Thursday, October 3, 2013

Биологийн идэвхижүүлэгч хэрэглэн амьдрах чадвар, өсөлтийг 2.5 дахин нэмэгдүүлнэ

Мод, бутыг үржүүлэхэд үрийг тарилтанд бэлтгэх, тарьц суулгацыг шилжүүлэн суулгах, цэцэглэлт жимслэлтийг сайжруулж, арвин ургац авахын тулд хими, биологийн идэвхижүүлэгч хэрэглэх талаар ХХТХ-ийн ЭШТА доктор (ScD), профессор Г. Долмаатай ярилцлаа.

Асуулт: Идэвхижүүлэгч гэж юу вэ? Хичнээн төрлийн идэвхижүүлэгч байдаг вэ? Хэзээнээс эхлэж үйлдвэрлэлд нэвтрэсэн бэ?
Хариулт: Ургамлын аль нэг эрхтэн болон аль нэг хэсгийн эсд үүсч бий болоод бусад эрхтэн системд зөөгдөн ургамлын зохицуулах функцд нөлөөлж өсөлт хөгжилт, ургацыг нэмэгдүүлэх үйлчлэл бүхий бага молекулт органик нэгдлүүдийг фитогормон буюу биоидэвхжүүлэгчид гэдэг. Фитогормон буюу биоидэвхжүүлэгчидийг эндогенны ба экзогенны гэж хуваадаг. Экзогенны биоидэвхжүүлэгчдийг ургамлын өсөлт хөгжилт доголдож ургац муудах үед болон ургацыг эрчимжүүлэх шаардлагатай нөхцөлд гаднаас нэмж өгөх бөгөөд эдгээр нь 10-11М хүртэл маш бага тунгаар хэрэглэгддэг. Дэлхийн олон оронд хэрэгжиж байгаа харьцангуй сүүлийн үеийн технологи юм.
Ургамлын бие эрхтэнд явагдах физиологийн процессын аль хир хурдтай байх нь түүний биед орших идэвхжүүлэгч бодисын туслалцаатайгаар  гүйцэтгэгддэгийг шинжлэх ухаан танин илрүүлсэнээр хүн өөрийн хүссэнээр  ургамлын өсөлт, хөгжилтийг зохицуулах зам нээгдсэн билээ.
Байгалийн биоидэвхжүүлэгчид (эндогенны) юуны өмнө бүх төрлийн фитогормонууд орно. Эдгээр бодисууд ургамалд өөрт нь бий болж ургамлын амьдралын бүх үе шатанд бодисын солилцоог зохицуулах үүрэг гүйцэтгэдэг.
Ургамлын нэг эд эрхтэнд үүссэн биоидэвхжүүлэгчид (фитогормонууд) бусад эд эрхтэнд зөөгдөн шилжиж тэнд явагдаж байгаа биохимийн процессийг дэмждэг. Тийм байдлаар эдгээр бодисууд нь ургамлын организмын функциональны бүрэн бүтэн байдлыг хангадаг.
Ургамлын физиологийн процессийн гормоны зохицуулгын онцлог нь тухайн системийн нэг бүрэлдэхүүн хэсгийн идэвхи бусад үйл ажиллагаатай нягт холбоотой байдагт оршино. Үүнд гормон болгон өөрийн онцлог үүрэгтэй бөгөөд  үүгээрээ бусад эндогенны идэвхжүүлэгчдийн идэвхийг дэмжиж өгдөг.
Гормональны зохицуулгын систем нь үр соёолох, өсөлт, эд хуваагдаж эрхтэн үүсэх, ургамал цэцэглэлтэнд шилжих, цэцгийн хүйсний ялгарал бүрэлдэх, навч хөгшрөх,  тайван байдалд шилжих, түүнээс  нахиа, болцуу үүсэх, толгойлох зэрэг физиологийн олон чухал процесс явагдах байдлыг тодорхойлж өгнө.
Эдгээр процесс нь аж ахуйн  чухал ач холбогдолтой. Гормоны тусламжтайгаар хийгддэг эдгээр зохицуулга нь ургамлын ургацад нөлөөлдөг бусад усалгаа, эрдэс бордоогоор бордох зэрэг арга ажиллагаагаар орлуулагдахгүй ч ургамлын биед явагдах процессуудад нөлөөлдгийн ачаар өсөлт хөгжилтийг сайжруулан ургацыг нэмэгдүүлнэ. Идэвхжүүлэгч бодисыг хэрэглэхэд ургамлын үндэс түргэн ургаж, цэцэглэлт хурдсаж, үр жимс боловсрох нь түргэсэж ирнэ. Энэ нь онолын төдийгүй практикийн өндөр ач холбогдолтой зайлшгүй шаардлагатай чухал асуудал юм.       
