Tuesday, October 1, 2013

Америк Сарнайн бут тарих арга

      Дархан уул аймгийн иргэн Л.Наранцэцэг
      Америк сарнайг анх манайх 10аад жилийн өмнө 10 ширхэг авчирч тарьсанаас 7ширхэг нь ургасан. Одоо хашаагаар дүүрэн болжээ. Тоолбол 1000 гаруй болох байх. Нилээд хэдэн газар тарьсан үндэсээ аваад ургахаараа их сайхан ургана. Хаа сайгаагүй ургадаг. 
     
Онцлог: Монголын байгальд түгээмэл ургадаг Нохойн хошууны нэгэн адил сарнайн (Rosaceaeовгийн навчаа гөвдөг 1.8 метр өндөртэй модлог ургамал бөгөөд дэлхийн хойд бүсэд ургадаг өргөст зэрлэг сарнайн төрлийн ургамал юм. 5-р сарын сүүлчээс намар орой болтол байнга ээлжлэн тод ягаан өнгийн анхилуун үнэртэй цэцэгтэй гоёмсог, үзэсгэлэнтэй гоёл чимэглэлийн ургамал юм. 10 гаруй жилийн өмнө 10ширхэг ургуулсан бут үндэсний сэжим хөөж хөрсний өнгөн хэсгээр талбайд тархаж 1000 гаруй болж ургасныг үндэсний сэжим салгаж хавар, намар шууд тарьж байна.
Тарих арга: Бүх төрлийн модыг наранд ээвэр, салхи, шуурганаас нөмөр газар сонгон тарина. 30-40см гүн, 50см-ээс багагүй нүх ухаж нүхэнд хар шороо, элс, бууцыг/бүрэн ялзарсан/ 50:30:20, эсвэл 40:40:20 харьцаатай хөнгөн сийрэг үржил шим бүхий хөрс бэлдэж 10-15см дэвсээд суулгацын үндсийг тогоонд тарааж  дээрээс нь мөн 10-15 см бэлдсэн хөрсөө бага багаар хийж үндсийг хугалалгүй зөөлөн гишгилж нятгруулна. Нягтруулсан хөрс нүхний ирмэгээс 10см доор байрлаж усалгааны хонхор тогоо үүсгэсэн байна. Усалгааг тарьсан даруйдаа нэг тогоонд 40л-ээс багагүй байхаар тооцож ханатал услана. Ус шингэсний дараа чийгийг алдуулахгүй, бутны үндсийг хамгаалах үүднээс 4-5см зузаан үртэс, бууц, элс, шороо гэх мэтийн аль нэгээр усалгааны тогоонд дэвсэж өгнө. Бүх төрлийн мод, сөөгийг анхны цас орж эхлэх үеэс эхлэн хамгаалан 15см-ээс багагүй зузаан бууц, шороогоор манах, хайрцаг саваар хамгаалалт хийх, цаашлаад цасаар тогтомол манах нь амьдралтыг бууруулахгүй байх сайн талтай. Шилжүүлсэн тарьсан сарнайн суулгацыг хавар 4-р сарын сүүлчийн 7 хоногт газрын гадаргуугаас дээш 20-25см-ээс дээш илүү гарсан хэсгийг тайрч, тайрагдсан хэсгийг будахыг зөвлөе. Энэ нь үндэсний системийн хөгжлийг дэмжиж бутлалтыг эрчимжүүлнэ. 



"Дархан Нэхий" ХХКий тохижилтонд ургасан байдал




No comments:

Post a Comment