Sunday, October 6, 2013

Гоёлын болон жимсний мод, бут тарих арга

1.     Америк Сарнай
Онцлог: Монголын байгальд түгээмэл ургадаг Нохойн хошууны нэгэн адил сарнайн (Rosaceaeовгийн навчаа гөвдөг 1.8 метр өндөртэй модлог ургамал бөгөөд дэлхийн хойд бүсэд ургадаг өргөст зэрлэг сарнайн төрлийн ургамал юм. 5-р сарын сүүлчээс намар орой болтол байнга ээлжлэн тод ягаан өнгийн анхилуун үнэртэй цэцэгтэй гоёмсог, үзэсгэлэнтэй гоёл чимэглэлийн ургамал юм. 10 гаруй жилийн өмнө 10ширхэг ургуулсан бут үндэсний сэжим хөөж хөрсний өнгөн хэсгээр талбайд тархаж 1000 гаруй болж ургасныг үндэсний сэжим салгаж хавар, намар шууд тарьж байна.
Тарих арга:
Бүх төрлийн модыг наранд ээвэр, салхи, шуурганаас нөмөр газар сонгон тарина. 30-40см гүн, 50см-ээс багагүй нүх ухаж нүхэнд хар шороо, элс, бууцыг/бүрэн ялзарсан/ 50:30:20, эсвэл 40:40:20 харьцаатай хөнгөн сийрэг үржил шим бүхий хөрс бэлдэж 10-15см дэвсээд суулгацын үндсийг тогоонд тарааж  дээрээс нь мөн 10-15 см бэлдсэн хөрсөө бага багаар хийж үндсийг хугалалгүй зөөлөн гишгилж нятгруулна. Нягтруулсан хөрс нүхний ирмэгээс 10см доор байрлаж усалгааны хонхор тогоо үүсгэсэн байна. Усалгааг тарьсан даруйдаа нэг тогоонд 40л-ээс багагүй байхаар тооцож ханатал услана. Ус шингэсний дараа чийгийг алдуулахгүй, бутны үндсийг хамгаалах үүднээс 4-5см зузаан үртэс, бууц, элс, шороо гэх мэтийн аль нэгээр усалгааны тогоонд дэвсэж өгнө. Бүх төрлийн мод, сөөгийг анхны цас орж эхлэх үеэс эхлэн хамгаалан 15см-ээс багагүй зузаан бууц, шороогоор манах, хайрцаг саваар хамгаалалт хийх, цаашлаад цасаар тогтомол манах нь амьдралтыг бууруулахгүй байх сайн талтай. Шилжүүлсэн тарьсан сарнайн суулгацыг хавар 4р 1-10ны хооронд газрын гадаргуугаас дээш 20-25см-ээс дээш илүү гарсан хэсгийг тайрч, тайрагдсан хэсгийг будахыг зөвлөе. Энэ нь үндэсний системийн хөгжлийг дэмжиж бутлалтыг эрчимжүүлнэ. Суулгацыг хавар цас ханзрангуут цэнэг усалгаа хийнэ. Ургалтын явцад бордох, услах, хамгаалах ажлыг хийнэ. 

