Friday, October 4, 2013

Компост бэлтгэх арга

Компост: Манай оронд хүлэр ховор тул компостоор орлуулж болно. Компост хийхэд модны үртэс, зомгол, өвс, модны навч зэрэг органик гаралтай зүйлүүдийг овоолго болгон ялзруулан задлаж бордоонд ашиглана. Компостыг хийхдээ сонгон авсан талбай дээр эхлээд 15-30см зузаан шороо асгаж тэгшлээд, модны үртэс, өвс, зомгол, навч зэргийг мөн 15-30см зузаан тарааж, дээр нь мөн 15см зузаан бууц, 5см зузаан шороогоор хучиж овоолго болгоно. Бэлтгэх хугацааг богиносгохын тулд овоог сард 2оос доошгүй услах, сайтар хольж хутгах ба нийлэг хальс болон бусад материалаар бүтээнэ. Овоолгыг бүрдүүлэгч зүйлс сайн ялзарч, нэг ижил өнгийн бүрэлдэхүүн болсон нөхцөлд га-д 10-40тн хийнэ. 


Зураг:СХД-ийн иргэн Н.Цэдэнбалын хийж буй компост хөрс 



No comments:

Post a Comment