 30-250ш үртэй. 10см-90см хүртэл өндөр, 5-15см-ийн голчтой цэцэгтэй. Үрний баруун дээд буланд цэцгийн өндөр болон цэцгийн голчын хэмжээг зургаар тэмдэглэсэн байна. 
Үнэ-1500₮. Захиалгын утас: 89500250










Wednesday, January 8, 2014

Хумсан цэцэг /Календула/

Гадна талбайд үрээр шууд тарьж төвөггүйхэн ургадаг манайхны нэрлэж заншснаар Хумсан цэцэг, Алтан хундага цэцэг, Орос нэршил нь Календула нь гоёл чимэглэл төдийгүй айл гэрийн эмийн санд хэрэглэж болхуйц эмчилгээний өндөр ач холбогдолтой ургамал ажээ. Хэрэглэхдээ цэцэгийн толгойн хэсгээр спиртэн хандмал, эсвэл сүүдэр газар хатаан хэрэглэх үедээ буцламгай халуун усанд уусгаж бусад эмийн ургамлын адилаар хандмал бэлтгэн хэрэглэх юм байна. Хандмалыг уушиг болон амьсгалын замын үрэвсэл, яршил засах, цэр ховлох, ходоод шулуун гэдэсний үрэвсэл, зүрх дэлсэх, элэг цөсний өвчин, цусны даралт ихсэлтийн эхэн үед хэрэглэнэ. Бэртэл гэмтэл, шалбархай, идээт үрэвсэл, хатиг, түлэгдэлт, хавдалт, цахлай, үлд зэрэгт цэцгийн түрхмэлийг хэрэглэдэг хэмээн “Хэрлэний Хөдөө аралд тарьсан нэн ховор, ховор, ашигт ургамал” номноо тэмдэглэн үлдээжээ.
Цэцгийн үрийг 20-25см гүнд хөрс боловсруулалт хийж бэлтгэсэн талбайг сайтар услаж чийглэн 2-3см гүнд 2-4 цаг бүлээн усанд дэвтээсэн үрийг 5-р сарын эхээр шууд тарьна. Хөрсний чийг 70-75% байх тохиромжтой.
Энэ түгээмэл байдаг сортыг 2 жил дараалан тарьсан гоё ургасан 
Оронж өнгөтэй давхар дэлбээтэй сорт ингэж цэцэглэж намайг баярлуулав

Гүйлс

Хавар эрт их хэмжээгээр цэцэглэдэг, цагаан өнгөтэй, гоё үнэртэй, үнэртэй ус хийхэд ашиглагддаг. 3-4 м өндөр ургадаг гоёлын зориулалттай,модлог ургамал. Ердийн гүйлс нь хүйтэнд сайн тэсвэртэй Сибирийн хүйтэн өвлийг ч, зуны аагим халууныг ч давдаг.
ТАРИЛТ: Гэрэлтэй, салхинаас нөмөр газар сайн ургадаг. 3н настай тарьцыг суулгах нүх 0,5 м гүн, 0,5м диаметртэй. Хөрс голохгүй ч хүчиллэг ихтэй хөрсөнд ургахгүй. Тарих нүхэндээ хар шороо, элсийг 1/3 харьцаагаар хийж, нүүрсний нунтаг хог, аргалын үнс, модны үртэс зэргийг хөрстэй бага багаар хольж хийж өгнө. Бүрхэг өдөр буюу оройн цагаар суулгахад тохиромжтой. Эхний жилдээ өндөр болохгүй, зөвхөн газар дороо үндэс нь бэхждэг.

АРЧИЛГАА: Суулгасны дараа нүхийг дүүртэл усална. Ургалтын явцад жилд 3-4 удаа, 4-7 см гүнд хүртэл хөрсийг сийрүүлж өгнө. Эхний жилийг эс тооцвол усалгаа бага шаардана. Мод ид цэцэглэж байх үед сайн усална, бусад үед нь хэт халууны үеэд л усална. Тэжээллэг бордоогоор жилд 1 удаа бордож өгвөл сайн. Нүхний орчмын зэрлэгийг зулгааж устгах хэрэгтэй. Эхний 2 жилийн өвөлд нь модоо үртэс болон өвсөөр хучиж дулаан өвөлжүүлнэ. 3 дахь жилээс эхлэн бараг арчилгаа шаардахгүй, өөрөө ургаж орчныг үзэсгэлэнтэй харагдуулна.