Одоо үед ургамлын гормоныг 5 бүлэг болгон хуваадаг.  Үүнд:
·         Абсцизины хүчил
·         Ауксин
·         Цитокинины
·         Этилен
·         Гибберелин
зэрэг эндогенны идэвхжүүлэгчдийг нээсэн явдал эдгээртэй төсөөтэй нийлэг бодисуудыг бий болгох үндэс болсон юм. Одоо үед ауксинууд, гибберелинууд, цитокининууд, абсцизийн хүчил, этилен гэсэн 5 төрлийн бүлэг эндогенны фитогормонуудаас гадна эдгээр байгалийн нэгдлүүдийн нийлэг аналог болох олон физиологийн өндөр идэвхитэй бодисууд бий болоод байна. Эдгээр бодисууд ургамалд өөрт нь үүсч бий болохгүй ч гэсэн идэвхээрээ дутахгүйгээр барахгүй илүү байх тохиолдол ч бий.  Ихэнх нийлэг биоидэвхжүүлэгчид нь эндогенны фитогормонуудын физиологийн аналог байх, эсвэл ургамлын гормональны үйл ажиллагааны тухайн байдлыг өөрчлөх замаар үйлчилдэг. Нийлэгжүүлэн бий болгосон фитогормон төстэй нэгдлүүдээр ургамлыг боловсруулах чиглэлээр ихээхэн ажлыг хийхэд хүргэж томоохон амжилт олсон юм.
Янз бүрийн ургамлын гормонууд нь химийн бүтцээрээ өөр байна. Иймээс идэвхжүүлэгчид нь ургамлын физиологит үзүүлж байгаа үйлчлэл ба химийн бүтэц байгуулалтаараа бүлэглэгддэг байна. Түүнээс гадна биологийн идэвхит эдгээр нэгдлүүдийн зарим нь зөвхөн нэг ангид хамаарагдахгүй байх тал бас бий. Анги нь өөртөө идэвхжүүлэгч ба удаашруулагч гэсэн өөр өөр үүрэгтэй нэгдлүүдийг багтааж байдаг. Ийм тохиолдолд нэг ба хэд хэдэн бодисын концентрацын ялгаагаар ургамлын өсөлтөнд үзүүлэх эцсийн үр дүн тодорхойлогддог.
Гормональны системийн компонентуудын харилцан үйлчлэлийн мөн чанарын гүн гүнзгий судалгаа нь биоидэвхжүүлэгчдийг хэрэглэх хүрээг өргөсгөх боломж олгосон байна. Физиологийн идэвхээрээ ауксинтай төсөөтэй нэгдлүүдийг хэрэглэсэнээр үр жимсний боловсролтыг хурдасгах үүрэгтэй этилений биосинтезийг эрчимжүүлэх, зарим ургамлын цэцэглэлтийн индукц буюу  мөн латекс ялгаралтыг сайжруулах үйлчилгээ үзүүлдэг.
Түүнчлэн ургамлын ишний вегетатив өсөлтийг багасгах үүрэгтэй гибберелины биосинтезийг удаашруулах нийлэг нэгдлүүд болох ретардантууд нь тэдгээрийг тохиромжгүй нөлөөнд тогтвортой байх чадварыг дээшлүүлдэг. Олон тооны ретердантуудыг бий болгосон нь ургамал газар тариалангийн салбарт биоидэвхжүүлэгчдийн хэрэглээний практикт шинэ эрин үеийг эхлүүлсэн юм.
Нийлэг биоидэвхжүүлэгчдийн илүү чухал ач холбогдол бол тэжээлийн бодисын зөөвөрлөлтийг хурдасгаж, ургамлын ахуйн ашигтай эд эрхтэнд тэдгээрийн хуримтлагдах процессийг идэвхжүүлдэг явдал юм. Тийм бэлдмэлүүдийн тоонд  чихрийн нишингэ буюу чихрийн манжингийн иш үндэс рүү навчнаас нүүрсусны шилжилт явагдаж тэнд хуримтлагдахыг эрчимжүүлэх бодисууд орно. Ийм байдлаар ургамлын гормоны үйл ажиллагааны тухайн байдлыг хүссэн чиглэл рүүгээ удирдах боломжтой олон тооны биоидэвхжүүлэгчид бүтээгдээд байна.
Иймд ургамлын өсөлт хөгжилтийн химийн зохицуулгын тухай сургаал маш чухал ач холбогдолтой болох нь батлагдаж орчин үеийн ургамлын аж ахуйг биоидэвхжүүлэгчгүйгээр төсөөлөхийн аргагүй болжээ.

