Sunday, August 23, 2020

Намар гүзээлзгэнэ тарих

 


 Гүзээлзгэнэ тарих талбайг хэрхэн яаж бэлтгэх вэ

Хорошие сорта земляники садовой: посадка и уход

Гүзээлзгэнэ бол жимсний хатан хаан юм! Түүнийг цэцэрлэгч болгонд санал болгож байна. Гүзээлзгэнэ амжилттай тариалахын тулд та зөв газар, сорт, суулгацыг сонгох, газар тариалангийн эргэлт, тарих аргыг ажиглаж, хортон шавьж, өвчинтэй тэмцэхэд бэлэн байх хэрэгтэй.

Гүзээлзгэнэ ургах хөрс, газар. Гүзээлзгэнэ нь хар хөрс, шавранцар, элсэрхэг шавранцар хөрс, ойн ойн хөрсөн дээр хамгийн сайн ургадаг. Хөрсний хүчиллэг чанарыг тодорхойлоход танд рН 5 - 6.5 байх шаардлагатай. Газрын доорхи усны түвшин дор хаяж 60 см байх ёстой бөгөөд өвлийн улиралд 15-20 см-ийн гүнд хөрс -8 хэм хүртэл хөлддөггүй байх нь тохиромжтой.

Гүзээлзгэнэ тарих талбайн хөрсийг 20-25см гүн хагалаж  ургамалын үндэс том чулуу гэх мэтээс цэвэрлэнэ. Гүзээлзгэний хөрс ялзмагаар баялаг тэжээллэг хөнгөн сийрэг бүтэцтэй байх шаардлагатай тул үйлдвэрийн зориулалтын хүлэрт хөвдөн хөрсөнд тарих эсвэл уулын хар шороо 60-70 хувь бүрэн ялзарсан бууц эсвэл биоялзмаг  30-40 хувь байхаар тооцож хольж бэлтгэнэ. Хөрсний ус нэвтрүүлэх чадвар сайжруулахаар 10хувьд элс хольж болно.  Танай хашааны хөрс ялзмагаар баялаг сайн хөрс бол бууц ялзмагаар баяжуулан хэрэглэнэ.  Мөн бэлтгэсэн талбай дээр 1м өргөнтэй 2м урттай модоор хайрцаг хийж хөрс нэмж дүүргэн гүзээлзгэнэ тариалах нь илүү тохиромжтой үндэс сайн хөгжих нөхцөл бүрдүүлдэг.

Посадка клубники осенью на агроволокно: как правильно посадить, видео

 Гүзээлзгэнэ яаж тарих вэ

Гүзээлзгэнэтэй суулгацыг хавар эрт (аль болох эрт) эсвэл намар тарьдаг. Намрын тариалалтыг хөрсийг сайн чийгшүүлсний дараа 8-р сарын 10-аас 9-р сарын 15-ны хооронд явуулна. Суулгацны үндэсний систем нь хэтэрхий урт байвал 7-10 см хүртэл богиносгоно. Усалгааны дараа хөрс нягтаршиж ургамлын үндэс агаараар дутдаг тул хөрс сийрүүлэлт хийж өгнө.

Хэрэв цаг агаар хуурай бол усалгааг шаардлагатай бол давтаж хийнэ.

Гар хүрзээр нүх гаргаж, суулгацны өсөлтийн нахиа ил гаргаж суулгана. Хэрэв өсөлтийн нахиа хөрсний гүнд булагдвал ялзарч, хэт өндөр байвал суулгавал өвлийн хүйтэнд хөлдөж гэмтдэг.

1 - зөв;
2 - буруу (гүн);
3 - буруу (өндөр)

 Гүзээлзгэнэ тарих схем.

Та өөрийнхөө талбайн хэмжээ, таримлын сорт, усалгааны арга суулгацын тоо хэмжээнээс хамаарч тариалах схемээ сонгоно.

Мөр хооронд 50-70см

Ургамал хооронд 25-30см байдаг

Как выращивать клубнику: способы посадки и этапы развития

Гүзээлзгэнийг хортон шавьж, шороо, хэт хаталтаас хамгаалахын тулд хучлага хэрэглэх нь зохимжтой. Хучлагыг бие биенээсээ 25-30 см зайд нүх гаргана (цаасны хутгаар зүсэж, булангуудыг хөрсөнд нугалав).

