Friday, February 22, 2019

Та өөрийн сонирхсон сэдвэрээ сонгон суралцах боломжтой. 2019.03.02 АГРО СУРГАЛТАНД УРЬЖ БАЙНА.

Та өөрийн сонирхсон сэдвэрээ сонгон суралцах боломжтой. 
№1. ХАШААГАА ЦЭЦЭРЛЭГЖҮҮЛЖ, ЖИМСНИЙ МОД, ГҮЗЭЭЛЗГЭНЭ ТАРИАЛАХ.
12.00-13:00 Монгол орны модлог ургамалын онцлог, гоёл чимэглэл болон жимсний модны суулгацыг технологийн дагуу зөв тариалах, жимсний ургац хамгаалах, нэмэгдүүлэх
13:00-14:00 Хашаа талбайгаа төлөвлөх, мандлын цэцэг үрслүүлэх. Зүлэг тарих технолги. 14:00-14:30 Дадлага ажил оролцогч бүрээр үр суулгуулан өгнө.
СУРГАГЧ БАГШ: Б.Норовсүрэн (ХАА-н магистр)
Сургалтын төлбөр 20.000₮. ХААН банк 5007274479 хүлээн авагч Б.Норовсүрэн дансанд шилжүүлэхдээ утасны дугаараа тодорхой бичнэ. Утасны дугаараар бүртгэл явагдана. Лавлах утас 90555510. 

№2 НАРИЙН НОГООНЫ ҮРСЛЭГ БОЙЖУУЛАХ
14:30-15:30 Ургалтын хугацаа урттай хавар эрт үрсэлгээ эхлүүлэн хийдэг амтат чинжүү, улаан лооль, хаш буюу цэсний овгын ургамлын үрслэг хийх, бойжуулах
СУРГАГЧ БАГШ: Монгол ногоочид бүлгийн зохицуулагч Ч.Отгончулуун
Сургалтын төлбөр 10.000₮. ХААН банк 5007274479 хүлээн авагч Б.Норовсүрэн дансанд шилжүүлэхдээ утасны дугаараа тодорхой бичнэ.  Утасны дугаараар бүртгэл явагдана. Лавлах утас 90555510

ХАЯГ: Сүхбаатар дүүрэг залуучуудын гудамж, засаг захиргааны 5-р байр, 1-119 тоот (төв усан бассэйны арын залгаа нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн байр)

Wednesday, February 20, 2019

АСТРА ЦЭЦЭГ үрсэлгээ хийх.


Урь унаж цаг тэнийж өдөр уртасаж ургамал ногоо нойрноосоо сэрэх цаг ирлээ. Энэ удаад Астра цэцгийн үр хэрхэн тариалах дараах зөвлөгөөг та бүхэндээ хүргэе.
Аливаа ургамал ургахад үндсэн 5 хүчин зүйл байдаг бөгөөд эдгээрийг нэг нэгээр нь орлуулж болдоггүй тун хэмжээг яв цав тохируулж байж хүсэн хүлээсэн үр дүнг бидэнд авчирна. Үүнд Гэрэл, Дулаан, Ус, Агаар, Шим тэжээл гэсэн 5 хүчин зүйл бий.
За хөрснөөс эхлэцгээе. Хөрсний найрлагад олон янзын эрдэс бодис шим тэжээл, агаарын нүх сүв зохистой хэмжээгээр агуулагдаж байж ургамал ургах таатай орчин бүрднэ. Хөрсний бүрэлдэхүүний 30% хоосон орон зай буюу агаар байж түүгээр ургамлын үндэс амьсгалж, ус чийгээ хүртдэг. Хөрсний агаарын солилцоог сайжруулахад элс, керамзит, жижиг хайрга чулуу, перлит, вермикулет, хөвд, сүрэл гэх мэт агаар ус нэвтрүүлдэг материалыг өргөн хэргэлдэг. Үлдсэн 70хувьд үндсэн хөрс, ялзмаг байх нь зохимжтой ба үрсэлгээнд зориулагдсан бэлэн хөрс худалдаанд цөөнгүй бий. Үр бойжуулах аль болох хөнгөн ус чийг сайн нэвтрүүлдэг агаар чөлөөтэй нэвтрүүлдэг байх шаардлагатай тул би германы TCL10маркын хөрсөнд үрээ тариалах дуртай. (Та өөрийн байршилд ойрхон цэцгийн дэлгүүрээс үр хөнгөн хөрс сав худалдан аваарай). Ямарч тариалалт хийхэд хөрс эрүүл, эрдэс бодисоор баялаг байхад анхаар хөрсийг ариутгана. Хөрс ариутгах хялбар арга нь буцалсан халуун усаар услах, хөрсөө печенд халаах, марганцын сул ягаан өнгийн уусмалаар услах болон их хэмжээний хөрсийг хөрс ариутгагч фитоспирин найруулан услаж ариутгана. ДАРААГЫН АЛХАМ ҮР: Та ямар зохиомжоор мандал хийхээс хамаарч үрний сорт сонголтоо хийнэ. Би энэ удаад захиалагчийн хүсэлтээр АСТРА МИЛЕДИ сортын сарнайн ягаан өнгөтэй 30см өндөр 10см голчтой цэцэгээр дагнан үрийг хөрсөнд суулгалаа.

