Wednesday, April 24, 2019

Халгай эмийн ургамал, бас бордоо

Халгай эмийн ургамал, бас бордоо
Зөвхөн ч халгай ч биш, шинэхэн ургаж байгаа нчлх ногоон ургамлууд эм ч болно, таримал ургамалдаа бордоо ургалтыг дэмжигч ч болно. Өрхийн тариаланд багахаан газарт өөрийн хэрэгцээний хэдэн бут хэмх лооль чинжүү төмс тарьчихаад зарагдаж байгаа эрдэс шим бордооноос энэ нь ч сайн тэр нь ч илүү гээд л аваад хөрсөө ч тэр ургамлаа ч тэр "алаад" байх уу. Ноггон өвс тэр хөрснөөс ургасан юм болохоор тэнд үржиж өсөж байгаа алив бичил амьтасд хор болохгүй тэр тусдаа тарьсан ургамалд. Өвөлжин бүрхсэн утаан дор байсан хөрс хүнтэйгээ адилхан болсон байдаг биз. Халгай хүнд сайн юм бол ургамалд яаж муу байхав. Үрийг нь боловсрохоос өмнө халгай хадаж аваад жижиглэн хэрчиж бага зэргийн хөөлгөгч нэмээд гадаа наранд саванд хийж 3-5 хоног эсгэнэ. Шингэний өнгө бор ногоон болж эвгүй үнэртэй болохын үед шүүж аваад халгайг сонгино сармисны мөр хооронд зулж бүтээнэ. Уусмалыг 8-10 дахин шингэлээд хэмх лооль чинжүү зэрэг шилжүүлсэн үрслэгээг бордоно. Бордохоос өмнө мод аргалын үнсийг бут бүрийн эргэн тойрон асгаад халгайн шингэнээр услана. 10-14 хоногт нэг удаа бордоно. Жилд 2-3удаа. Халгай дээр багваахай, хиагны үндэс өвс, лооль хэмхийн суганы навч иш, зуун настын навч зэргийг нэмж болно. харин зэрлэг үетэн ургамлын иш навч, чөдөр сэдэргэнэ зэргийг хольж болохгүй.

Tuesday, April 23, 2019

Долоогоно

Долоогоно

Долоогоныг ихэвчлэн үрээр тарих боловч бас үндэсний шижмээр үржүүлдэг. Долоогоны жимсийг 9 сард хурааж аваад хальснаас салгаж ясыг бүлээн усамнд хэсэг байлгаад гаргаж сэврээсний дараа нарийн зүлгүүр төмрийн хөрөө хутга мэтээр гаднах хальчыг нимгэлж соёолоход хялбар болгох арга хэрэглэнэ. Намар түүсэн дариудйй бол амархан соёолох талтай удвал хальс бэхжиж мөд соёолохгүй. Хальсыг нимгэлсний дараа үрийг хөвд хүлрийн нимгэн үенд ороож 4-5 см гүнд тарьж тогтмол чийгтэй байлгана. Намар 10 сар гэхэд соёолчихно. Соёолж ургасан тарьцыг дараа жилийн намар ухаж авч хавар эргүүлэн тарих маягаар 2-3 жил болоход стандартандаа хүрнэ. Харин залхуураад нэг газар 2-3 жил болгочихвол суулгац шилжүүлэхэд үндэс маш их хэмжээгээр гэмтэж амьдрах чадвар эрс буурна. Салхинаас нөмөр игазар шилжүүлнэ.

Морин улаагана (бүрэлгэнэ)-кали́на-viburnum

Морин улаагана (бүрэлгэнэ)-кали́на-viburnum
Морин улаагана Хянганы тойрог, Халх голын сав нутаг, Эгийн голын савд тааралдаж байсан сүүдэрлэг, чийгтэй газарт голын эрэг дагаж цөөн тохиолдох ховор сөөг. Улааганыг жимсний гашуун амтнаас болоод их тарьж хэрэглэдэггүй боловч эмчилгээнд түүний цэцэг, жимс, навч, холтос артерийн даралт бууруулах, зүрх судасны өвчинд цайг нь хоолойны өвчин эмчлэхэд сөөнгө арилгахад хэрэглэдэг. Бүрэлгэнэ тансаг идээ биш гэвч ямар ч хэрэггүй хог гэж болохгүй. Түүнийг үр, ногоон мөчрөөр, мөчир дарж, бут хувааж үржүүлнэ. 