Асуулт: Идэвхижүүлэгч хэрэглэн үр, ургал эрхтнийг тарималжуулах сөрөг ба эерэг нөлөөний тухай?
Хариулт:
Биоорганик химийн шинжлэх ухааны салбарт сүүлийн үед биологийн идэвхи өндөртэй хоруу чанар багатай бодисыг нийлэгжүүлэх бүтэц байгуулалтыг судлах ажил өргөнөөр хийгдэж байгаа юм. Ажлын нэг чиглэл нь биологийн идэвхитэй органик хүчлүүдийн уламжлалыг нийлэгжүүлэх, түүний молекулд өөр идэвхитэй атом, молекулыг оруулах замаар биологийн идэвхийг нь нэмэгдүүлэх чиглэлээр нийлэгжүүлэлтийн судалгааг явуулсны дүнд өндөр амжилтанд хүрсэн болно. Эдгээр ажлын нэг нь ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын химийн хүрээлэнтэй 1976 оноос одоог хүртэл хамтран  ажиллаж бий болгосон нийлэг фитогормоны уламжлал биологийн идэвхит хүчлүүдийн цахиур органик нэгдлийн судалгааны ажил юм. Энэ судалгааны ажлын хүрээнд онолын олон дүн дүгнэлтүүдийг гаргасны зэрэгцээгээр биологийн өндөр идэвхитэй бодисуудыг гаргаж идэвхийг нь ургамлын эд, эсийн өсгөвөр болон  ургамал амьтан дээр туршиж үр дүнг практикт нэвтрүүлсэн юм. Одоогоор манайд Монгол Улсын зохиогчийн эрхийн гэрчилгээтэй 2, ОХУ-ын зохиогчийн эрхийн гэрчилгээтэй 2 идэвхжүүлэгчийг практикт хэрэглэж байна.
Синтезийн биоидэвхжүүлэгч нь ауксины нэгэн адил ургамлын өсөлт хөгжилтийг зохицуулах ургацыг нэмэгдүүлэх, боловсролтыг хурдасгах зэрэг олон талт үйлчлэлтэй.
Практикт хэрэглэгдэж байгаа гарал үүсэл нь тодорхой идэвхжүүлэгч бодисууд нь бүтэц байгуулалт, физик-химийн шинж чанар, ургамлын физиологийн процесст хэрхэн нөлөөлөх болон хоруу чанарын чиглэлээр судалгаа шинжилгээний нарийн аргуудаар туршигдан батлагдсан байдаг тул зөвшөөрөгдөх хүрээнд багтаж байдаг юм.
Ургамалд байдаг 5 төрлийн эндогенны идэвхжүүлэгчид (фитогормон) өөр өөрийн онцлогтой боловч тус бүрдээ нэг нэгдмэл шинж чанартай. Тухайн идэвхжүүлэгч бодис нь тухайн ургамалдаа л тогтоогдсон зааврын дагуу хэрэглэгднэ. Энэ тохиолдолд сөрөг нөлөө гэж байхгүй. Ургамал бүхэнд адил хэрэглэгдэхгүй. Тухайн ургамлын онцлогоос хамаарч янз бүрээр үйлчлэх боломжтой.
Асуулт: Идэвхижүүлэгчтэй хэрхэн харьцах вэ? Хоруу чанартай юу?
Хариулт: Тухайн идэвхжүүлэгч нь энэ төрлийн ургамалд тохирох уу, тун хэмжээ нь таарч байна уу гэдэгт анхаарах шаардлагатай. Идэвхжүүлэгч бодис нь маш бага тунгаар (хүртэл 10-11%) хэрэглэгддэг тул тун хэмжээ ихэдвэл сөрөг нөлөөтэй, эсрэгээр нөлөөлж ургацыг муудуулж улмаар үхүүлэх ч аюултай.

