Агч мод үрээр тарих арга
Агч мод нөмөр дулаан газар сайн
ургах бөгөөд үрээр үржүүлэхэд хялбар байдаг бөгөөд 10-р сарын эхээр үр бүрэн боловсордог.
Үр нь модноосоо унахгүйгээр өвөлжиж дараа жилийн хавар хүртэл модон дээрээ
байдаг. Үр боловсроч гүйцсэний дараа болон модон дээрээс нь хавар болтол түүж
болно.
Түүсэн үрээ
бэлдсэн дэвсэгт 4-р сарын сүүлчээс 5-р сарын дунд хүртэлх хугацаанд тарина.
Үрээ тарихаас өмнө 24 цаг усанд дэвтээж сойно. Үрийг салхи, хүйтнээс нөмөр газар
хурц нарны тусгалаас зайдуу модны нөмөр сүүдэрт эсвэл байшингийн ар нөмөр
газарт дэвсэг буюу хайрцаглаж бэлдсэн талбайд 1-1.5см гүнд мөрлөж тариад
хөрсийг жигд гишгэж сайтар нягтруулна. Мөр хооронд арчилгаа хийх боломжтой
байхаар тооцож 20см-ээс багагүй зайтай тарина. Үр тарих талбайг урьдчилан
ханатал услана. Үр тарьсны дараа усалгааг цаг агаарын байдлаас хамаарч 2-3
хоноод услаж үр соёлж эхлээд 10 хоног тутамд хог ургамал устгах сийрүүлэх ажил
гүйцэтгэнэ.
Тарьц шилжүүлэн
суулгах:
Мөн үрийг дээрх гүнд цацаж тарьж
болох бөгөөд зөөж тээвэрлэх болон шилжүүлэхэд хялбар, зуны тарилт хийх
боломжтой байдаг давуу талтай учир бортогонд шилжүүлж суулгаж болно. Тарьцыг
шилжүүлэхдээ өглөө оройны сэрүүнд тарьцын үндсийг гэмтээлгүй хурц наранд
түлэлгүй шилжүүлэн суулгаад нөмөр газар байрлуулна.
No comments:
Post a Comment