Хүлэмжний
ач холбогдол:
Монгол орны эрс тэрс уур амьсгал нь ургамлын ургах
нөхцлийг доройтуулдаг. Ялангуяа хаврын хавсрага, намрын цочир хүйтрэлийн үеэр
нялх балчир тарьцыг ихээр гэмтээж ургамлыг өсөлтийг хязгаарлах тул ургамал өсөх
таатай нөхцлийг бүрдүүлэх зорилгоор хаалт, нөмөр, дулаан орчин бүрдүүлэх
шаардлага гардаг. Энэ нөхцлийг хүлэмж, шилэн дарлага бүрдүүлдэг. Хүлэмжинд
тарьсан суулгацын 1 жилийн өсөлт, ил талбайнхтай 1.5-2 дахин хурдан өндөр том
болж ургаж байна.
Хүлэмж
барих аргачлал:
Хүлэмжийг ашиглах
хугацаагаар нь өвлийн зуны, хийц хэлбэрээр нь нэг талт, 2 талт, олон талт,
нуман гэж ангилна. Мод үржүүлэгт ашиглах зориулалттай зуны хүлэмжийг гар
хийцээр нэг
талт ба нуман хэлбэртэйгээр хийж ашиглах нь тохиромжтой бөгөөд харьцангуй бага
зардалтай. Манай мод үржүүлгийн газарт байгаа Нуман
хүлэмжийг хийхдээ нумыг мод ба төмрөөр 1-1.2 м зайтайгаар хийж хооронд нь
модоор холбож карказ бэлтгээд зориулалтын нийлэг хальсаар бүрхэж холбоос модон
дээгүүрээ дранк мод тавьж хадна. Хүлэмжний зориулалтын биш нийлэг хальсаар
хүлэмжийг бүрвэл хүчтэй салхи шуурганд урагдаж гэмтэн хөрс хамгаалах үүргээ алдана.
Хүлэмжний салхивчийг хаяагаар нь сөхөгдөхөөр хийнэ. Хаяа нь сөхөгдөх боломжгүй
бол 2 талд нь томоохон хаалга хийж түүнийгээ онгойлгож нэвт салхи оруулна.
Нуман хүлэмжийг 1.8-2.0м өндөртэй, 4-6м өргөнтэй, талбай болон хийцийн
материалынхаа хэмжээнд тохируулан 10-20м урт барих нь элбэг байдаг.
Хүлэмж барихдаа тэгш эсвэл тэгшлэх боломжтой
талбайг сонгож авна. Хэрэв тэгш биш газар байвал хүлэмж барих хэсэг газрыг
урьдчилан сайн тэгшилнэ. Талбайн гадаргуу тэгш байх нь усалгаа жигд тараагдах, цухуйц
жигд өсөх нөхцлийг бүрдүүлнэ. Хүлэмжний хөрс эхлээд хүлэмжин доторх талбайд
25см хуулалт хийж зайлуулаад 50:30:20-ын харьцаатай хар шороо, элс, бууцны найрлагатай хөрсийг 1м өргөнтэй 25см өндөртэй хүлэмжний урдын дагууд бэлдсэн
даланг дүүргэж тэгшлээд 200л усанд 10л пормолины уусмал найруулан ариутгах бөгөөд ариутгах
үйл явцыг хүлэмжээ 24 цаг сайтар битүүмжлэн дараа нь хүлэмжээ нэвт
салхилуулан 3 хоног байлгасны дараа тарилтыг эхлүүлнэ.
No comments:
Post a Comment