Бид гэрчилгээ бүхий 4 идэвхжүүлэгч бодисоор дараах хүснэгтэнд үзүүлсэн бэлдмэлүүдийг ургамалд нь тохируулан, тун хэмжээг тааруулан бэлтгэн хэрэглэгчдэд нийлүүлдэг. Хүснэгтэнд мод үржүүлэгт хэрэглэгддэг идэвхжүүлэгчдийн талаар дурьдсан.

Биоидэвхжүүлэгчийн товч лавламж                
Идэвхжүүлэгчийн нэр
Зориулалт
Үзүүлэх үйлчлэл
Хэрэглэх арга
Зарцуулалт
БГЭ – I

Улаан лоолийн цэцэг
Ургацыг  25-36% нэмэгдүүлж, үр жимс боловсрох хугацааг багасгаж, ургамлын нүүрсусний агуулгыг нэмэгдүүлнэ
Бэлтгэсэн ажлын уусмалаар лоолийн цэцгийг 7 хоногт 2 удаа өглөө оройн сэрүүнд шүршинэ.
1000л/1 га
БИК – I

Гадаа талбайн лооль
Ерөнхий ургац 1,5 дахин нэмэгдэж боловсролт хурдасна. Ургамлын нүүрс усны агуулгыг нэмэгдүүлнэ.
Энэ уусмалаас 3-5 навчтай лоолийн үндэс рүү 200мл уусмал хийж өгөөд дараа нь шүршиж хэрэглэнэ.
300л/га
БИК –II

у/б, овёс арвайн үр
Үндэс үүсэлт сайжирч ургац нэмэгдэнэ, бага температурт ургац алдагдахгүйгээс гадна налалт, мөөгөнцөрийн болон халдварт өвчинд нэрвэгдэх нь бага болно.
Нахиа үүсэх ургац  өтгөрөх үед шүршинэ
1000л/га
БИК –III

Лоолийн цэцэг
Үр жимс боловсрох хугацааг багасгаж, ургамлын нүүрс усны агуулгыг нэмэгдүүлнэ.
Бэлтгэсэн ажлын уусмалаар лоолийн цэцгийг 7 хоногт 2 удаа өглөө оройн сэрүүнд шүршинэ.
1000л/га
БИК –IV

Үрийн төмс
Булцуу болон үндэс үүсэлтийг сайжруулж, ургацыг 38% нэмэгдүүлж, өвчлөлтийг багасгана. Нүүрсусны агуулгыг нэмэгдүүлж нитратын хэмжээг багасгана
Суулгахын өмнө үрийн төмсийг ажлын уусмалаар шүршиж боловсруулна
100л/1тн
БИК –V