Үхэр нүд интоор бөөрөлзгөнө тарих заавар

Сайн байцгаана уу? манайхаас суулгац авсан хүмүүс дараах зааврын дагуу суулгацаа тариалаарай.
1. ҮХЭР НҮД
2-3 настай суулгацыг 50х50 хэмжээтэй нүх ухаж бэлтгэн 50:30:20 харьцаагаар хар шороо, элс, бууц багсарч ургамал хооронд 1,5 м багагүй зайтай тариална. Суулгацын үндсийг нүхэнд жигд тараан байрлуулж 45градус налуулан үндэснээс дээш 5-10 см зузаан шороогоор булна. Тарьсны дараа жил 3-5 сайн хөгжсөн нахиа үлдээж бусдыг тайрахад үлдсэн хэсэг хүчтэй өсөж олон мөчир салаа үүснэ. Үхэр нүдний бут 20-25 жил амьдардаг, гол мөчрүүд 5-8 жил сайн ургац өгнө. Үхэр нүд тарьсан талбайн өнгөн хэсэг 5см хүртэл хатах үед дараачын усалгааг ханатал сайн хийнэ. Цэцэглэлтийн үед заавал услах шаардлагатай. Усалгааг өглөө, оройн сэрүүн үед хийх ба халуун нартай үед хүйтэн усаар услахгүй байна.
Хөрс боловсруулалт: Усалгаа бүрийн дараа хөрсийг сийрүүлж, хог ургамал устгана.
Бордох: 3-4 настай залуу бут 0.5-1:5 м өргөн болоход хавар эрт маш сайн услаад 5-8 кг бууцаар бордож өгнө
2. БӨӨРӨЛЗГӨНӨ
Бөө­рөлз­гөнийн тарих тал­бай нь салхи­наас хамгаа­лагд­сан, тэгш гадаргуутай, өвөл цас их хуримтлагд­даг талбайд 40х40 хэмжээтэй шуудуу ухаж 50:30:20 харьцаагаар хар шороо, элс, бууц багсарч ургамал хооронд 30-40см зайтай тариална. Харин өндөр өр­гөгд­сөн, хөрс нь ус чий­гээр хангалтгүй талбай тохиромж муутай аж. Бөөрөлз­гөнийн өсөлт ха­вар эхэлдэг. Тиймээс хаврын хөрс боловсруу­лал­тыг эрт хийх учиртай юм бай­на. Бөөрөлзгөнийн үндэс мө­чир нь хөрсний өнгөн хэсэгт байрладаг тул гэмтээхгүй байхыг хичээгээрэй. Ус дутаг­дахад жимс нь жижгэрч, хураахад өөрөө унадаг бай­на. Мөн найлзуур мөчир нь туяхан муу бай­хын хамт урга­мал
дээр өвчин, хорлогчид түргэн тархаж дэлгэрэх зэрэг шинж тэмдэг илэрдэг гэнэ. Цас бага унадаг хатуу ши­рүүн өвөлтэй манай нөхцөлд бөөрөлзгөнийг хөлдөхөөс хамгаалж зайлш­гүй хучих шаард­ла­гатай. Хучилтыг арав­­дугаар сарын эхээр ду­лаан үед хийвэл сайн. Хучил­тад сүрэл, зэгс, таар шуудай, цаас, ний­лэг хальс зэргийг ашиглаж бүтээгээд дээ­рээс нь 8-10см зузаан шороогоор хучна. Бүтээ­лэг материалаа хөрсөн дээр сайн дэвсэж наал­дуулж өгөх бөгөөд хэрэв хөндий байвал гэмтээдэг муу талтай. Өвөл цас орсон үед нэмж цасаар хучна. Хавар тавдугаар сарын эхээр бү­тээлгийг авч мөчрийг босоо бай­далд шилжүүлэн хучла­гын шороог цэвэрлэж зай­луулан хөрсийг тэгш­лэхийн хамт анхны усал­гааг хийж, хөрсийг сий­рүүл­дэг байна. Бөөрөлз­гө­нийн жимсийг бү­рэн болс­ноос нь эхлэн 2-3 хоног тутамд түүвэрлэн ху­раа­даг гэнэ.
3. ХАР ИНТООР
2-3 настай суулгацыг 50х50 хэмжээтэй нүх ухаж бэлтгэн 50:30:20 харьцаагаар хар шороо, элс, бууц багсарч ургамал хооронд 3м багагүй зайтай тариална. Энэхүү жимс нь гэрэл, ду­лаан, хөрс­ний шаардлага өндөртэй учир үржил шимтэй, агаа­рын хангамж сайтай хөр­­сөнд сайн ургадаг. Тэр тусмаа хар шороон, хү­рэн, хөнгөн шавранцар болон элсэрхэг бүтэцтэй хөрс илүү тохиромжтой аж. Интоорын тарилтад, өсөлт хөгжилт сай­тай нэг хоёр настай суул­гацыг хэрэглэдэг байна. Ин­тоор нь сайн арчилсан нөх­цөлд 15-20 жил арвин ургац өгдөг. Тиймээс арчилгааг сайн хийх шаард­ла­гатай юм байна. Интоор өөрөө ус чий­гэнд дуртай ургамал аж. Хав­рын цэнэглэх усал­­гааг нахиа хөөхийн өмнө нэг ургамалд 5-6 хувингаар бодож хийнэ. Манай нөхцөлд эсгийлэг бо­лон элсний интоорыг өвөл хучих нь зүйтэй. Зэгс, өвс, бууц, шороо зэрэг материа­лаар аравдугаар сарын эх­ний хагаст ху­чаад өвөл ца­саар нэмж хучих нь илүү чухал аж. Харин хучсан ур­гам­лыг хавар дөрөвдүгээр сарын сүүлч, тавдугаар са­рын эхээр хучлаганаас гарга­даг байна. Интоорын жимс нь нэг зэрэг болох­гүй цуварч болдог. Ийм учир жимсний биологийн бололтын үед 3-4 удаа түүвэрлэн хураана. Ху­раал­тыг хур тунадасгүй үе юмуу өглөөний цагаар хийх нь тохиромжтой.