
Аливаа ургамал ургахад үндсэн 5 хүчин
зүйл байдаг бөгөөд эдгээрийг нэг нэгээр нь орлуулж болдоггүй тун хэмжээг яв цав
тохируулж байж хүсэн хүлээсэн үр дүнг бидэнд авчирна. Үүнд Гэрэл, Дулаан, Ус,
Агаар, Шим тэжээл гэсэн 5 хүчин зүйл бий.

ҮР СУУЛГАХДАА: Эхлээд бэлтгэсэн хөрсөө үрслүүрийн саванд жигд тарааж дэвсэх ба савны өндөр 5см ээс багагүй байх бөгөөд тариалах үрний тоо хэмжээнээс хамаарч үрслүүрийн сав том жижиг ямар ч хэмжээтэй байж болно. Анхлан тариалагчид аль болох тунгалаг саванд үрссэлгээ хийх тохиромжтой бөгөөд савны ёроолыг урьдчилан цоолж илүүдэс ус гаргах нүхтэй болгоно. Ус байнгын илүүдэлтэй бол ургамлын үндэс амьсгалахгүй ялзарж хөгцөрнө. Савандаа хөрсөө жигд зулж тараан хөрсний бүх хэсэг жигд чийгтэй болтол нарийн шүүртэй услуураар услана. Ингээд 2см.квт талбайд 1 үр ноодохоор тооцож цацах болон мөрлөж эгнүүлэн тарих аргыг өөрөө сонгон үрээ суулгана. Үр суулгасны дараа 0.5см нүхтэй шигшүүрээр хөрсөө шигжин жигд тараан үрийг булах төдий далдална. Үүний дараа хөрсөө шүрчигчээр услаж үрсэлгээний савыг тунгалаг гэрэл нэвтрүүлдэг уутаар бүтээн цонхны гэрэлд тавина. Үр соёолтол өдөр бүтээж шөнө бүтээлгээ авч өглөө бүтээж байна. 2-3жинхэнэ навч гартал бүтээлгийг хэргэлэх нь зохимжтой.
АРЧИЛГАА:
Астра хамгийн урт хоногтой (110-120) цэцэг тул үрийг 2сард багтаан тарьхад 7сард цэцгэлдэг. Үрсэлгээ хийхэд 10-12 цаг нарны гэрэл шаардлагатай тул сүүдэрлэдэггүй урагшаа харсан цонхон дээр тариалж болох ба хэрэв гэрлийн хүрэлцээ муу бол нар оруулах зориулалтын фитогэрэл суурьлуулна. Фито гэрэл нь чадал, гэрэлтүүлэгийн үзүүлэлт нь өөр өөр байх бөгөөд 50втын чадалтай гэрлийг 2 цаг асаахад 1 цаг нарны гэрлийг орлоно. Манай цонх урашгаа харсан бас том цонх учир нэмэлт гэрэл шаардсангүй. Цонх нь нартай өдөр маш халуун орчны агаар тэр хэмжээгээр хуурай байдаг тул агаар чийгшүүлэгч суурьлуулах цонхоо онгойлгож агаар сэлгэх мөн шүршиж услаж байна. За ингээд 3 жинхэнэ навчтай болонгуут үрсэлгээг нэг нэгээр нь үндсийг гэмтээлгүй салган авч хоовон эсвэл нэг удаагын аяганд шилжүүлнэ. Усалгааг тогтмол бас жижиг нүхтэй услуураар хөрсөө урсгахгүйгээр зөөлөн услаж хөрс хэт хатах эсвэл хэт их услалгүй тогтмол чийгтэй байлгана. 5сар гармагц үрсэлгээг дулаан өдөр гадаа агаарт эхний өдөр 10-20минут дараагын өдөр 20-30 минут байлгэх гэх мэтээр чийрэгжүүлэн гадаа байх хугацааг уртасган 6 сарын эхээр мандалд тариална. Астра нь хүйтэнд тэсвэртэй бөгөөд -3-4градус даадаг бат бөх иштэй гоёмсог цэцэг юм.
Зөвлөгөө бэлтгэсэн Б.Норовсүрэн
No comments:
Post a Comment