Tuesday, April 8, 2014

ЯГААН ЦЭЭНЭ тарих

Ягаан цээнэPaeonia anomala L
Статус: Ховор зүйл
Онцлог: Ишний ёроолоос доош бүдүүрсэн, дундаа томхон түнтгэр бүдүүн үндэстэй, 40-80см өндөр олон наст өвслөг сөөгөн ургамал. Торгомсог хүрэн улаан дэлбээ бүхий 8-15см голчтой улаан цэцэгтэй. Хөндлөн байрласан 3-4 хэтэвчин дотор олон хар үртэй.
Ургах орчин: Ус сайн нэвтрүүлдэг шүлтлэг,  байгалийн гаралтай ялзмаг, элсний холимог бүтэц бүхий хөнгөн хөрсний бүтэцтэй байх. (Био ялзмаг 50%, Хүлэрт хөвдөн хөрс 50% найруулан бэлтгэж болно)
Хэрэглэх эрхтэн: Үндэс, булцуу, навч
Үржил: Үр, үндэслэг иш
Тарих арга: 25-30см өргөн голчтой 20-25 гүн нүхэнд ургамал хооронд 50см зайтайгаар үндсийг 15-18см гүнд соёог дөнгөж цухуйхаар суулгана.
Усалгаа: Хөрсийг 75-80%ийн чийгтэй байхаар усалгааг хөрсөнд суулгасан нөхцөлд 7-8 хоног тутамд, бортогонд ургуулах нөхцөлд 4-5 хоног тутамд услана. Цэцэглэснээс хойш усалгааг цөөрүүлэх бөгөөд намар 10-р сарын дундуур цэнэг усалгаа хийнэ.
Хэрэглээ: Уушигны халуун болон, ясны бороололт хурдасгах, оюуны болон биеийн хүчний ажиллах чадвар, орчиндоо дасан цохицох чадвар дээшлүүлэх, хордлого тайлах, насны доройтол, сульдаа, цусны даралт буурах, яс бэртэх, үрэвсэл намдаахад хэрэглэнэ. /Хэрлэний хөдөө аралд тарьсан нэн ховор, ховоо, ашигт ургамал 2011он, хуудас-296/
Үндэслэг иш
Үндэслэг ишийг хувааж үржүүлнэ

No comments:

Post a Comment