Эрдэнэ-шишийн ургах явц
Ургац ба ногоон массын хэмжээ ихэсч өндөр нэмэгдэж түрүүний хэмжээ томорч, Сүүн-аарцан бололт хүртлэх ургалтын хугацаа багасч үрэн дэхь нитратын хэмжээ багасч нүүрс усны агуулга ихэснэ. 
4-8 навчтай байх үед нь шүршиж хэрэглэнэ.
300л/га
БИК –VI

Өргөст хэмхийн цэцэг
Цэцэг уналт эрс багасна. Хүйтэн даах чадвар нэмэгдэнэ. Товарын бүтээгдэхүүн дэхь, нитратын хэмжээ багасчь, нүүрс усны агуулга нэмэгдэнэ.
2-4 навчтай үе буюу бутлалтын эхний үе шатанд шүршинэ.
300л/га
БИК –VI.2.

Төмсний бутлалтын үед
Боловсролтын хугацаа түргэсч,ургац 20-30% нэмэгдэнэ.
Төмсний бутлалтын үе буюу хураахаас 3 долоо хоногийн өмнөөс 7 хоног бүр газрын дээд хэсгийг шүршинэ.
300л/га
БИК –VII

Улаан лоолийн үр
Ургацыг 17-23% нэмэгдүүлж боловсролтыг хурдасгаж, нүүрс усны агуулга нэмэгдэж, үндэс үүсэлт сайжирч, шилжүүлэлт, хүйтэн даах чадвар сайжирна.
Лоолийн үрийг 30 минут ажлын уусмалд дэвтээнэ.
0,2л/100г
БИК –VIII

у/б, овъёос арвайн үр
Энерги хуримтлал болон ургац нэмэгдэж налалт багасна өвчин даах чадвар сайжирна.
Үрийг 12 цаг ажлын уусмалд дэвтээнэ.
50л/тн
БИК –IX

Өргөст хэмхийн үр
Ургац нэмэгдэж үндэс үүсэлт, хүйтэн даах чадвар сайжран, цэцэг уналт, өвчлөлт багасна. Үр жимсэнд агуулагдах нүүрсусны агуулга нэмэгдэн боловсрох хугацаа 10-14 хоногоор багасна.
Суулгахаас нэг хоногийн өмнө 5-10 цаг үрийг дэвтээнэ
0,1л/50г
БИК –X

Улаан буудайн үр
Ургацыг нэмэгдүүлж боловсрох хугацаа хурдасна.
Буудайн үрийг ажлын уусмалд 24 цаг дэвтээнэ.
50л/тн
БИК – XI

Эрдэнэ-шишийн үр
Ургац ба ногоон массын хэмжээ ихэсч өндөр нэмэгдэж түрүүний хэмжээ томорч, сүүн-аарцан бололт хүртлэх ургалтын хугацаа багасч үрэн дэхь нитраатын хэмжээ багасч нүүрс усны агуулга ихэснэ



Үрийг суулгахын өмнө дэвтээх
50л/т
БИЯ – III

Төмсний ургалтын үед
Боловсролтын хугацаа түргэсч ургац 10-15 хувь нэмэгдэнэ.
Боловсролтын хугацаа түргэсч ургац 10-15 % нэмэгднэ.
Төмсний бутлалтын үе буюу хураахаас гурван 7 хоногийн өмнө 2 удаа шүршинэ.
1л/20 -30
бутанд
БИС-IV

Ногоон мөчир
Үхрийн нүд, чацаргана, интоор зэрэг жимсний модны ногоон мөчирийн үндэслэлт, амьдрах чадварыг  1.5-2.0 дахин нэмэгдүүлнэ.  Агаарын температур 15-20 оС-аас багагүй байх ба нарны шууд тусгалаас хамгаална.
Ногоон мөчирийг суулгахын өмнө уртын 1/3-ийг уусмалд 12 цаг дүрнэ.
1л/500 ш
БИГ –V

Байцааны суулгац
Ургацыг нэмэгдүүлж, боолтыг сайжруулахын хамт
нитратын хэмжээг багасгана.
Байцааны суулгацын 1/3 хэсгийг суулгахын өмнө 4 цаг ажлын уусмалд дүрнэ
1л/200-250ш
БИГ- IX

