Saturday, October 5, 2013

Органик бордоо нь таримлыг ургацыг 25-30% нэмэгдүүлнэ.

Ургамлын амьдралд нэгийг нь нөгөөгөөр нь орлуулж болохгүй 5 хүчин зүйл байдгийн нэг нь шим тэжээлийн бодис юм. Шим тэжээлийн бодисыг бордоогоор өгнө. Бордоо хэрэглэхгүй байснаас ургац алдахаас гадна төрөл бүрийн элемент дутагдаж ургамал өнгө үзэмжээ алдаж, өвчлөхөд хүрч, өсөлт хөгжил нь зогсоно. Бордоог ургамалд шингэн хэлбэрээр өгөх нь ургамалд илүү хурдан үйлчилдэг. Мод бут тарихдаа бордож өгөх нь ургамлын өсөлт хөгжилтийг дэмжихээс гадна халуун хүйтэнд тэсвэржүүлдэг өгдөг. Бордоо нь эрдэс, шим, микро элемент гэж ангилагддаг.

Ургамлыг яагаад борддог вэ? 

-    Ургамал ургах явцдаа хөрсөнд шим тэжээлийн бодис болох макро болон микро элементүүдээр хооллодог.
-    Иймээс ургамалд хэрэгцээтэй элементүүдийг бордоогоор нөхөж өгөх бөгөөд талбайгаа жил бүр тохирс
он тунгаар бордох шаардлагатай.
Яагаад жил бүр бордох шаардлагатай гэж?
-    Бидний жил бүр хураан авч байгаа ургац бүрэлдэхдээ тодорхой хэмжээний тэжээлийн бодисыг хөрснөөс авч ашиглаж тэр хэмжээгээр хөрс ядуурч байдаг.
-    Ийнхүү хөрснөөс ургамалд ашиглагдан алдлагдаж байгаа тэжээлийн бодисыг жил бүр нөхөж өгөхгүй бол жил жилийн ургац буурсаар ургац авах боломжгүй болно.
-    Бордоог хэрэглэхдээ тохиромжтой тунг баримтлах хэрэгтэй. Учир нь бага хэмжээгээр бордвол хангалттаэй ургац авч чадахгүй. Их хэмжээгээр бордвол хөрсний ургамлын концентрац ихсэж ургамал хооллож чадахгүйд хүрч ургалт нь зогсонги байдалд ордог.
  Үүнийг сайн анхаарах шаардлагатай. 

Органик
бордоо
Үүнд малын бууц, гахай, тахиа болон бусад амьтны ялгадас, ургамлын жүүс, шингэн бордоо, багсармал бордоо /холимог бордоо/, био нүүрс, нүүрсний хаягдал, био ялзмаг зэрэг байгөлийн гаралтай бордоо орно. 
Малын бууц:  Бууцыг шинэ,  хагас ялзарсан, бүрэн ялзарсан гэж ангилах бөгөөд шинэ бууцан доторх хортон шавьжийн өндөг, зэрлэг ургамлын үр амьд байж байгаад талбайд орж ус чийг, дулааны тохиромжтой нөхцөл бүрдэх үед үр ургаж, өндөг нь авгалдай болон ургамлыг хөнөөж эхэлдгээрээ хор уршигтай. Хагас ялзарсан бууцанд ч дээрх хор хөнөөл илэрдэг. Бас шинэ ба хагас ялзарсан бууц эхний жилдээ ургамалд бүрэн ашиглагдаж чаддаггүй. Иймээс бүрэн ялзарсан бууцаар бордвол хортон шавьж, зэрлэг ургамлын хөнөөл бага илрэхээс гадна ургамалд ашиглагдах нь сайн байна. Бүрэн ялзарсан бууцанд ургамалд шаардлагатай макро болон микро элемэнтүүд доорхи байдлаар агуулагдана. Бүрэн ялзарсан бууцаар жил бүр бордвол хөрсний үржил шим тогтвортой байх бөгөөд нэмэгдэх ч боломжтой. Бордохдоо ногооныхоо талбайг сайн тэгшлээд бууцыг хөрсөн дээрээ 5см орчим зузаантайгаар жигд тарааж хөрсний 20-25см-ийн гүнд хольж өгнө.
/Хэрэв бүрэн ялзарсан бууц олдохгүй бол хагас ялзарсан ба шинэ бууцыг ч хэрэглэж болно. Гэхдээ 6-8см зузаантайгаар тарааж бордоно. Учир нь удаан ялзарч зарим хэсэг нь 2-3 дахь жилдээ ашиглагдана. Харин энэ үед ургах зэрлэг ургамлыг цаг алдалгүй устгах мөн хортон шавьжийг дайжуулах арга ажиллагааг урьдчилан төлөвчлөж эрсдлийг даван туулах бэлтгэлээ хангасан байх хэрэгтэй/

Бууцанд : Зөв хадгалж бүрэн ялзруулсан бууцанд ус 75%, Азот 0,5%, Фосфор 0,25%, Кали 0,6%, Кальци 0,35% ургамалд шаардлагатай бусад шим бодис болон микро элементүүд 21% тус тус байна. Ийнхүү ургамалд шаардлагатай бүх тэжээлийн бодис бууцанд байгаа учир эрдэс бордоог хэрэглэхгүй байх бүрэн боломжтой. 

Шингэн бордоо: шингэн бордоо нь шууд ургамалд ашиглагддагаараа ашигтай.
Шингэн бордоог дараах байдлаар бэлтгэнэ:
Бүрэн ялзарсан бууц болон, сангаж исгэж бордоо хийх нь элбэг олдоцтойн дээр байгаль орчинд ээлтэй, органик гаралтай юм. Тухайлбал сангас нь ургамалд шаардлагатай шим бордоог агуулсан найрлаганд нь азот, фосфор, калийн агууламж их байна. 5, 6 кг сангас эсвэл бууцыг  50летр устай саванд найруулж савны амыг даавуу, таг, болон нийллэг хальсан уутаар сайтар таглан дулаан орчинд 7-14 хоног исгэнэ. Ургамлыг бордохдоо иссэн бордоог 50, 50%ийн харьцаатай устай найруулж бордоно. Исгэсэн бууц, сангасан бордоо нь таримлыг ургацыг 25-30% нэмэгдүүлнэ.  

No comments:

Post a Comment