2.     Канад бөөрөлзгөнө
Онцлог:
Нэг удаа суулгац тариалсны дараа үндсээрээ үржиж тэлэх ба уг үндэснээс таслан авч суулгац болгон үржүүлжнэ. Бөөрөлзгөнийн сөөг 6 дугаар сарын сүүлчээс эхлэн бараг 45-50 хоногийн турш цуварч цэцэглэж, 8 дугаар сараас 9 дүгээр сарын эхний хагас хүртэлх хугацаанд жимс нь боловсорч дуусна.
Түүний жимсийг түүхэд хялбар байдгийн зэрэгцээ амархан мууддаг учир жимсийг түүсэн өдөртөө багтааж чанамал, шүүс, дармал хийх юм уу элсэн чихэртэй холиод сэрүүн байранд тавьж хадгална. Сөөгийг нь хөлдөөлгүй сайн арчилж чадвал бүрэн ургаж нэг бут 1.5 кг хүртэл жимс өгнө. 
Тарих арга: Суулгацаар 40-50 см гүн шуудуу ухаад, ургамал хооронд 50-60 см, мөр хооронд 1-1.2м таридаг. Нэг дор бут маягаар тарьж байгаа тохиолдолд хооронд нь 60-70 см зайтай тарина, ингэхдээ дундуур нь явж арчлах зайг бодолцох хэрэгтэй. Чийглэг, хөнгөн элсэрхэг, сайтар бордсон тэжээллэг хөрсөнд ургахдаа сайн. Ургац их авахын тулд доод тал нь 2 өөр сортыг хольж таривал тоос хүртэлт сайн явагдан жимс сайн өгнө. Бөөрөлзгөнийг нэвт салхилдаг газар болон сүүдэрт, мөн өдөржин нар шарах газарт тарьж болохгүй. Өглөөнөөс өдөр хүртэл нар тусдаг, нөмөр газар сайн ургадаг. 
Тарихдаа талбайн аль нэг хэсэгт захдуу таривал арчлахад зохимжтойгоос гадна үндэсний сэжмээр тарж ургадаг тул аажмаар ихээхэн талбайг бүрхдэг. Бөөрөлзгөнө нь хөрсний чийг, эрдэсийг өөртөө ихээр татдаг учраас дэргэдэх ургамлын тэжээлийг булаана гэсэн үг. Үндэсийг нь газрын гүнд 5-6 см байхаар тооцон гүн биш тарина. Тарьсан нүх болон шуудууны гадуур ус тогтоох нүхтэй байхаар тооцно. Таримагц сайн услаад, ус шингэмэгц дээрээс нь өнжсөн бууц болон сүрэл, өвс зэргээр хучиж өгнө. Энэ нь хөрсний чийг алдагдаж хатахаас сэргийлэхээс гадна бордоо болж өгнө. Намар 10-р сарын эхээр сөөгүүдийн хооронд шороо хийж түүн доор мөчрүүдийг нь газар хэвтүүлж байрлуулаад 15см зузаан шороо, үртэс, сүрэл зэргээр хучиж өвөлжүүлэх шаардлагатай. Хавар цас ханзрангуут цэнэг усалгаа хийнэ. Ургалтын явцад бордох, услах, хамгаалах ажлыг хийнэ. 

3.     Интоор
Онцлог: Сарнайн овгийн интоорын бүлийн навчит мод юм. Интоорын жимс нь дугуй хэлбэртэй, голдуу улаан өнгөтэй, сортоосоо хамаараад шаргал, улаан хүрэн зэрэг өнгөтэй байдаг. Бидний тариалсан сорт нь улаан хүрэн өнгөтэй мөчрөөр үржүүлсэн 2 настай суулгац юм. 4 настайгаасаа эхлэж цэцэглэн үр суун жимслэнэ. Жимс нь голдоо 1 ширхэг үртэй байдаг. Хавар цэцэглэх үеээрээ үзэсгэлэнтэй сайхан харагдана. Үр жимс нь 7р сарын сүүлч 8 дугаар сарын эхээр боловсорно.
Тарих арга:
Суулгацаар 40х50 см нүхэнд, ургамал хооронд 3-4м мөр хооронд 2м зайтай наранд ээвэр, салхи, шуурганаас нөмөр газар сонгон тарина. Ухсан нүхэнд хар шороо, элс, бууцыг/бүрэн ялзарсан/ 50:30:20, эсвэл 40:40:20 харьцаатай хөнгөн үржил шим бүхий хөрс бэлдэж 10-15см дэвсээд суулгацын үндсийг тогоонд тарааж  дээрээс нь мөн 10-15 см бэлдсэн хөрсөө бага багаар хийж үндсийг хугалалгүй зөөлөн гишгилж нятгруулна. Нягтруулсан хөрс нүхний ирмэгээс 10см доор байрлаж усалгааны хонхор тогоо үүсгэсэн байна. Усалгааг тарьсан даруйдаа нэг тогоонд 40л-ээс багагүй байхаар тооцож ханатал услана. Ус шингэсний дараа чийгийг алдуулахгүй, бутны үндсийг хамгаалах үүднээс 4-5см зузаан үртэс, бууц, элс, шороо гэх мэтийн аль нэгээр усалгааны тогоонд дэвсэж өгнө. Бүх төрлийн мод, сөөгийг анхны цас орж эхлэх үеэс эхлэн хамгаалан 15см-ээс багагүй зузаан бууц, шороогоор манах, хайрцаг саваар хамгаалалт хийх, цаашлаад цасаар тогтомол манах нь амьдралтыг бууруулахгүй байх сайн талтай. Суулгацыг хавар цас ханзрангуут цэнэг усалгаа хийнэ. Ургалтын явцад бордох, услах, хамгаалах ажлыг хийнэ. 