ҮР СУУЛГАХДАА: Эхлээд бэлтгэсэн хөрсөө үрслүүрийн саванд жигд тарааж дэвсэх ба савны өндөр 5см ээс багагүй байх бөгөөд тариалах үрний тоо хэмжээнээс хамаарч үрслүүрийн сав том жижиг ямар ч хэмжээтэй байж болно. Анхлан тариалагчид аль болох тунгалаг саванд үрссэлгээ хийх тохиромжтой бөгөөд савны ёроолыг урьдчилан цоолж илүүдэс ус гаргах нүхтэй болгоно. Ус байнгын илүүдэлтэй бол ургамлын үндэс амьсгалахгүй ялзарж хөгцөрнө. Савандаа хөрсөө жигд зулж тараан хөрсний бүх хэсэг жигд чийгтэй болтол нарийн шүүртэй услуураар услана. Ингээд 2см.квт талбайд 1 үр ноодохоор тооцож цацах болон мөрлөж эгнүүлэн тарих аргыг өөрөө сонгон үрээ суулгана. Үр суулгасны дараа 0.5см нүхтэй шигшүүрээр хөрсөө шигжин жигд тараан үрийг булах төдий далдална. Үүний дараа хөрсөө шүрчигчээр услаж үрсэлгээний савыг тунгалаг гэрэл нэвтрүүлдэг уутаар бүтээн цонхны гэрэлд тавина. Үр соёолтол өдөр бүтээж шөнө бүтээлгээ авч өглөө бүтээж байна. 2-3жинхэнэ навч гартал бүтээлгийг хэргэлэх нь зохимжтой.
АРЧИЛГАА:
Астра хамгийн урт хоногтой (110-120) цэцэг тул үрийг 2сард багтаан тарьхад 7сард цэцгэлдэг. Үрсэлгээ хийхэд 10-12 цаг нарны гэрэл шаардлагатай тул сүүдэрлэдэггүй урагшаа харсан цонхон дээр тариалж болох ба хэрэв гэрлийн хүрэлцээ муу бол нар оруулах зориулалтын фитогэрэл суурьлуулна. Фито гэрэл нь чадал, гэрэлтүүлэгийн үзүүлэлт нь өөр өөр байх бөгөөд 50втын чадалтай гэрлийг 2 цаг асаахад 1 цаг нарны гэрлийг орлоно. Манай цонх урашгаа харсан бас том цонх учир нэмэлт гэрэл шаардсангүй. Цонх нь нартай өдөр маш халуун орчны агаар тэр хэмжээгээр хуурай байдаг тул агаар чийгшүүлэгч суурьлуулах цонхоо онгойлгож агаар сэлгэх мөн шүршиж услаж байна. За ингээд 3 жинхэнэ навчтай болонгуут үрсэлгээг нэг нэгээр нь үндсийг гэмтээлгүй салган авч хоовон эсвэл нэг удаагын аяганд шилжүүлнэ. Усалгааг тогтмол бас жижиг нүхтэй услуураар хөрсөө урсгахгүйгээр зөөлөн услаж хөрс хэт хатах эсвэл хэт их услалгүй тогтмол чийгтэй байлгана. 5сар гармагц үрсэлгээг дулаан өдөр гадаа агаарт эхний өдөр 10-20минут дараагын өдөр 20-30 минут байлгэх гэх мэтээр чийрэгжүүлэн гадаа байх хугацааг уртасган 6 сарын эхээр мандалд тариална. Астра нь хүйтэнд тэсвэртэй бөгөөд -3-4градус даадаг бат бөх иштэй гоёмсог цэцэг юм.








Зөвлөгөө бэлтгэсэн Б.Норовсүрэн