Tuesday, April 23, 2019

Үхэр нүд интоор бөөрөлзгөнө тарих заавар

Сайн байцгаана уу? манайхаас суулгац авсан хүмүүс дараах зааврын дагуу суулгацаа тариалаарай.
1. ҮХЭР НҮД
2-3 настай суулгацыг 50х50 хэмжээтэй нүх ухаж бэлтгэн 50:30:20 харьцаагаар хар шороо, элс, бууц багсарч ургамал хооронд 1,5 м багагүй зайтай тариална. Суулгацын үндсийг нүхэнд жигд тараан байрлуулж 45градус налуулан үндэснээс дээш 5-10 см зузаан шороогоор булна. Тарьсны дараа жил 3-5 сайн хөгжсөн нахиа үлдээж бусдыг тайрахад үлдсэн хэсэг хүчтэй өсөж олон мөчир салаа үүснэ. Үхэр нүдний бут 20-25 жил амьдардаг, гол мөчрүүд 5-8 жил сайн ургац өгнө. Үхэр нүд тарьсан талбайн өнгөн хэсэг 5см хүртэл хатах үед дараачын усалгааг ханатал сайн хийнэ. Цэцэглэлтийн үед заавал услах шаардлагатай. Усалгааг өглөө, оройн сэрүүн үед хийх ба халуун нартай үед хүйтэн усаар услахгүй байна.
Хөрс боловсруулалт: Усалгаа бүрийн дараа хөрсийг сийрүүлж, хог ургамал устгана.
Бордох: 3-4 настай залуу бут 0.5-1:5 м өргөн болоход хавар эрт маш сайн услаад 5-8 кг бууцаар бордож өгнө
2. БӨӨРӨЛЗГӨНӨ
Бөө­рөлз­гөнийн тарих тал­бай нь салхи­наас хамгаа­лагд­сан, тэгш гадаргуутай, өвөл цас их хуримтлагд­даг талбайд 40х40 хэмжээтэй шуудуу ухаж 50:30:20 харьцаагаар хар шороо, элс, бууц багсарч ургамал хооронд 30-40см зайтай тариална. Харин өндөр өр­гөгд­сөн, хөрс нь ус чий­гээр хангалтгүй талбай тохиромж муутай аж. Бөөрөлз­гөнийн өсөлт ха­вар эхэлдэг. Тиймээс хаврын хөрс боловсруу­лал­тыг эрт хийх учиртай юм бай­на. Бөөрөлзгөнийн үндэс мө­чир нь хөрсний өнгөн хэсэгт байрладаг тул гэмтээхгүй байхыг хичээгээрэй. Ус дутаг­дахад жимс нь жижгэрч, хураахад өөрөө унадаг бай­на. Мөн найлзуур мөчир нь туяхан муу бай­хын хамт урга­мал
дээр өвчин, хорлогчид түргэн тархаж дэлгэрэх зэрэг шинж тэмдэг илэрдэг гэнэ. Цас бага унадаг хатуу ши­рүүн өвөлтэй манай нөхцөлд бөөрөлзгөнийг хөлдөхөөс хамгаалж зайлш­гүй хучих шаард­ла­гатай. Хучилтыг арав­­дугаар сарын эхээр ду­лаан үед хийвэл сайн. Хучил­тад сүрэл, зэгс, таар шуудай, цаас, ний­лэг хальс зэргийг ашиглаж бүтээгээд дээ­рээс нь 8-10см зузаан шороогоор хучна. Бүтээ­лэг материалаа хөрсөн дээр сайн дэвсэж наал­дуулж өгөх бөгөөд хэрэв хөндий байвал гэмтээдэг муу талтай. Өвөл цас орсон үед нэмж цасаар хучна. Хавар тавдугаар сарын эхээр бү­тээлгийг авч мөчрийг босоо бай­далд шилжүүлэн хучла­гын шороог цэвэрлэж зай­луулан хөрсийг тэгш­лэхийн хамт анхны усал­гааг хийж, хөрсийг сий­рүүл­дэг байна. Бөөрөлз­гө­нийн жимсийг бү­рэн болс­ноос нь эхлэн 2-3 хоног тутамд түүвэрлэн ху­раа­даг гэнэ.
3. ХАР ИНТООР
2-3 настай суулгацыг 50х50 хэмжээтэй нүх ухаж бэлтгэн 50:30:20 харьцаагаар хар шороо, элс, бууц багсарч ургамал хооронд 3м багагүй зайтай тариална. Энэхүү жимс нь гэрэл, ду­лаан, хөрс­ний шаардлага өндөртэй учир үржил шимтэй, агаа­рын хангамж сайтай хөр­­сөнд сайн ургадаг. Тэр тусмаа хар шороон, хү­рэн, хөнгөн шавранцар болон элсэрхэг бүтэцтэй хөрс илүү тохиромжтой аж. Интоорын тарилтад, өсөлт хөгжилт сай­тай нэг хоёр настай суул­гацыг хэрэглэдэг байна. Ин­тоор нь сайн арчилсан нөх­цөлд 15-20 жил арвин ургац өгдөг. Тиймээс арчилгааг сайн хийх шаард­ла­гатай юм байна. Интоор өөрөө ус чий­гэнд дуртай ургамал аж. Хав­рын цэнэглэх усал­­гааг нахиа хөөхийн өмнө нэг ургамалд 5-6 хувингаар бодож хийнэ. Манай нөхцөлд эсгийлэг бо­лон элсний интоорыг өвөл хучих нь зүйтэй. Зэгс, өвс, бууц, шороо зэрэг материа­лаар аравдугаар сарын эх­ний хагаст ху­чаад өвөл ца­саар нэмж хучих нь илүү чухал аж. Харин хучсан ур­гам­лыг хавар дөрөвдүгээр сарын сүүлч, тавдугаар са­рын эхээр хучлаганаас гарга­даг байна. Интоорын жимс нь нэг зэрэг болох­гүй цуварч болдог. Ийм учир жимсний биологийн бололтын үед 3-4 удаа түүвэрлэн хураана. Ху­раал­тыг хур тунадасгүй үе юмуу өглөөний цагаар хийх нь тохиромжтой.

No comments:

Post a Comment