Модлог мөчир
Модлог мөчирт үндэс үүсэлтийг сайжруулахын зэрэгцээ ургацыг хурдасгана.
Модлог мөчрийн 1/3 хэсгийг  идэвхжүүлэгчийн уусмалд 3-12 цаг дүрж  суулгана
1л/400 мөчир
БИГ – XII

Улаан лооль, байцаа, гүзээлз-гэнэ
Ургалтын хугацаа богиносч ургацын хэмжээ 10% нэмэгднэ.
Талбайд шилжүүлэхийн өмнө 4 цаг идэвхжүүлэгчийн уусмалд суулгацын 2/3 хэсгийг  дүрнэ.
1л/500-60
БИ– 2M4X

Жимсний модны цэцэг
Жимс суултыг нэмэгдүүлж, цэцэг уналтыг багасган, боловсролтын хугацааг богиносгоно.
Цэцэглэх үед цэцгийг өглөө оройн сэрүүнд шүршинэ.
1л/20-30 бут
БИН  XIII

Сарнай,
голтбор (сирень), мэлрэг (жасмин), чидун жимс (маслина)
Үндэслэлтийг сайжруулж амьдрах чадварыг нэмэгдүүлнэ.
15-20оС температуртай үед суулгацын 1/2 - 1/3 хэсгийг идэвхжүүлэгчид дүрж 18-24 цаг байлгаад дараа нь талбайд суулгана.
1л/100-150 ш
БИ- 24

Жимсний модны суулгац
Үндэс үүсэлт амьдрах чадварыг сайжруулна.
Сууцлгацыг суулгасны дараа 7 хоног тутамд 10-20 л уусмалыг үндэс рүү нь хийнэ.
60л/1 суулгац
БИНЦХ-I

Модлог мөчир
-Модлог мөчирт үндэс үүсэлтийг эрчимжүүлж амьдрах чадварыг нэмэгдүүлнэ.
-Ажлын уусмалд 5 секунд хугацаагаар дүрнэ.
-Уусмалд дүрэхийн өмнө 2-3 цаг усанд дэвтээгээд налуу хэлбэртэй шинэхэн зүсэлт хийнэ.
1л/100 мөчир
БИНЦХ-II

Модны суулгац
Суулгацыг энэ идэвхжүүлэгчээр боловсруулахад үндэсний орчиндоо дасч шим тэжээлийн бодисыг авах процесс хурдасч модны амьдрах чадвар 20-25% нэмэгднэ.
А. уусмалд суулгацыг  18-24 цаг нарны шууд тусгалаас хамгаалагдсан нөхцөлд байлгана.  Б. уусмалаар суулгасаны дараа 2-3 удаа усална.

БИГ- X

Ногоон мөчир
Ногоон мөчирт үндэс үүсэлтийг сайжруулахын зэрэгцээ ургацыг хурдасгана.
Ногоон мөчрийн 2/3 хэсгийг идэвхжүүлэгчийн уусмалд 3-12 цаг дүрж  суулгана
1л/500 мөчир
-           
Асуулт: Эдгээр идэвхижүүлэгч бодисыг хаанаас хэрхэн яаж авч болох вэ?
Хариулт бидэнтэй  99124728,  98224942 дугаарын утсаар холбогдон авч болно.

Зарим төрлийн модны үрийг тарилтанд бэлтгэх, тайван байдлаас гаргах нь ихээхэн хугацаа шаардсан ажил хэдэн сарыг био идэвхижүүлэгчийн тусламжтай хэдхэн цаг болгон хугацаа хэмнэж тарьц суулгацын амьдрах чадвар, өсөлт хөгжилт нь зарим тохиолдол 2.5 дахин нэмэгдэх боломж бүрдүүлсэн эрдэмтэтдээ талархал илэрхийлээд эрдмийн ажилд нь улам их амжилт хүсье . 

No comments:

Post a Comment