4.     Хус
Онцлог:
30 метр хүртэл өндөр ургадаг навчаа гөвдөг, цагаан холтостой  мод юм. 4-5 сард цэцэглэдэг. Хусны навч, нахиаг гоо сайханы зорилгоор хэрэглэдэг. Ихэнхи зүйлүүд нь 30-45 метр өндөр ургах бөгөөд хус эхний жилдээ удаан ургаж дагаагийн жилүүдэд хурдацтай ургаж эхэлдэг. Орос ардын эмчилгээнд хусны навчийг шархираа өвчин, арьс шалбарсан, эсэргэнэд хэрэглэдэг. Давсаг болон шээсний сүвээр өвчилсөн үед хусны навчны цайг, хандыг уухад давсаг болон шээсний сүвэн дэх бактерийг устгалж шээсийг гадагшуулах бөгөөд энэ үед шингэн сайн уух хэрэгтэй. Мөн шээсний хүчлийг багасгах зорилгоор хусны навчны цай болгон уудаг. Хус модны алергитай хүмүүс, зүрх судасны өвчтэй, хавантай хүмүүс, жирэмсэн эмэгтэйчүүд, хөхүүл хүүхэдтэй эхчүүд хус модны гаралтай бүтээгдэхүүнийг ууж хэрэглэж болохгүй. Мөн энерги эрчим хүчийг айлд хуримтлуулж муу зүйл аянг цахилгаанаас хамгаалдаг аж.
Тарих арга:
Суулгацаар 40х50 см нүхэнд, ургамал хооронд 3-4м олноор тарих үед мөр хооронд 2-3м зайтай мөр хооронд сөөлжлүүлэн тарина. Ухсан нүхэнд хар шороо, элс, бууцыг/бүрэн ялзарсан/ 50:30:20, эсвэл 40:40:20 харьцаатай хөнгөн үржил шим бүхий хөрс бэлдэж 10-15см дэвсээд суулгацын үндсийг тогоонд тарааж  дээрээс нь мөн 10-15 см бэлдсэн хөрсөө бага багаар хийж үндсийг хугалалгүй зөөлөн гишгилж нятгруулна. Нягтруулсан хөрс нүхний ирмэгээс 10см доор байрлаж усалгааны хонхор тогоо үүсгэсэн байна. Усалгааг тарьсан даруйдаа нэг тогоонд 40л-ээс багагүй байхаар тооцож ханатал услана. Ус шингэсний дараа чийгийг алдуулахгүй, бутны үндсийг хамгаалах үүднээс 4-5см зузаан үртэс, бууц, элс, шороо гэх мэтийн аль нэгээр усалгааны тогоонд дэвсэж өгнө. Бүх төрлийн мод, сөөгийг анхны цас орж эхлэх үеэс эхлэн хамгаалан 15см-ээс багагүй зузаан бууц, шороогоор манах, хайрцаг саваар хамгаалалт хийх, цаашлаад цасаар тогтомол манах нь амьдралтыг бууруулахгүй байх сайн талтай. Суулгацыг хавар цас ханзрангуут цэнэг усалгаа хийнэ. Ургалтын явцад бордох, услах, хамгаалах ажлыг хийнэ. 

5.     Голт бор
Онцлог:
Гадаад орнуудад таримлаар өргөн тархсан. Манай оронд 10 гаруй зүйлийн голт бор байдгаас, Орос, Хятад сортууд нь түгээмэл таригдаж байна. Хөх ягаан өнгийн баг цэцэгтэй анхилуун сайхан үнэртэй бут юм. Ургалт нь тавдугаар сарын дундаас аравдугаар сарын эх хүртэл үргэлжилнэ. 4н наснаасаа эхлэн цэцэглэж, үр жимсээ өгдөг. Зургадугаар сараас долоодугаар сар хүртэл цэцэглэлт үргэлжилж,  есдүгээр сард үр жимс нь боловсорч, аравдугаар сард навч нь унаж ургалт гүйцэнэ.
Үнэртэн гоо сайхны үйлдвэрлэлийн чухал түүхий эд болдог. Орос сортын голт бор 4.5м өндөр олон салаалан бутлаж ургана. Зууван дугуй хэлбэр бүхий зузаан хар ногоон өнгийн навчтай, шулуун бат бөх иштэй.
Гоёл чимэглэлийн зориулалтаар ганц нэгээр нь ба бүлэглэн бусад зүйлийн мод буттай хослуулан ургуулахад тохиромжтой. Элсэрхэг хөнгөн болон голын эргийн чийгтэй хөрсөнд ургахдаа сайн. Таналт, хяргалт сайн даана. Хэлбэржүүлэхэд нэн үзэмжтэй.
Тарих арга:
Орос сортын өндөр том болдог гол борыг ганц нэгээр нүхэнд, нүх хооронд 3-4м зайтай. Хятад сортын гол борыг нүхэнд 5-8ширхэгээр багцалж нүх хооронд 3-4м зайтай тарих тохиромжтой. Нүхэнд мод тарих аргатай ижил байна.