Бүйлс

Бүйлс нь цэцэрлэгжүүлэлт, гоёл чимэглэлийн ургамал юм. Үр жимсний, түлшний, эмийн, чимэглэлийн, балт, цай орлогч зэрэг олон талын ач холбогдолтой гэнэ. Манай оронд Латинаар: Amygdalus pedunculata Pall. (Бариулт бүйлс), Amygdalus mongolica Maxim. Mongolian Almond (Amygdalus mongolica), (Монгол бүйлс) гэсэн 2 зүйл бүйлс ургадаг.
Бүйлс нь хавар 5-р сард навч дэлгэрэхээс өмнө ягаавтар цэцэг дэлгэрдэг. 7-р сард яст жимс боловсордог. Үрээр тарихдаа үрээ 24 цаг усанд дэвтээнэ. Ургах чадвартай үр усанд живнэ. Дараа нь нойтон самбайнд боож гялгар уутанд хийгээд тавихад 3-4 хоногийн дараа эхнээсээ соёолж эхэлдэг. Соёолсон үрээ шороонд 1,5см орчим гүнд суулгана. 3-4 хоногийн дараа бяцхан ногоон навч цухуйх бөгөөд  3 жилийн дараа цэцэглэж, үр жимсээ өгнө.

Тархалт:                 Хангай, Хэнтий, Монгол Алтай. Дундговьд: Зvvн талын бvх сумдад тархана.
Ургах нөхцөл:       Уулын өврийн чулуурхаг энгэрийг барьж ургасан байдаг.
Ач холбогдол:       Эмийн болон гоёл чимэглэлийн ургамал. Ханиахыг зогсоох, цэр арилгах эмэнд ордог
 




Monday, December 9, 2013

Үрийг тарилтанд бэлтгэх арга

Мод сөөгний нэр  Цэцэглэх хугацаа Үр түүх хугацаа Их үрийн жилийн давталт  1000н үрийн жин, гр  Үр хадгалах хугацаа Үрийг тарилтанд бэлтгэх арга Үр тарих хугацаа 1 уртааш м-т 2см өргөн тарих үрийн норм, гр Үр тарих гүн, см
1 Нарс V сүүл -VI сарын эх X-III 3-5 жил 6.3-8.0 4-5 жил 30-60 хоног цаслах, 1-2 хоног цасны усанд дэвтээх  V/II арав хоног 1.5-2.0 1-2см
2 Шинэс VI дунд үед VIII-IX 3-5 жил 5 4-5 жил 1-2 хоног цасны усанд дэвтээж, 30-60 хоног цаслана V, IX,X 6 1-2см
3 Хайлас V, VI VI жил бүр 7 1 4-5 цаг усанд дэвтээж, ариутгана V,VI 4 0.5-1 см
4 Улиас IV, V эхээр V, VI 1-2 жил 0.2   Түүгээд шууд тарина Тайван байдалд мөчир бэлтгэж, 20-25см урттай тайрч бэлтгэнэ
5 Чацаргана V, VI VIII-IX 1-2 жил 12 2-3 жил Хавар тарих үрийг 1-2сарын өмнө гялгар уутанд том ширхэгтэй элстэй 1:3 харьцаатай, хольж услан 18-20хэмд 7 хоногт 1 удаа хутган үр хөөж соёолж эхлэнгүүт мөстэй байранд 0 хэмд байлгаж тарихын өмнө сэврээж ариутгана Намар жимснээс ялгаж авсан даруйдаа газар хөлдөхөөс өмнө тарьж болно 3.5 1-2см
6 Нохойн хошуу VI IX-X жил бүр 12   Үр жимс ягаарч эхлүүт, түүсэн даруйдаа 60% чийгтэй байхаар дэвтээнэ VII/III арав хоног, IX/II арав хоног 3 2-3см
7 Үхрийн нүд V, VI VII-VIII 5-7 нас 2 1-2 жил Гүйцэт боловсросон жимснээс ялган авсан үрээр  IX/III арав хоног-X/II арав хоног, хавар нахиа хөөхөөс өмнө 0.5 1см 
8 Гүйлс V, VI VIII-IX жил бүр 1400 2-5 жил 48 цаг усанд дэвтээх, 30 хоног цаслах V-VI, IX-X 3.5 3-4см
9 Өрөл  VI IX-X жил бүр 26 1-2 жил Чийгтэй байхаар дэвтээнэ, 40 хоног цаслах/элслэх X 1.5-2 0.6см
10 Хус IV, V эхээр VII-VIII 1-2 жил 0.17 1-2 жил 6 цаг усанд тэвтээх, 180-200 хоног цаслах, элслэх VIII сард үрийг түүсэн даруйдаа, эсвэл V сард 
2.5-3.5
0.2см
11 Долоогоно VI VIII-IX жил бүр 27 2-3 жил 60% чийгтэй байхаар дэвтээх, 240/360 хоног цаслах/элслэх  IX-X 7.0-8.0 2-4см
12 Шар хуайс VI VII-VIII 1-2 жил 28 5 1-2хоног усанд дэвтээж, 30 хоног цаслах V 3.5-4 2-4см
13 Монос V, VI эхээр VIII-IX жил бүр 55   60% чийгтэй байхаар дэвтээх, 120-150 хоног цаслах/элслэх Хавар, Намар 6.0-7 2-4см
14 Бургас IV, V эхээр VI жил бүр 0.3 1 3-4 цаг дэвтээж шууд тарина Мөчрийн тайраадсаар хавар 4-р сарын сүүлийн 10 хоногоос, 5-р сарын сүүлч хүртэл, Намар 10-р сарын 1нээс 15ны хооронд тарина