Үндсийг хөрсөнд булаад бага зэрэг нягтруулна. Нэг ургамал тутамд 0.5 литр усаар шингэж, үндсийг нь гартал 7-10 хоног байлгана. Тарих үед үндэс нь нүхэнд чөлөөтэй байрлаж, хөрстэй барьцалдсан байх нь чухал юм.  Тариалалт хийсний дараа навчнаас татхад суулгац сугарч гарахгүй байх ёстой. Хэрэв үндсийг хөрстэй нягтруулж шахаагүй бол суулгац аажмаар үхэж магадгүй юм.

Хучлагаар бүрхсэн материалыг дахин ашиглах зохимжгүй учир нь түүний дор хортон шавьж үүрлэж колони үүсгэх бөгөөд энэ нь тэмцэхэд туйлын хэцүү байх болно - ургамал үхэх болно.

Арваннэгдүгээр сард цасан бүрхүүл байхгүй бол гүзээлзгэнийг био материалаар (шороо, элс бууц, үртэс) хучина.

 Бүрхэвчинд гүзээлзгэнэ тариалах

Как выращивать клубнику: способы посадки и этапы развитияХамгаалах байр нь ургамал илүү хурдан хөгжиж, жимс нээлттэй газарт тарьсан ургамлаас хэдэн долоо хоногийн өмнө боловсорч гүйцэх боломжийг олгодог. 

Хамгийн энгийн хамгаалах байр бол нийллэг хальсан бүрхэвч юм. 4-р сарын сүүл 5-р сарын эхээр бүрхэвчийг суурилуулна: бие биенээсээ 1 метрийн зайд 1м өргөнтэй нуман төмөр суулгана. Нуман төмөр дээгүүрээ нийллэг хальсаар хучиж, хавчаараар хавчиж тогтооно. Хаяаг сөхөх буулгах боломжтой хийгээрэй. Гүзээлзгэнэд 18-25 хэмийн дулаан хамгийн тохиромжтой.  Гадаа цаг агаар сайн, гүзээлзгэнэ цэцэглэж байвал хамгаалах байрыг өдрийн турш нээлттэй байлгана.

·         Зуны улиралд гүзээлзгэнэ долоо хоногт 1-2 удаа өглөө эрт бүлээн усаар усалдаг. Хатсан навч хог ургамлаас тогтмол цэвэрлэнэ.  Гүзээлзгэнийг байнга ажиглаж өвчин хортон гарсан эсэхэд хяналт тавина.

·         Хэрэв гэнэтийн цочир хүйтрэл болвол "дулаалгын" давхаргыг мөн нэмэгдүүлж, цас орвол цасаар манаж бүрхэвч доторх температурыг 6 хэмээс дээш байлгахыг хичээдэг.

Гүзээлзгэнэ бордох

1 мкв тутамд 3-4 кг ялзмагт, 30-40 гр суперфосфат, 0.5 литр модны үнсээр бордох шаардалгатай. Ургалтын эхэний үе шатанд азот шаардлагатай тул азотын бордоо агуулсан бордоо хэрэглэнэ. Малын шинэ баасыг усанд уусгах, халгай, шарилж, өвс ногоог усанд ялзмагжуулан хандлаж бордох нь азотын эх үүсвэр болдог. 60л саванд 20л хандлах материал хийж усаар дүүргэж дулаан газар байрлуулан үе үе хутгаж байна. 14-21хоногт ханд бэлэн болох ба 10 дахин шингэлж 1 бутанд 1л ноогдохоор бордоно. Азот агуулсан бордоог 7сарыг дуустал 14хоног 1 удаа хэрэглэнэ. 8-р сараас эхлэж фосфор, кали агуулсан бордоо шаардах тул модны үнс, аргалын үснийг 1м.квт тутамд 0,5л хуурайгаар цацах эсвэл 10л усанд 200мл үнс хийж хутган найруулж 1 бутанд 500гр ноогдохоор услаж бордоно. Үүнээс гадна олон төрлийн микроэлемнт ургамалд шаардлагтай тул зориулалтын биобэлдмэлийг зааврын дагуу хэрэглэхийг зөвлөж байна.

 

Эмхэтгэсэн: ХАА-н магистр Б.Норовсүрэн

Цахим хаяг: www.goymod.blogspot.com

 

 

No comments:

Post a Comment