6.     Монос
Онцлог:
Байгальд голын хөндий, шугуй, горхины эрэг, хусан төгөл, ам хавцалын ёроол, хажуу энгэрт ургах 3-7 м өндөр сөөг юм. Газрын хөрснөөс дээш богинохон иш гарч тэр нь цаашдаа бутлан салаалж сөөг хэлбэрийг үүсгэнэ. Яст жимс нь шүүсэрхэг бөмбөлөг хэлбэртэй, тас хар өнгөтэй, чийгсэг хүйтэнд тэсвэртэй. Тавдугаар сарын сүүлч зургадугаар сарын эхээр цэцэглэдэг. Цэцэглэх үедээ сайхан үнэртэй. Үр жимс нь наймдугаар сард боловсорно. Цэцэглэх, үр боловсорсон үедээ үзэсгэлэнтэй өнгө хувиргадаг гоёл чимэглэл, жимсний зориулалтаар тарималжуулна. Таналт, хяргалт сайн даана. Хэлбэржүүлэхэд нэн үзэмжтэй.
Тарих арга: Мод хооронд 3-4м зайтай тарих тохиромжтой. Нүхэнд мод тарих аргатай ижил байна.
7.     Агч
Онцлог:
Агч мод нь олон иш үүсгэн дугуйвтар титэм хэлбэртэйгээр  3-7м өндөр ургах гоёмсог навчтай бэсрэг мод юм. 4-5 настайгаасаа эхлэж үрлэх ба 5-р сарын сүүлчээр цэцэглэж 9-р сарын эхээр үр боловсорно.
Агчны бүх зүйлүүд ганд тэсвэрлэх чадвар дунд зэрэг, хүйтэнд тэсвэртэй. Өсөлт  ургалтынхаа  эхний үедээ сүүдэрлэг орчинд ургахдаа сайн. Үржил шим сайтай элсэрхэг хөнгөн хөрсөнд сайн ургадаг.Үрээр үржүүлэхэд хялбар үржинэ.
Гоёл чимэглэлийн зориулалтаар ганц нэгээр болон бусад зүйлийн мод буттай хослуулан төгөл, гудамжны хажуу, зам дагуулж цуваа хэлбэрээр ургуулахад нэн зохимжтой. Таналт, хяргалт сайн даана. Хэлбэржүүлэхэд нэн үзэмжтэй.
Тарих арга: Мод хооронд 3-4м зайтай тарих тохиромжтой. Нүхэнд мод тарих аргатай ижил байна





УСАЛГААНЫ ЕРӨНХИЙ ХУВААРЬ
Усалгааны ерөхий хуваарь
1
4 дүгээр сарын 20-ноос 5 дугаар сарын 1
10 хоногт 1 удаа
2
5 дугаар сарын 1-нээс 6 дугаар сарын 1
7 хоногт 1 удаа
3
6 дугаар сарын 15-наас 8 дугаар сарын 15
3-5 хоногт 1 удаа
4
8 дугаар сарын 15-наас 9 дүгээр сарын 15
10-15 хоногт 1 удаа
5
Газар хөлдөхөөс өмнө 2-3 долоо хоногийн өмнө
Цэнэг усалгаа

Эдгээр мод бутыг захиалгаар нийлүүлнэ.
Гоёлын болон жимсний стандарт тарьц, суулгацыг Дархан уул аймгаас захиалгын дагуу нийлүүлнэ. 
1. Америк сарнайн суулгац-8000₮(Хучиж хамгаалахгүйгээр өвөлжиж зуны турш, намар орой болтол цэцэглэнэ. Байнгын анхилам сайхан үнэртэй 1.8 өндөр бутлана)
2. Бөөрөлзгөнө Канад сорт-8000₮ (том жимстэй, жимсний гарц ихтэй шууд жимслэнэ)
3. Цагаас Хус энергийн мод 2 настай тарьц- 2500₮ (4 настайгаасаа цагаан холтос үүснэ)
4. Голт бор 3 настай тарьц-3500₮ (Нил ягаан цэцэгтэй, цэцэглэх үедээ сайхан үнэртэй)
5. Монос 3 настай тарьц -3500₮ (цагаан баг цэцэгтэй цэцэглэх үедээ сайхан үнэртэй, мойл жимсний мод)

Захиалгын утас: 89500250
Цахим сургалт: www.goymod.blogspot.com
Хавар 5-р сарын 3-ний  Бямба гаргын 11:00-14:00 цагын хооронд СХД-ийн Цамбагаравын Голомт банкны автозогсоолоос ирж авна. 

2 comments:

  1. Цаг --- ЦАГИЙН
    ЗУРАГ --- ЗУРГИЙН
    АНГИ--- АНГИЙН

    ReplyDelete
  2. This comment has been removed by the author.

    ReplyDelete