Monday, August 11, 2014

Жимсний мод үрээр тарих

За ингээ л налгар намар ирж жимс ногоо боловсорч эхэллээ дээ. Бид бүгдийн амтархан идэж хэрэглэдэг жимс болгонд байдаг үр тэр ч бүү хэл цөмөөд байдаг самарын идээ нь хүртэл хагас мянганыг туулах тээр өндөрт ургах уулын модыг ургуулах ид шидтэй шүү. Иймийн тул та амтархан идээд дотор нь байсан хаях гэж байгаа үрийг нь нэг тариад туршаад үзээрэй. Ялангуяа намар жимсний үрийг тарих нь их тохиромжтой учир нь мэргэжлийн хүмүүсийн хийж гүйцэтгэдэг үр эртжүүлэх ажлыг байгаль өөрөө гүйцэтгээд өгөх нь таньд хамаагүй хялбар юм. Ингээд урин хавартай золгон шинэхэн нахиа үүсэн таныг эргэлзээгүй баярлуулах болно. Үүний тулд та тухайн жимснийхээ үрийг зөөлөн (заримдаа махлаг эд ч гэдэг) эдээс нь цэвэрлэнэ. Зөөлөн эд нь ялзрахдаа үрийг өвчлүүлэх нягууртай. Тухайлбал мойл, долоогоно, чацаргана, өрөл, бөөрөлзгөнө, улаагана, гүзээлзгэнэ... гэх мэтээр амтархан идээд иддэхгүй хаяхаар зэхсэн хатуу хэсэг буюу үрийг нь сайн цэвэрлэж ялгаад аптекуудад байдаг маргенцийг усанд хэдхэн ширхэгийг уусгаж тод ягаавтар өнгөтэй уусмал болмогц цэвэрлэсэн үрээ 30минут дэвтээж ариутгаад урьчилан бэлтгэсэн талбайдаа тухайн үрийн ширхэгийн хэмжээнээс 2-3дахин гүнд суулгаарай. Жишээ нь бөөрөлзгөний үрийн хэмжээ үр нь гаднаа ил байдаг цор ганц жимс болох гүзээлзгэний үртэй яг ижил хэмжээтэй учир энэ хоёр жимсний үрийг хөрсний гадаргууд бараг ил цацхаар байгаа биз гэтэл мойлын үр бараг хагас см учир хөрсөнд 1.5см гүн суулгана гэсэн үг юм гэхдээ нэмж сануулахад үр суулгах талбайгаа хайрцаглаж хөрсөө сийрүүлж, үрээ суулгасны дараа гадаргууг сайн тэгшилж булдаж нягтруулах хэрэгтэй бөгөөд энэ нь цас мөс хайлахдаа ийш тийшээ урсаж бөөгнөрөхгүй байх их чухал. Хөрсний бүтэц 50:30:20 хар шороо, элс, ялзмаг байх нь хамгийн тохиромжтой гэдэг тул танай хашааны хөрсний найрлага ийм байна уу үгүй гэдгээс хамаарч хөрсөндөө элс, өнжсөн бууц(био ялзмаг), хар шороог ямар хэмжээгээр нэмэхээ тохируулна. За ингээ л болоо анхны цас орохтой зэрэгцээд байгаль өөрөө таны тарьсан үрийг бэлтгээд өгнө. Цас орсон үед үр тарьсан газраа ялгах үүднээс үр тарьсан газраа хашаалж хамгаалахаа мартаваа. Мөн өвлийн үед цасаар манаж байгаарай.
Та идсэн жимс болгоныхоо үрийг тарьж ургуулаад сурчихвал манай орон жимст цэцэрлэгийн орон болох нь эргэлзээгүй бизээ.Таньд амжилт хүсье миний бяцхан зөвлөгөөг хэрэгжүүлээд нэг жимсний мод танай хашаанд нэмж ургасан бол www.goymod.blogspot.com-доо талархахаа бүү мартаарай
 Нийтлэлч: Б.Норовсүрэн
Холбоо барих 89500250

 Долоогоно
 Долоогоно
 Үхрийн нүд
 Мойл-Монос
 
 Өрөл,Үрэл
 Тэхийн шээг
 Бөөрөлзгөнө
 Давжаа алим-Арнитик
 Гүзээлзгэнэ
Далан хальс
Эх сурвалж: www.goymod.blogspot.com

4 comments:

  1. тоор жимсний үрийг яахуу, ясыг нь хагалахуу?

    ReplyDelete
  2. Ястай нь хамт хийгээрэй хагалгавал үрээ гэмтээнэ

    ReplyDelete
  3. Сайн байна уу. Би энэ жил бөөрөлзгөнө тарьсан юм. Энэ жил жимс өгсөн модыг тайрах хэрэгтэй гэх юм одоо намар тайрах уу эсвэл хавар тайрах уу? Мөн тайрсан тайрдас мөчрөөр үржүүлж болох уу? Зөвөлгөө өгөөч.

    ReplyDelete