Monday, August 11, 2014

"Мод тарья" ДВД-тэй гарын авлага


Мод таньд
цэвэр ус, цэнгэг агаар,
шимт хөрс бэлэглэнэ.
Дэлхийн цаг уурын өөрчлөлт, Монгол орны эрс тэрс хуурай цаг уур, хүний хүчин зүйлийн сөрөг нөлөөллийн үр дүнгээр цөлжилт эрчимтэй явагдаж, амьдрах орчны нөхцөл улам бүр доройтсоор байгааг хүн бүхэн мэдэх бизээ. Цөлжилтийг сааруулах, амьдрах орчны нөхцлийг сайжруулах олон арван үйл ажиллагаа явуулж байгаа хэдий боловч үүнд иргэн бүр үр бүтээлтэй оролцох боломж, нөхцөл харилцан адилгүй байдаг. Иймд иргэдэд экологи, эдийн засгийн нэн чухал ач холбогдолтой мод, бут үржүүлэх, тарих технологийг хүртээмжтэй болгох үүднээс НҮБ-ДДБХС-ЖТХ-ийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Мод таръя” цахим сургалт, танин мэдэхүйн төслийг www.goymod.blogspot.com цахим хуудсаар дамжуулан хүргэж байгаа юм.
Мод, бут бол хүрээлэн буй орчны тэнцвэрийг хадгалах ялангуяа агаар цэвэршүүлж хүчил төрөгч ялгаруулан чийгшүүлэх, мөнх цэвдгийг тогтоон барих, хөрсний усыг тэтгэх, салхи шуурганаас нөмөрлөх, хөрсний бүтцийг сайжруулах, элсний нүүдлийг зогсоох, жимс, жимсгэнийг хоол тэжээл, эм эмчилгээ, гоо сайхны зориулалтаар хэрэглэх, модны аж ахуйн эргэлтэнд оруулах зэрэг олон талын ач холбогдолыг нэгэн зэрэг өгч чаддаг хосгүй гайхамшигт ургамал учир хот хөдөөг ялгалгүй цэцэрлэгжүүлэх, ойжуулах, тарималжуулах зэргээр ногоон байгууламжийг нэмэгдүүлэх нэн чухал ач холбогдолтой.
Тус гарын авлагад манай оронд өргөн тархалттай мод, бутыг үржүүлэх, тарьж ургуулах арга технологийг урьд өмнө судлагдсан бүтээлүүдээс иш татахын зэрэгцээ, энэ салбарт ажиллаж буй мэргэжлийн болон мэргэжлийн бус хэдий ч хүсэл сонирхолдоо хөтлөгдөн амьдарлаас эрэн сурвалжлан “туршлагаараа мэргэшсэн” иргэдийн мэдлэгээр баяжуулан “Мод таръя” төслийн багийн санаачлагаар та бүхний гарт хүргэж байгаа билээ.
Эрхэм хүнтэд та энэхүү бүтээлтэй танилцаад нэг мод шинээр тарьж ургуулсан бол таны бас бидний зорилго оршино.
 Үнэ: 5000₮
“Мод таръя” төслийг санаачлагч: Б.Норовсүрэн
      Багийн гишүүд:
Зураглаач: Г.Мөнх-Од
Сэтгүүлч, Найруулагч: Л.Отгонбаатар
Менежер: Ч.Баттулга
www.goymod.blogspot.com
Утас: 89500250


No comments:

Post a Comment